Хүүхдүүдэд уураг хэзээ хийхийг товлоогүй | News.MN

Хүүхдүүдэд уураг хэзээ хийхийг товлоогүй

Хүүхдүүдэд уураг хэзээ хийхийг товлоогүй

Хүүхдүүдэд уураг хэзээ хийхийг товлоогүй

Өнгөрсөн наймдугаар сараас 0-11 насны Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй зорилтот бүлгийн хүүхдүүдэд уураг хийх талаар Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Сар бүрийн эхэнд энэ сардаа багтаж уургийг хийж эхэлнэ гэж мэдээлдэг ч энэ амлалт гурван сар дамналаа. Тиймээс энэ ондоо багтаж зорилтот бүлгийн тодорхой тооны хүүхдэд иммуноглобулин уургийг хийх эсэхийг дахин тодрууллаа.

НЭМҮТ: УУРГИЙГ ХИЙЖ ЭХЛЭХ ТОВЫГ ЭМЯ Л ЭЦЭСЛЭЖ ГАРГАНА

Нийгмийн эрүүл мэнд үндэсний төвөөс дотоодод үйлдвэрлэсэн уургаа хэзээнээс хийж эхлэхийг асуухад "Иммуноглобулиний эхний ээлжийн 2000 тунг аравдугаар сард үйлдвэрлэсэн. Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлсний дараагаар яаманд хүлээлгэж өгсөн. Ойролцоогоор хоёр сард нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэхээр төлөвлөсөн.

Бэлэн болсон уургийг ЭМЯ-руу шилжүүлсэн. Тэгэхлээр өрх эсвэл харьяа дүүргийн эмнэлгээр хийх эсэхийг яам л шийднэ гэсэн үг.

Зорилтот бүлгийн буюу архаг суурь өвчтэй болон бусад шалтгаантай бага насны хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих байдлаар хийхээр төлөвлөсөн.

0-11 насны хүүхдүүдэд бага тунгаар урьдчилан сэргийлэх зориулалттай хийхээр төлөвлөсөн. Энэ уургийг бүх хүүхдэд хийхгүй. Судалж байгаад зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд эхлээд хийнэ.

Учир нь дотоодын үйлдвэрлэл маань хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш учраас бүх хүүхдийг уургаар хангах хэмжээнд одоохондоо үйлдвэрлэх боломжгүй. Мөн үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмж гацах, эвдрэх сэлбэг олдохгүй байх тохиолдол гарсан" гэсэн юм.

ЭМЯ: ЯАМАНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭЭЖ УУРГИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН

Эрүүл мэндийн яамнаас яагаад өнөөдрийг хүртэл үйлдвэрлэсэн уургийг хийхгүй байгаа талаар асуухад "Одоогийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-оос доош насны хүүхдэд хийхэд тохиромжтой Covid-19-ийн эсрэг вакциныг нэрлээгүй хэвээр байна. Иммуноглобулин уургийг хэзээнээс хийж эхлэх нь одоогоор тодорхой товлогдоогүй. Ямартай ч хийхээр төлөвлөсөн. Гэхдээ уургийн талаар мэдээллийг НЭМҮТ-өөс тодруулах нь зүйтэй. Хэдийгээр яаманд үйлдвэрлэлийн дээж уургийг хүлээлгэж өгсөн ч хэзээ, хаана хийж эхлэхийг, зорилтот бүлгийн хүүхдүүдийг яаж хамрууахыг шийдээгүй байгаа" гэлээ.

Тэгвэл үнэхээр үйлдвэрлээд, холбогдох байгууллагад нь хүлээлгээд өгчихсөн бол яагаад хийж эхлэхгүй байна вэ. Дотоодын үйлдвэрлэл хүчин чадлын хувьд өндөр биш учраас бүх хүүхдийг уургаар хангах хэмжээнд үйлдвэрлэхгүйг хүмүүс ойлгож байгаа. Тиймээс л үйлдвэрлэсэн уургаа зорилтот бүлгийнхэндээ хугацаа товлож энэ ондоо багтаж хийхийг иргэд хүсч байна.

Уураг хийлгээд Covid-19-өөс сэргийлэх дархлаа тогтохгүй ч Covid-19-ийн эмчилгээнд шууд хэрэглэх боломжтойг албаныхан онцолсон. Монгол Улсын тухайд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагад тулгуурлаж, дархлаа тогтоогүй хүүхдүүдийн тодорхой хувьд хийхээр төлөвлөөд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Юу бодоод байдаг юм 2021-12-03 103.212.118.124

Эрүүл мэндийн яам гэж нэг тоглоомын газар болжээ арайч дээ

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ахмад эмч 2021-12-03 66.181.161.115

хаагуур туршигдсан ямар стандартын иммунглобулин вэ аюулгүйн баталгаа дархлаа нэмэгдүүлсэн эмнэлзүйн туршилт хийгдэж батлагдсан уу

Avatar

heheheh 2021-12-03 216.165.95.172

minii b*** bosood bainaa emchee. Yahuu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж