Сурвалжлага: Гадаад паспорт авах иргэдийн тоо нэмэгджээ | News.MN

Сурвалжлага: Гадаад паспорт авах иргэдийн тоо нэмэгджээ

Сурвалжлага: Гадаад паспорт авах иргэдийн тоо нэмэгджээ

Сурвалжлага: Гадаад паспорт авах иргэдийн тоо нэмэгджээ

Дэлхий дахинд цар тахал үргэлжилж, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ихэнх улс орон хилээ хаах, гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч буй. Монгол Улсын хувьд ч мөн ялгаагүй. Дотоодод халдварын эхний тохиолдол бүртгэгдмэгц, хилээ хааж, гадаад руу зорчих иргэдийн тоог хумьсан. Түүнийг дагаад иргэдийн гадагшаа явах урсгал багасч, зарим нь эх орноо ирж авсангүй гэж уурлаж, бухимдаж байсан  цаг саяхан. Тэгвэл өнгөрөгч аравдугаар сараас эхлэн иргэдийн гадагшаа явах нь нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд гадаад паспортын захиалгын тоо эрс өсчээ. Иймээс энэ удаагийн сурвалжлагаар гадаад паспортын захиалга ямар байгааг хүргэе.

Хэдхэн жилийн өмнө гадаад паспорт захиална гэдэг урт дараалал ихтэй төвөгтэй ажил байлаа. Тухайн үед гадаад паспортыг зөвхөн 100 айл дахь Улсын бүртгэлийн ерөнхий газар олгодог байсан бөгөөд энэ нь иргэдэд хүртээмж муутай, хонож өнжихөөс наагуур  байдаг байлаа. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн оюутан сурагчид гадаад паспорт захиалах нь эрс нэмэгддэг байсан. Ингэхийн тулд өглөө үүрээр ирж хонон, өнжин дугаарлаж, ард, урд талынхаа хүнд оочер захидаг байсан цаг саяхан.

Тэгвэл өнөөдөр гадаад паспорт захиалах нь маш хялбар болжээ. Иргэд өөрт ойрхон дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Нэг цэгийн үйлчилгээ болон E-mongolia апп-аар дамжуулан төвөггүйхэн захиалдаг болжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гадаад паспорт захиалах хэсгээр орвол цөөн тооны иргэд үйлчлүүлж байлаа. Тэдний нэг Э.Ганзориг “АНУ-руу зорчихоор гадаад паспорт захиалж байна. Иргэдэд төрийн үйлчилгээ ойртсон нь сайшаалтай. Өмнө нь гадаад паспорт таван жилийн хугацаатай захиалж, дахиад сунгуулах гэж ажил болдог байлаа. Энэ удаа сунгалт хийхгүйгээр гадаад паспортыг 10 жилээр шууд олгодог болсон байна. Хурдан шуурхай үйлчилж байгаад талархаж байна” гэсэн юм.

ДҮҮРЭГ ХАРГАЛЗАХГҮЙ ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛЖ БОЛНО 

Уг хэлтэст гадаад паспорт бүртгэдэг дөрвөн ажилтан иргэдэд үйлчилж байсан юм. Тэд нэг иргэнийг бүртгэхдээ 10 гаруй минут зарцуулж байлаа. Энэ талаар Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга Б.Энхмэнд “Цар тахлын нөлөөгөөр иргэдийн гадагшаа зорчих хөдөлгөөн цөөрсөн. Сүүлийн саруудад буюу арав, арваннэгдүгээр сард ачаалал өмнөх саруудыг бодвол хөдөлгөөн ихэссэн нь ажиглагдаж байна. Өдөртөө манай дүүргийн хэмжээнд 45-55 иргэн гадаад паспорт захиалж байна. Захиалахад удаашралтай асуудал байхгүй. Захиалж буй иргэд цээж зурган дээрээ анхаарах хэрэгтэй. Гадаад паспорт захиалах цэгүүд өмнөхтэй харьцуулахад нэмэгдсэн. Тодруулбал, "Дүнжингарав", "Мишээл экспо," дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээр захиалан авч байна” гэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2020 оны 1-11 сарын хооронд 83.785 хүн гадаад паспорт захиалсан бол 2021 оны 1-11 сарын хооронд 88.665 иргэн гадаад паспорт захиалсан байна. Мөн өнгөрөгч арваннэгдүгээр сард 11.458 иргэн гадаад паспорт захиалжээ.

“ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХДАА ЗУРАГ ДЭЭРЭЭ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ"

Сүүлийн үед иргэд өөрсдийн биеэр очиж гадаад пасспорт захиална гэхээс илүүтэй “E-Mongolia”-аар гадаад пасспорт захиалах нь цаг хэмнэдэг гэдгийг ярьж буй. Энэ талаар Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Уранцэцэгээс  тодруулснаа хүргэе.

Mongolia”системээр иргэд гадаад паспортоо хэр их захиалж байна вэ?

-“e-Mongolia” систем 2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш нэг жил гаруй болж байна. Энэ хугацаанд тус системээр дамжуулан 14 мянга гаруй иргэн гадаад паспорт захиалсан байна.

Он гарснаас хойш хэчнээн иргэн гадаад паспорт захиалсан бэ?

-2021 он гарснаас хойш нийт 13 мянга гаруй иргэн гадаад паспортоо захиалсан байна.

Гадаад паспорт дахин захиалахад иргэдийн хувьд ямар хүндрэл тулгарч байна вэ. Та бүхэнд  ирүүлсэн ямар санал, гомдол байна?

-Гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсанаас хойш иргэдийн хувьд гар утасны апплейкшнээс захиалах, хүргэлтээр авах, төлбөрөө хэрхэн төлөх эсвэл гадаадад буй иргэд “e-mongolia” системээр бүртгүүлэн захиалах хүсэлт их тавьдаг.

Тэдгээр санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

-Гадаад паспортыг www.e-mongolia.mn сайтаас захиална. Гадаад паспортыг захиалахад өндөр нягтаршилтай зураг анкетад оруулах шаардлагатай байдаг тул одоогоор гар утасны апплейкшнээр захиалах боломжгүй. Мөн зураг нь олон улсын стандарттай байдаг. Тиймээс иргэд гадаад паспортоо захиалахдаа зураг дээрээ их анхаарал хандуулах шаардлагатай. Тухайн иргэн зурагчнаас зургаа файлаар нь авч, www.e-mongolia.mn  сайтад гадаад паспортоо захиалахдаа оруулах хэрэгтэй. Төлбөр төлөлтийн хувьд иргэн гадаад паспортоо захиалах хүсэлт гаргасны дараа тухайн хүсэлт нь баталгаажингуут төлбөрөө төлнө. Харин гадаад паспортын хүргэлтийн хувьд УБЕГ-тай хамтарсан ажлын хэсэг дээр энэ асуудлыг ярьж байгаа.

Мөн гадаадад буй иргэд “e-mongolia” системээр гадаад паспортоо захиалах хүсэлт ирдэг. Одоогоор гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд банкны нэвтрэх эрх эсвэл тоон гарын үсгээрээ нэвтрэн орж, гадаад паспортоо захиалах боломжтой. Ингэхдээ нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тухайн паспортыг очиж авах хүнийхээ мэдээллийг давхар оруулж өгнө.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

1 2021-12-03 66.181.165.213

Гадаад паспорт захиалахад амар болсон байна лээ е монголоор захиалсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж