Кибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ
Кибер аюулгүй байдал болон, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Энэ хууль эрт гарах ёстой байсан. Цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 2015 онд гурван триллион ам.доллар байсан бол, 2020 онд 10.5 триллион болтлоо өссөн. Цахим халдлагын субъект нь гол төлөв иргэд, бүлэглэл байгаад байна. Цахим аюулгүй байдалтай холбоотой зардлаа өсгөх ёстой. Цахим холбооны сүлжээний дугаарлалтыг зөв хийхгүй бол сая 700 Хятад орж ирээд дугаар аваад мөрийтэй тоглоом явуулж байсан асуудал гарсан. Уг хуулиар тогтолцоо зөв болж байгаа юм билээ. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажилчдынхаа цалингийн асуудлаа бодолцохгүй бол болохгүй. Уг хуулийг дагалдуулаад мэдээллийн аюулгүй байдлын хуулийг өргөн барихаар болж буй юм билээ. Цахим халдлагын хувьд эрсдэлийн үнэлгээ хийхэд төрийн байгууллага маш өндөр гэдэг үнэлгээнд орсон байна лээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Тагнуулын байгууллага төрийн мэдээллийн сүлжээг зохион байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, тусгай зориулалттай тоног төхөөрөмж техник программ хангамжийг баталгаа гаргах, тоон шинжилгээний лаборатори ажиллуулах, зээл тусламж хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнд дүгнэлт гаргах гэх мэт бараг тагнуулын байгууллага кибер аюулгүй байдлыг дангаараа хариуцан ажиллахаар оруулж ирээд байгаа юм. Цаад талд нь хөрөнгө, боловсон хүчин хүрэлцээтэй байх уу. Ядмагхан төсөвтэй улс энийг чинь даах уу. Хэлэлцүүлгийн явцад албан тушаал, орон тоогоо булаацалдаад маргалдаад байгаа зүйл харагдсан. Өдөр болгон хүмүүс данснаасаа мөнгөө алдаж байгаа. Эрх биш зарим нь мэдээллийн сангаа өөр хэлбэрт нөөцөлж хадгалж, аюулаас гарч буй тохиолдол бий.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Кибер аюулгүй байдлын хуульд тогтолцооны хувьд нийтийн төв гэдэг ойлголтыг оруулсан. Гишүүдэд мэдээлэл өгөхөд олон улсын сер төвүүд гэж нэрлэж байгаа. Халдлагад хариу өгөх компаниуд байдаг. Улсын хэмжээнд төрийн онц чухал мэдээллүүдтэй байгууллагыг хариуцах энэ чиглэлийн халдлагад хариу өгөх зорилгоор улсын хэмжээнд кибер халдлагатай тэмцэх төвүүдтэй уялдан зохицох үндэсний төв ажиллана. Үндэсний төв нь Тагнуулын байгууллагын дэргэд, даргын удирдлага дор байна.Нийтийн төв бол хувийн болон иргэдийн кибер халдлагатай тэмцэх асуудлыг хариуцна. Нийтийн төв төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллана. Энэ хоёр төвийн даргалж буй дарга нар кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргаар ажиллана. Кибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.
"Намын бүлгийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчиж болохгүй"
Монгол Улсын засаг захиргаа, удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын Дэгийн тухай хуулиар долоо хоног бүрийн Баасан гаригт хуулийн төслийг эцэслэн баталдаг аж. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлахаар санал хураалт явуулж байна. Санал хураалтад 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжсэнээр уг хуулийг эцэслэн баталлаа.