Роналдо: Хөлбөмбөгийн түүхэнд 800 гоол оруулсан анхны тоглогч

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Роналдо: Хөлбөмбөгийн түүхэнд 800 гоол оруулсан анхны тоглогч

Роналдо: Хөлбөмбөгийн түүхэнд 800 гоол оруулсан анхны тоглогч

Английн Премьер лигийн 14 дүгээр тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр/2021.12.02/ боллоо. Энэхүү тойргийн хүрээнд Манчестер Юнайтед баг талбайдаа Арсеналыг хүлээн аван тоглож, 3-2 гэсэн харьцаатай ялав. Талбайн эздээс Бруно Фернандеш нэг, Роналдо хоёр гоол оруулсан бол Арсеналаас Имил Смит-Роу, Мартин Эдегор тус бүр нэг гоол оруулжээ.

Кристиано Роналдо энэхүү тоглолтод замналынхаа 800 болон 801 дэх гоолыг оруулж, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд 800 гоолын босго давсан анхны тоглогч болжээ.

Тоглолтын дараа Роналдо өөрийн цахим хуудаснаа “Бид аль хэдийнэ дараагийн тоглолтдоо төвлөрчихсөн. Баярлах цаг бидэнд байхгүй. Өнөөдрийн ялалт эргэн замдаа ороход тусалсан чухал ялалт байлаа. Гэхдээ эцсийн зогсоолдоо хүрэх хүртэл биднийг урт аялал хүлээж байна. Багийнхандаа баяр хүргэе. Өнөөдөр гайхалтай шийдэмгий байлаа. Мөн дэмжигчиддээ онцгойлон баяр хүргэе. Та наргүйгээр бид үүнийг хийж чадахгүй байлаа” гэжээ.

Манчестер Юнайтед шинэ ахлах дасгалжуулагчаараа Герман мэргэжилтэн Ральф Рангникийг томилж байгаа бөгөөд сүүлийн гурван тоглолтод багийг амжилттай удирдсан түр дасгалжуулагч Майкл Каррик багаас явж буйгаа зарлажээ.

Майкл Каррик Манчестер Юнайтедыг удирдан гурван тоглолтод оролцохдоо Вильярреал, Арсеналыг хожиж, Челситэй тэнцсэн гэх тун өндөр амжилтыг үзүүлсэн. Манчестер Юнайтед баг одоогийн байдлаар 21 оноотой Премьер лигийн хүснэгтийн долдугаар байрт бичигдэж байгаа бол УЕФА Аваргуудын лигт хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарах эрхээ хэдийнэ авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж