Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот

Израилийн Тел-Авив хот дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор тодорсоныг Эдийн засгийн тагнуулын албаны хоёр жил тутмын тайланд дурджээ. Тел-Авив хотын хувьд өнгөрсөн жил тавдугаар байранд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил анх удаа нэгдүгээр байранд оров.

Амьдрах өртөг өндөр байгаа үндсэн шалтгаан нь Израилийн мөнгөн тэмдэгт шекелийн ханш огцом өссөнтэй холбоотой гэж тус албанаас мэдээлсэн байна. Тодруулбал, тус улс цар тахлын эсрэг вакциныг амжилттай зохион бүтээсэн учир ам.доллартай зэрэгцэн мөнгөн тэмдэгтийнх нь ханш өсчээ.

Израиль нь дэлхийд цар тахлын эсрэг вакциныг хамгийн хурдан нэвтрүүлж чадсан улсын нэг юм. “Our world in data”-аас гаргасан тайланд дурдсанаар, Израилийн нийт хүн амын 62 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр тус улсын мөнгөн тэмдэгт шекелийн ханш ам.доллартай харьцуулахад дөрвөн хувиар өсчээ. Гэхдээ үүнээс хойш нэмж өсөөгүй, буурсан байдалтай байна.

Эдийн засгийн тагнуулын албанаас дэлхийн 173 хотод, 200 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ дээр хийсэн судалгааны дүнгээр Тел-Авив хотод бараа бүтээгдэхүүний аравны нэг орчим хувь нь үнийн өсөлттэй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Илүү дэлгэрүүлбэл, инфляцийн түвшин 2020 онд ердөө 1.9 хувь байсан бол 2021 оны есдүгээр сарын байдлаар 3.5 хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хурдтай инфляцийн өсөлт юм.

Ирэх онуудад бусад хотуудын хувьд ч үнийн өсөлт улам даамжрах төлөвтэй байна гэж Эдийн засгийн тагнуулын албанаас онцоллоо.

2021 оны дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудтай танилцана уу.

  1. Тел-Авив, Израиль
  2. Парис, Франц
  3. Сингапур
  4. Цюрих, Швейцар
  5. Хонгконг, Хятад
  6. Нью-Йорк, АНУ
  7. Женев, Швейцар
  8. Копенгаген, Данийн вант улс
  9. Лос Анжелес, АНУ
  10. Осака, Япон

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж