Шатахуун тойрсон асуудал шийдэл хүлээж байна | News.MN

Шатахуун тойрсон асуудал шийдэл хүлээж байна

Шатахуун тойрсон асуудал шийдэл хүлээж байна

Шатахуун тойрсон асуудал шийдэл хүлээж байна

Түлш шатахууны асуудал олны бухимдлыг төрүүлж, улсаараа шатахуунгүй тэг зогсолт хийх, үнийн өсөлтөөс болж цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа иргэдийн нуруун дээрх ачаа улам л хүндрэх маягтай болж байна. Төр засгийн зүгээс шатахууны үнэ чөлөөлөх талаар ярьж эхэлсэн нь хүртээмж талаасаа сайн байж болох ч иргэдийн аж амьдралын хувьд тийм ч таатай биш. Гэсэн ч зах зээлийн эдийн засгийн хуулиар энэ үнэ чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай.

 Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн ч төрийн зохицуулалтаар тогтоож ирсэн хэд хэдэн суурь үнийн нэг нь шатахууны үнэ. Энэ үнийг чөлөөлөхгүйгээр эдийн засгийн харилцаа эрүүлжихгүй.  Гэхдээ үнэ чөлөөлөх нь хэтдээ нэн шаардлагатай асуудал мөн боловч эдийн засгийн хүндрэлтэй энэ цагт ямар үр дагавар дагуулах нь тодорхойгүй.

Шатахууны хувьд Монгол нь ОХУ-аас бүрэн хамааралтай явсаар ирсэн. Стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнийхээ 95-аас дээш хувийг ганцхан улсаас авч байгаа нь эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Иймээс ч УИХ, Засгийн газар эх орондоо газрын тос боловсруулах, үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжих талаар бодлогын баримт бичгүүддээ тусгасаар ирсэн. Тухайлбал, Засгийн газрын 2018 оны зургадугаар сарын 6-ны тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого” баталсан.

Монгол улсын үе үеийн Засгийн газрууд эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барихыг эрмэлзэж, шийдвэр гаргаж байсан ч ажил хэрэг болгож эхлүүлсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газар. 2017 онд Дорноговь аймагт эхлүүлсэн газрын тос боловсруулах үйлдвэр анхны гаргасан төлөвлөгөө ёсоор бол 2022 оны 11 сард ашиглалтад орох ёстой. Бүтээн байгуулалтын ажилд халдварт өвчний тархалтаас болж хүндрэл учирч байгаа ч ажил урагшилж байна гэж албаныхан мэдээлж байна. Мөн боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн нөөц шаардлагатай хэмжээнд хүрэхгүй, түүхий нефтийг мөн гадаадаас авах болно гэх байр суурь хэвлэлд гарах болсон ч энэ үйлдвэр монголчуудын хувьд гол стратегийн бүтээгдэхүүнээрээ ганц улсаас харъяат байхаас гарах боломж учир их найдлага тавьж байгаа. Шатахуунаас хамааралтайгаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг, худалдан авах чадварт нөлөөлдөг, инфляцийг хөөрөгддөг гээд түмэн янзын сөрөг үр дагавар гардаг. Энэ бүхнээс гарахын тулд дотоодын боловсруулах үйлдвэртэй болох нь үе үеийн Засгийн газрын төдийгүй монгол хүн бүрийн хүсэл байсаар ирсэн.

Шатахууны дотоодын үйлдвэрлэл, боловсруулалтыг эсэргүүцдэг улс төрийн хүчин, шийдвэр гаргагчид байдаггүй ч төр засгийн зарим нэг бодлогогүй алхам саад болох тохиолдол байна.

Дотоодод шатахуун үйлдвэрлэл бага хэмжээтэй ч гэсэн явагдаж, тодорхой хэрэглэгчдийг ханган, шатахууны хомсдлоос зайлсхийхэд хувь нэмэр оруулж байсан. Гэтэл дотоодод шатахуун үйлдвэрлэгчдийг Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулах хуулиар үгүй хийсэн. Төрөөс хувийн хэвшилд газрын тос үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаагаа явуулж, гаалийн болон нэмүү өртгийн, ашгийн татвар төлж,  ажлын байр бий болгож байсан цөөн тооны аж ахуйн нэгжийг онцгой татвараар дарамталснаас үйл ажиллагаа нь тасалдахад хүрчээ.   Газрын тосны үйлдвэрлэлийн түүхий эдэд онцгой татвар ногдуулснаар  дотоодод үйлдвэрлэж байсан компаниудын зардал өсөж, бүтээгдэхүүний үнэ нь импортын бүтээгдэхүүнээс өндөр болоход хүрч байгаа нь бидний зорьж байгаагаас тэс эсрэг үр дүн юм.

Үйл ажиллагаа нь дөнгөж тогтворжиж байгаа дотооддоо үйлдвэрлэл эрхэлдэг газруудаа онцгой татвараар сөхрүүлж, тэдний гол хэрэглэгч уул уурхай, зам барилга, газар тариалангийн салбарынхныг бас хамтад нь санхүүгийн бэрхшээлд оруулж байна. Хамгийн эмгэнэлтэй нь Дорноговьд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдэд онцгой татвар ногдуулах хууль гаргаад мөрдөж байгааг  мэдэж байгаа хүн хэд байгаа бол. Эдийн засгийн төдийгүй улс төрийн хараат байдалд ч хүргэж мэдэх стратегийн чухал бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх түүхэн шийдвэр гаргаад барьж эхэлсэн хэрнээ түүхий эдэд нь онцгой татвар тавьдаг нь ямар бодлого вэ.

 Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогодоо “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын таатай бодлогоор дэмжих” заалт оруулсан ч амьдрал дээр хэрэгжихгүй, цөөхөн хэдэн үйлдвэрлэгчид нь алдагдалд ороод хаалгаа барихад бэлэн болсон байна.

 Хоёр том хөрштэй, газар зүйн онцгой байршилтай манай орны хувьд улс төр, эдийн засгийн бодлогоо холыг харж хийх ёстойг Эгийн голын цахилгаан станцын эргэн тойронд үүссэн зэрэг асуудал харуулж байгаа. Ямарч тохиолдолд дотоодын үйлдвэрлэл, татвараараа төрийг тэжээж байгаа хувийн хэвшил аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн шийдвэр гаргах нь эрх баригчдын үүрэг.

Шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр үнэ чөлөөлөлтийг зохицуулж, энэ салбарын үйлдвэрлэлийг онцгой татвараас чөлөөлөх  шаардлагатай байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-03 103.57.95.238

Neftiin yildvertei bolson ch orosoos tuuxii neft avna gedgiig sanax xeregtei.

Avatar

цог 2021-12-03 103.26.195.24

мулгуу тэнэг шуналтай төр баригчдын гай их байна хулгай луйварчдаас салаагүй цагт улс хөгжөхгүй нефть нь байна 10 жилийн өмнө барих боломж дүүрэн байсан

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2021-12-03 202.9.47.31

Вирус хятадын петро чайна Монголоос vнэгvй нефть хулгайлсаар 30 жил боллоо хариуцлага татвар алга уу лалрын арчаагvй аймхайнуудаа.

Avatar

Заагч 2021-12-03 202.9.47.31

Наад вирус хятадын петро чайнагаас татарам шатахуунаа авдаггvй вирус хятад долоосон арчаагvй новшнууд юмаа вирус хятадаас татарам ав ашиг муутай гэрээтэй бол цуцлаачээ

Avatar

Зочин 2021-12-03 66.181.183.142

Шатахууны үнээ дахиад 300 төгрөгөөр нэм. Монголчууд тоохгүй байгаа үнээр нь хийгээд явна. Яг үнэндээ баян арабын хүмүүсээс илүү баян байна шүү. 3000 болсон байсан ч тоохгүй. Тийм учраас нэмээд л бай шатахуун импортлогчид оо.

Avatar

Зочин 2021-12-03 66.181.178.242

Чанаргүй түлш найруулж байгаагаа үйлдвэрлэл гэж нэрлэх нь дэндүү тэнэглэл

Avatar

Unshigch 2021-12-03 64.119.25.234

Mash zov asuudal hondson baina. Unee cholool bas ter ontsgoi tatvaraa boli. Hedii boltol busdaas hamaaraltai yavah vee

Avatar

Зочин 2021-12-03 203.23.49.19

Онцгой албан татвар байхгүй шүү. Үнэ чөлөөлсөн байна лээ.

Avatar

иргэн 2021-12-03 202.21.96.212

Шатахууны үнэ чөлөөлөх хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр 84$ хүрч байсан буцаад 69$ болоод буурч байна.

Avatar

Зочин 2021-12-03 66.181.184.138

ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА БОЛ РОСНЕФТИЙГ Ч ГЭСЭН ОРУУЛЖ ИРЖ ӨРСӨЛДӨЛДӨӨ ХЯТАДААС Ч ГЭСЭН ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-12-03 72.196.192.250

g***, ovsoo !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж