“Охин одоо ч айдастай байна” | News.MN

“Охин одоо ч айдастай байна”

“Охин одоо ч айдастай байна”

“Охин одоо ч айдастай байна”

Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж одоогоор 60 мянга гаруй хүн санал өгчээ. Энэ санал 300 мянгад хүрвэл хэргийг тус улсын ерөнхийлөгчийн зүгээс яаралтай анхааралдаа авдаг аж.

Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаас 13 настай монгол охин зодуулсан хэргийн талаар тодрууллаа. Учир нь тус байгууллага хэргийг шийдвэрлэхэд оролцоо үзүүлэх үүднээс тухайн охины ар гэрт очиж, уулзаж нөхцөл байдлыг олон нийтэд дамжуулан хүргэж байгаа юм.

"ОХИН ӨӨРӨӨ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ"

-Одоогоор охины биеийн байдал сайн биш байна. Сэтгэл санааны цочролд орж гадаад орчингоос аль болох хөндий байгаа. Мэдээлэл хэвлэлээр гарсны дараа энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нарын харилцаанд ч дэвшил гарч, өөрчлөгдсөн. Өнгөрсөн Баасан гаригт хэргийн талаар хохирогчийн ээж бидэнд хандаж мэдээлсэн. Энэ хэрэг долдугаар сарын сүүлд гарсан. Тиймээс охины эрхийг хамгаалж, туслъя гэдэг шийдвэр гаргасан. Бямба гаригт нь Бусан хотод очиж охин болоод ээжтэй нь уулзаж, ярилцсан. Өмгөөлөгч авах, хууль зүйн тусламж авах боломж бага учир хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, эцэг эхийн зөвшөөрлийн дагуу мэдээлэл бэлтгэсэн. Охин бидэнд хэлэхдээ бичлэг яаж задарсан талаар мэдэхгүй. Дээд ангийнх нь хүүхдүүд ирж, бичлэгийг чинь үзсэн гэж дарамталсан гэсэн.

Хохирогчийн эцэг эхийн хувьд визгүй учир хууль хяналтын байгууллагад очих боломжгүй. Тиймээс хохирогч охин өөрөө цагдаагийн байгууллагад гомдол нэхсэн өргөдлөө өгсөн байсан. Гэтэл цагдаа нар нотлох баримт байхгүй бол ямар ч хариуцлага тооцох боломжгүй гэх хариулт өгсөн байна лээ. Охин зодуулж байхдаа үхсэн нь дээр гэж хүртэл бодож байснаа хэлсэн. Тэр охидууд хохирогчийн сэтгэл санаанд маш том дарамт үзүүлсэн. Одоо ч охин айдастай байна.

Хэргийн талаар мэдээллийн сувгаар гарснаас хойш цагдаагийн байгууллага мөрдөх ажиллагааг идэвхтэй хийж байна. Хэрэгт холбогдсон дөрвөн охины хоёр нь 14-өөс доош насных болохоор шийтгэл авахааргүй өнгөрөх гээд байгаа. Тэр охидын нэгийг нь хохирогч охин сайн таньдаг байсан. Хэрэг гарах шалтгаан нь таньдаг эгчийндээ очихоор тэд хамт явсан. Очиход нь тухайн байранд насанд хүрсэн хүн байгаагүй. Тэр байрыг нь түрээслэдэг болж таарсан. Тэнд охидууд архи ууж, тамхи татаж, бусдыг дээрэлхэж, дарамталдаг байсан гэж харж байгаа. Тухайн үед хийсэн бичлэг задарсан талаар сургуулийнх нь хүүхдийн эцэг эх мэдээд анх цагдаад мэдээлэл өгсөн байсан. Тэгэхэд нь цагдаа нар хэрэг хаагдсан гэж хэлсэн. Хэрэгт холбогдсон дөрвөн охины ар гэрээс өнөөдрийг хүртэл хохирогчийн талтай холбогдоогүй. Ямар ч байсан хохирогч биш хэрэгтнүүд хариуцлага хүлээх хүртэл тэмцэж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
БурууБуруу
16
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-03 192.82.73.246

Гол буруутан нь хэн юм бэ? Төр засаг уу. Ёстой л битгий ингэж унгас алдаарай даа. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шигээр аашилж авирладгаа болох хэрэгтэй. Тэгээд арчаатайхан шиг амьдарч үзмой

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

bii 2021-12-03 202.21.108.167

minii duu bitgii ai.zorigtoi bj temtsej gemee n yalaltand hurnee

Avatar

Зочин 2021-12-03 59.153.115.204

Оркууд гадаадад байх дуртай. монгол төр нь ч орк.

Avatar

зочин 2021-12-03 202.131.245.69

хүнийг хэл амаар, үйлдлээр дээрэлхэж, доромжилдог, элдэв дарамт үзүүлдэг, худал үгээр гүтгэдэг хүмүүс ер нь яах ч үгүй юм аа. Хуульд энэ талаар ямар нэг заалт оруулах л хэрэгтэй юм байна. Манай ажилд эмэгтэй залуу ажилтнуудад бэлгийн дарамт үзүүлдэг нэг дарга байдаг. дээд албан тушаалын нэг л дарга үзэлцснээс биш эрх мэдэл бүхий дарга нар нь яах ч үгүй аргацаагаад байх юм. бодвол өөр том дарга нар битгий шийтгэ гэж шаарддаг байх даа. ажилтнууд бол бүгд мэдээд яах нуу гээд хараад байдаг.

Avatar

tsagiin sadaa,xylgaichdiins zasaglal 2021-12-03 132.194.33.142

sataapyylj,oiptoj,bydyylgeep rusl+chutgur shylamtai shaaltsaj

Avatar

oychyxal 2021-12-03 132.194.33.142

zandanshatap

Avatar

Зочин 2021-12-03 132.194.33.142

chiniix bish gesen chi negiigee yzeech,xuu

Avatar

Зочин 2021-12-03 202.55.188.94

Энэ охины эцэг эх нь гэж ямар арчаагуй хулцэнгуй баагынууд вэ. 4 сар ийм ноцтой хэргийг дараад байхдаа яахав дээ. Миний охиныг ингэсэн бол ёстой дэлхийгээр цацаад нэгийгээ узэж нэхий дээлээ уралцах байсан. Аль болох олны анхаарлыг татаж байж хэргийг шударга унэнээр шийдуулнэ шд. Мэдээж сэтгэл санаа бие махбодийн хохиролыг хангалттай нэхэмжилж, охиндоо цаашид амьдрах итгэл олж егхийн тулд шуу дээ. Эмзэг насан дээрээ байгаа хуухдийн цаашдын амьдралд маш их нелеелех ноцтой хэрэг байхад чинь ингээд

Avatar

Зочин 2021-12-03 202.55.188.94

Эмзэг насан дээрээ байгаа хуухдийн цаашдын амьдралд маш их нелеелех ноцтой хэрэг байхад чинь ингээд найз нь дундаа хулцэнгуй яваад байвал охин чинь л хохироод улдэнэ. Эсвэл охиноо тэгэж хайхардаггуй эцэг эх юмуу

Avatar

Зараа 2021-12-03 124.158.66.166

дарамталсан 4 охиныг бүх насаар нь гадаад ямар ч улс авахгүй, зөвхөн гуулин улсдаа насаа өнгөрөөх хар жагсаалтад оруулчихаасай

Avatar

Ммм 2021-12-03 124.158.69.181

Одоо Нехен телберее сайн гаргуулж аваад тэр менгеерее АНУ явж сур

Avatar

Зочин 2021-12-03 139.5.216.249

ЭХ ОРОНДОО ИР

Avatar

Зочин 2021-12-03 66.181.161.27

манай байрны хажууд байр түрээсэлдэг 2 хангү өчигдөр өдөр нүүгээд зугтсан бна орой бид нар очиж 5 салаа б**в амсуулая гсэн чинь нүүгээд зугтаж таарнаа та муу 2 лагаануудаа…

Avatar

Irgen 2021-12-03 192.82.71.206

Ter muuhai adgiin amitdad hatuu shiitgel onogduulasai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж