Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр зүрх сэтгэлтэй

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр зүрх сэтгэлтэй

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 3 буюу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой чухал өдөр юм.

Монгол улсад нийт 108.399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Бидний байнга авч байдаг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тээвэр,мэдээлэл зэрэг үйлчилгээг авахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саад бэрхшээл үргэлж учирч байдаг.

Үүнээс илүүтэйгээр олон нийтийн хандлага, ялгаварлан гадуурхалт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрийгөө тусгаарлах, цоожтой хаалганы цаана нуух хамгийн том шалтгаануудын нэг болж байгаа нь харамсалтай.

Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5.1.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих” хэмээн заасан байдаг.

Энэхүү эрхийг бодит болгохын тулд хүн нэг бүрийн сэтгэл зүрх, эерэг хандлага, оролцоо туйлын чухал юм. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа эцэг эх бүр хүсэж биш нэгэнт ирсэн бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн бэрхшээлтэй болсон хүмүүсийн онцлог, бэрхшээлийг зөвөөр ойлгуулан, эергээр хандах хүмүүжлийг олгодог байгаасай…

Завгүй амьдралынхаа гуравхан минутыг зарцуулаад та бүхэн Хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд ямархан бодол хүсэл байдгийг анхаарч сонсож, илүү олон хүнд түгээгээрэй.

#БэрхБишЭэлтэй #ЯгЧамШиг #IDPWD2021Mongolia #DPIMongolia

Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны хуудсанд энд дарж нэгдэж, бодит хувь нэмрээ оруулаарай. Таны оролцоо хамгийн чухал.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж