“Эрдэнэт үйлдвэр” 240 сая долларын зээл авна

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” 240 сая долларын зээл авна

“Эрдэнэт үйлдвэр” 240 сая долларын зээл авна

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн  Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд болох Х.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажиллаад ирсэн юм.

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад, "Эрдэнэт үйлдвэр" зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан.  Зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна. Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдах юм” гэсэн тайлбарыг өглөө.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн авсан зээлийн хугацаа нь дөрвөн жил байх бөгөөд одоогоор нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй, гэрээний процесс үргэлжилж байгаа гэв.

Мөн "Эрдэнэт үйлдвэр" энэ асуудлаар удахгүй мэдээлэл өгнө гэдгийг албаныхан хэллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж