Ганцмод боомтоор гарах нүүрсний машины тоог буурууллаа

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Ганцмод боомтоор гарах нүүрсний машины тоог буурууллаа

Ганцмод боомтоор гарах нүүрсний машины тоог буурууллаа

Хятад улс Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах Монголын нүүрс тээврийн автомашины тоог өнөөдөр (2021.12.03)-өөс хязгаарлаж, өдрийн 100 тээврийн хэрэгсэл нэвтрэхээр бууруулсан талаар “SXCoal” мэдээлэв. Энэ нь Өвөрмонголын өөртөө засах оронд Covid-19-ийн тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой аж.

БНХАУ-д арванхоёрдугаар сарын 1-ний өдөр цар тахлын 73 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 20 нь зөөвөрлөгдөж, 53 нь дотоодоос халдварласан бөгөөд бүгд ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт бүртгэгдсэн байна.

“SXCoal”-ийн мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 1-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 198 автомашин гарчээ. Энэ нь өмнөх долоо хоногт 502 автомашин гарч байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм.

Монголын нүүрсний нийлүүлэлт буурснаар Хятадын дотоодын үйлдвэрүүд нөөцөөсөө нүүрс борлуулж эхэлжээ. Улмаар Монголын коксжих нүүрсний үнэ эргэн өсч, өнгөрсөн Пүрэв гаригийн байдлаар тонн нь 1400-1450 юань болж, өмнөх долоо хоногоос тонн тутамд 100-130 юаниар өссөн байна.

"S&P Global" өнгөрсөн сард Хятадын коксжих нүүрсний эрэлт энэ оны дөрөвдүгээр улиралд нийлүүлэлтээс давсан хэвээр байх төлөвтэй байгааг мэдээлсэн. Мөн “Baosteel”-ийн судалгааны нэгж “Hwabao Securities” Хятадын нүүрсний эрэлт дөрөвдүгээр улиралд сард дунджаар 46 сая тоннд хүрч, эрэлт нь нэг сая тонноор давах тооцоолол гаргаснаа танилцуулсан билээ.

Тус улсын Засгийн газраас коксжих нүүрсний олборлолтыг хязгаарлах бодлогыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй. Тус судалгааны нэгж оны сүүлийн улиралд Хятад улс сард дунджаар дөрвөн сая тонн коксжих нүүрс импортлох бол дотоодын коксжих нүүрсний олборлолт сард 41 сая тонн байна гэж таамаглажээ.

Хятадын коксжих нүүрсний олборлолтыг тогтсон хэмжээнд барих бодлого нь оны эхний найман сарын байдлаар дотоодын олборлолтыг 3.63 хувиар бууруулж, 352.4 сая тоннд хүргэхэд нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж