Кибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ | News.MN

Кибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ

LiveКибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ

11 : 15
2021-12-3

Кибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ

Кибер аюулгүй байдал болон, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Энэ хууль эрт гарах ёстой байсан. Цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 2015 онд гурван триллион ам.доллар байсан бол, 2020 онд 10.5 триллион болтлоо өссөн. Цахим халдлагын субъект нь гол төлөв иргэд, бүлэглэл байгаад байна. Цахим аюулгүй байдалтай холбоотой зардлаа өсгөх ёстой. Цахим холбооны сүлжээний дугаарлалтыг зөв хийхгүй бол сая 700 Хятад орж ирээд дугаар аваад мөрийтэй тоглоом явуулж байсан асуудал гарсан. Уг хуулиар тогтолцоо зөв болж байгаа юм билээ. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажилчдынхаа цалингийн асуудлаа бодолцохгүй бол болохгүй. Уг хуулийг дагалдуулаад мэдээллийн аюулгүй байдлын хуулийг өргөн барихаар болж буй юм билээ. Цахим халдлагын хувьд эрсдэлийн үнэлгээ хийхэд төрийн байгууллага маш өндөр гэдэг үнэлгээнд орсон байна лээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Тагнуулын байгууллага төрийн мэдээллийн сүлжээг зохион байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, тусгай зориулалттай тоног төхөөрөмж техник программ хангамжийг баталгаа гаргах, тоон шинжилгээний лаборатори ажиллуулах, зээл тусламж хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнд дүгнэлт гаргах гэх мэт бараг тагнуулын байгууллага кибер аюулгүй байдлыг дангаараа хариуцан ажиллахаар оруулж ирээд байгаа юм. Цаад талд нь хөрөнгө, боловсон хүчин хүрэлцээтэй байх уу. Ядмагхан төсөвтэй улс энийг чинь даах уу. Хэлэлцүүлгийн явцад албан тушаал, орон тоогоо булаацалдаад маргалдаад байгаа зүйл харагдсан. Өдөр болгон хүмүүс данснаасаа мөнгөө алдаж байгаа. Эрх биш зарим нь мэдээллийн сангаа өөр хэлбэрт нөөцөлж хадгалж, аюулаас гарч буй тохиолдол бий.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Кибер аюулгүй байдлын хуульд тогтолцооны хувьд нийтийн төв гэдэг ойлголтыг оруулсан. Гишүүдэд мэдээлэл өгөхөд олон улсын сер төвүүд гэж нэрлэж байгаа. Халдлагад хариу өгөх компаниуд байдаг. Улсын хэмжээнд төрийн онц чухал мэдээллүүдтэй байгууллагыг хариуцах энэ чиглэлийн халдлагад хариу өгөх зорилгоор улсын хэмжээнд кибер халдлагатай тэмцэх төвүүдтэй уялдан зохицох үндэсний төв ажиллана. Үндэсний төв нь Тагнуулын байгууллагын дэргэд, даргын удирдлага дор байна.Нийтийн төв бол хувийн болон иргэдийн кибер халдлагатай тэмцэх асуудлыг хариуцна. Нийтийн төв төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллана. Энэ хоёр төвийн даргалж буй дарга нар кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргаар ажиллана. Кибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.

10 : 21
2021-12-3

"Намын бүлгийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчиж болохгүй"

Монгол Улсын засаг захиргаа, удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Улаан цайм хууль зөрчиж хууль баталж байгааг яах юм. Энэ хуулийн төсөл яригдаж байхад олон гишүүн хэлсэн. Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан байхгүй юу. МАН-ын бүлэг шийдсэн гэж хэлээд хуулиа баталчихдаг. Олонхоороо түрий барьж хууль зөрчиж болохгүй. МАН-ынхан та нарын санааг ойлгосон. Хэн хариуцлага тооцох юм. Энэ хуулийг засч байгааг дэмжиж байна. Хуульд тайлбар гэж бичнэ гэж юу гэсэн үг юм. Орон нутагт давхар дээл хашиж байгаа. Тайлбар гэж энийгээ засч болдог юм уу.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Н.Алтанхуяг гишүүнтэй санал нэг байна. 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан. Тиймээс энэ хуулиа засч янзлах асуудал үүссэн. Үндсэн хуулиа зөрчсөн гэж яриад буй дээд шатны Засаг дарга шаардлага хангасан хүнийг тухайн хуралд санал болгож болно гэснийг хасч байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийн зөрчилтэй зүйл байхгүй. Хуульд тайлбар байдаг. Тайлбараар хууль засаад байгаа юм биш.
 
УИХ-ын гишүүн Н.Ганнибал:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Нэгжийн хуульд зайлшгүй яригдах хэд хэдэн асуудал үлдчихлээ. Жишээ нь орон нутгийн эдийн засаг, бие даасан байдлыг нэмэгдүүлнэ гэж тухайн үед хууль барьсан хүмүүс тайлбарласан. Харамсалтай нь төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг харахад тэнд нэмэгдээд чадвар нь сайжирсан зүйл харагдаагүй. Орон нутгийн хөгжлийн сан түүнийг дагасан хуваарилалтын асуудал эсрэгээрээ өөрчлөгдсөн. Орон нутгийн хөгжлийн санг тайлбарлахад энэ мөнгө АМНАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөр буюу хэдэн төлбөрөөс бүрддэг. Энэ мөнгийг тэгшитгэсэн байдлаар хуваарилж байгаа. Өрсөлдөх чадвар гэвэл уул уурхай түүнээс олсон орлогыг тухайн орон нутгийн иргэд орон нутгийн хөгжилд илүү түлхүү өгч аялал жуулчлал, үйлдвэрлэлийг хөгжүүлж буй орон нутгууд энэ чиглэлээр сайжруулаад хоорондоо өрсөлдөх ёстой. Харамсалтай нь уул уурхайгаас орж ирдэг мөнгийг бүх аймгуудад тэгшитгээд хуваарилдаг байдал энэ хуулиар засагдаагүй.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Орон нутагтаа олсон байгалийн баялгаа орон нутагт нь зарцуулъя гэдгийг асууж байна. Энэ бол Засаг захиргаа нэгжийн тухай хуулиар зохицуулагддаггүй. Энэ төсвийн тухай хуулиар зохицуулагдана Н.Ганибал гишүүн ээ. Сангийн сайд буруу мэдээлэл өгчихсөн юм байна лээ.
 
Уг хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
10: 00
2021-12-3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын Дэгийн тухай хуулиар долоо хоног бүрийн Баасан гаригт хуулийн төслийг эцэслэн баталдаг аж. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлахаар санал хураалт явуулж байна. Санал хураалтад 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжсэнээр уг хуулийг эцэслэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-12-03 202.55.191.130

Daahgui nohoi buluu huraana gegcheer Nyanbakter, Oyulzagan 2 erh medel avhiin dontoi bh shuu

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Д***** т****** 2021-12-03 124.158.65.111

Хамгийн түрүүнд “данхан толгойт” гэдэг үгийг бүх талбарт блоклоорой миний сайд аа, хүндэлж явдаг шүү

Avatar

Зочин 2021-12-03 194.32.107.58

Зөвөө зөв

Avatar

Зочин 2021-12-03 198.144.121.43

Айсан хүнд аргал хөдөлнөө гэж оюук айсан бараг бүх төрийн хүчний байгууллагыг доороо авлаа. Тагнуулын байгууллагад харьяалуулж байдаг дэлхийн жишиг байдаг. Түүнээс ерөнхий сайд өөрийн доор тагнаж чагнах байгууллага байгуулсан тэнэг улс хойд солонгост байдаг байх. Асуудал ихтай хүн төрийн эрх аваад айсандаа бараг өмдөндөө баалаа. Их шунасан хүнд төрийн жолоо битгий өгөө гэж оюук айснаасаа болж хүн алж мэднэ шүү.

Avatar

Зочин 2021-12-03 192.82.71.203

Ээ с**, данхаас ядаж бидон нь арай дээр дээ

Avatar

хүн хүн 2021-12-03 192.82.78.172

Үндсэн хуулийн дээр хулгайч луйварчин нарын эрх ашиг байдаг тэд эрх мэдэлтэй учир
өөрт нь ашиггүй бол үндсэн хуулийг ч өшгөлдөг юм
Жэшээ нь Үндсэн хуулиар Газарын баялаг бол ард түмний өмч гэтэл энэ 30 жилд газарын баялаг
зүүл бүрийн аргаар гадаад дотоодыг луйварчин нарын хувийн өмч болон хувирсан байгаа бид харсаар сууна

Avatar

Зочин 2021-12-03 202.21.109.55

Eee p sd daaa danhan tolgoit uu odoo nooog nu aaa haltan huuhedn mongo zuvchuula chaa chihna p essdaa duurchihsn ** nuud tord garah um danhan p- s** a mine chi zailaad ogoochee

Avatar

Зочин 2021-12-03 202.126.88.149

МАН байхад ҮНДЭСЭН ХУУЛЬ ямар хамаа байна??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж