Хүчирхийллийн кейсүүд: Дэлгүүр ороход ч цаг харж, зоддог байсан | News.MN

Хүчирхийллийн кейсүүд: Дэлгүүр ороход ч цаг харж, зоддог байсан

Хүчирхийллийн кейсүүд: Дэлгүүр ороход ч цаг харж, зоддог байсан

Хүчирхийллийн кейсүүд: Дэлгүүр ороход ч цаг харж, зоддог байсан

Гэр бүлийн хүчирхийлэл Монголд жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс болж олон хүүхэд, эмэгтэй эрүүл мэнд, амь нас, сэтгэл санааны хохирол амсах болсон.  Хүчирхийлэл хүний сэтгэлд арилшгүй, эдгэшгүй толбо үлдээдэг. Хүчирхийлэлд өртсөн тэд одоо ч айдастай яваагаа нуугаагүй юм.


ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ НӨХРӨӨ ХЭЗЭЭ ИРЖ АЛАХ БОЛ ГЭЖ АЙЖ, ДЭРЭН ДООРОО 3 САР ХУТГАТАЙ УНТСАН

Иргэн Б.Г:

-Нөхөр минь дээд боловсролтой, төлөв царайтай харагддаг ч миний сонгосон хүн насны минь хань байгаагүй. Анх танилцахад би 19 настай, тэр надаас долоон насаар ах хүн байсан. Чухам сайхныг амлаж, найрсаг харилцаж, хамтран амьдрахаар төлөвлөж хүүхэдтэй болсон. Хадам ээж минь намайг өнчин, ядуу гээд их дургүй байсан учир бэрээ болгохыг хүсээгүй. Гэсэн ч нөхөр бид хоёр нэгэндээ хайртай учир хамт амьдрахаар болсон. Удахгүй жирэмсэн болж, шинэ байрны найраа хийлээ. Тэр өдөр л нөхрийнхөө авирыг мэдэрсэн дээ. Гэхдээ өчүүхэн хэсгийг нь. Анх удаа  шалтгаангүйгээр олон удаа алгадуулж байлаа. Маргааш нь тайлбар асуухад уучлаарай, миний буруу гээд л өнгөрсөн.

Тогоо шиг том гэдэстэй хүүхэн хадам ээждээ байнга дээрэлхүүлж, хоолгүй өдөр хоногийг өнгөрүүлэх болсон. Үүнийг эхэндээ би хүчирхийлэл гэж бодоогүй. Дөрвөн хүүхдээ төрүүлсний дараа байдал нэг л биш байна шүү гэдгийг ойлгосон.

Чинээлэг айлын хүүтэй суусан ядуу эмэгтэйд хадам, нөхөр хоёрынхоо өөдөөс тэрслэх зүрх зориг байгаагүй. Хадамдаа дээрэлхүүлж, дараа нь нөхөртөө тогтмол зодуулдаг амьдралын хэв маягтай болсон. Хамгийн аймшигтай нь архи уугаагүй эрүүл үедээ ч харгис зан нь гардаг. Ээж нь хараад зогсож байж хүүгээ боль гэж нэг ч хэлж байгаагүй. Хэдэн жилийн өмнө битүүнээр 9-6 давхар хүртэл шатан дээгүүр чирүүлээд явсан. Ухаан минь балартаж, амь авраарай гэж хэлэхийг хүссэн ч айсан хүний хоолой гардаггүй юм билээ. Тэр үед ч хадам ээж шатан дээр хаалганы хажууд зогсоод харж байсан. Олон удаагийн сэтгэлзүй, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүн хэзээ ирж алах бол гэсэн айдастай болдог. Миний хувьд гэрээсээ зугтахаас өмнө гурван сар дэрэн доороо хутгатай унтсан.

Түүний дараагаар тэндээс зугтаж, гэр бүл хүчирхийллийн үндэсний төв болоод хуулийн байгууллагад хандаж гэм бурууг тогтоох шүүх хурал болсон. Харамсалтай нь, тэд хөрөнгө чинээтэй учир дөрвөн өмгөөлөгч авч, өөрсдийгөө хаацайлж таван чилийн гянданд хоригдох ялыг тэнсэн харгалзах болгож чадсан. Тухайн үед хүүхдүүдээ хүчирхийлдэггүй байсан бол одоо хүүхдүүддээ авир зангаа гаргадаг болсон. Миний хувьд одоо ч тайван амьдарч чадахгүй байна. Утсаар дарамталж, чамайг алж байж л сална гэдэг.

Энэ эмэгтэйн нулимс дүүрэн нүд амьдралаас залхаж үхэх талаар бодож байсан дурсамжийг хүүхдүүдийнх нь “Ээж ээ” гэж дуудах л өөрчилсөн байна. Дөрөвдүгээр ангийн боловсролтой тэрбээр өнөөдөр дохионы хэлний хэлмэрч, орчуулагч мэргэжлийг эзэмшжээ. Мөн өөрийн төрийн бус байгууллагаа нээж, компани удирдан явдаг аж. Харин салсан нөхөр нь киноны дуу оруулагч гэсэн юм. Харахад төлөв түвшин царайтай түүний нөхрийн харгис авирыг зөвхөн гэр бүлийн долоон хүн мэддэг байсан. Хөршийн холбоо байдаггүй учир хэрүүл, зодоон болоход цагдаа ч дууддаггүй харгис байлаа. Уурласан нөхрийнхөө өөдөөс үг хэлсэн ч, дуугаа хураасан ч ялгаагүй тэвчихийн аргагүй зодуулдаг. Хамраа хугалуулж, эрүүгээ салгаж хүнд танигдахын аргагүй болоход түргэний эмч нар л олон удаа аварсан гэж ярихыг нь сонсоод тэвчээрийг нь гайхав. Түүнээс хүчирхийлэл үүсэх гол шалтгааныг асуухад эрх тэгш бус байдал. Эхнэр, нөхөр нь нэгнээ харилцан хүндлэх биш нөхөр нь илүү гэсэн үзлээс болж үргэлж дарангуйлалд өртөж байсан гэсэн юм. Гаднаа гэр бүл нь аз жаргалтай асуудалгүй мэт боловч дотоод нөхцөлдөө ямар аймшигтай зүйл болж байгааг хэн ч мэдэхгүй. Мөн боловсролын зэргээр хүнийг үнэлж болохгүйн бодит кейс энэ юм.

ХАЖУУГИЙН ДЭЛГҮҮР ОРОХОД Ч МИНУТ ХАРЖ, ХАРДАЛТЫН УЛМААС НҮҮР НҮДГҮЙ НҮДҮҮЛДЭГ БАЙСАН

Кейс 2. Иргэн Д.Р:

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар хүмүүс одоо л дуугардаг болсноос биш 5, 6 жилийн өмнө үүнийг гэр бүлийн дотоод асуудал гэж ойлгодог байсан. Тухайн үед би өөртөө ухаангүй хайртай хүнтэй хамтран амьдарч байна гэж бодсон ч үгүй байсан. Хар бол өвчин. Худаг руу усанд явахад, утсаар хажууд нь таван минут ярихад, гэрийн хажуугийн дэлгүүр ороход ч хардана. Архи уухаараа өдөр нь хардсан хий таамгаасаа болж зодно. Жирэмсэн байхад ч согтуу ирээд зодож л байсан. Ямар сайндаа хажууд хоёр хүүхэд, гэдсэнд нэг хүүхэдтэй гэрт ямар ч хоол ундгүй болоод хадам руугаа залгаж нөхцөл байдлаа хэлэхэд явдалтай хүүхэн, хохино гэдэг хариу сонсож байлаа. Орой нь нөхөр ирээд ээжид юу гэж хэлсэн гээд зодож, харааж гэрт байгаа бүх зүйлийг хагачиж, эвдэлнэ. Энэ ганц удаагийнх ч биш.

Тэгээд сүүлдээ залхаад зугатаж, гудамжинд судсаа ханах оролдлого гурван удаа хийсэн. Сүүлийнх дээр нь яг үхнэ. Би үхчивэл бүх зүйл дуусна гэж бодож байтал гудамжаар явж байсан хүмүүсийн хэлдгээр “Бөбө” ахын дүү чи мөрөөрөө үхэхгүй гэдсэн дэх хүүхдээ алах гэж байна гэж хэлж байсан нь чихэнд тод сонсогдож байна. Тэр үгийг сонсоод л хүн бусдыг зөв таних ямар чухал гэдгийг ойлгосон. Арваад жил хамтран амьдарсан хүнээсээ салах гэхээр чадахгүй аргагүй эрхэнд гэрээсээ зугтаад таксинд сууж хүчирхийллийн эсрэг төв байдаг талаар мэдээлэл авч, хүргүүлж байлаа. Тэр таксины жолооч эгч миний амьдралыг гэрэлтэй болгосон учир одоо ч талархаж явдаг.

Хардалтаас болж архины хамааралтай нөхөр нь нүүр нүдгүй зодож, айлган сүрдүүлдэг байсан тухайгаа өмнө нь тэр сэтгэлзүйчээс өөр хэнд ч хэлж байгаагүй. Харин энэ удаа амьдралынхаа насан туршийн сонголтыг хийх гэж буй залууст хүнтэй гэрлэхээс өмнө тухайн хүнээ сайтар танихыг зөвлөсөн юм.

ХОЙД ЭЦЭГТЭЙГЭЭ ЯВАЛДДАГ БАЙСАН ГЭЖ ЦОЛЛУУЛЖ БАЙСАН

Кейс 3. Иргэн Д.Б:

-Массын доромжлол гэж аймшигтай мэдрэмжийг би дахиж амсахыг огт хүсдэггүй. Ээж минь залуудаа нас барж, би хойд аавтайгаа амьдардаг байсан. Тэр үед жаахан байсан учир учраа мэдэхгүй байж байгаад хүүхэдтэй болсон. 17 настайдаа хүнтэй гэрлэхээр болж, хамтран амьдраад удаагүй байхад “Чи хойд эцэгтэйгээ явалддаг. Хүмүүс чамайг хүүхдийг нь төрүүлсэн гэж ярьж байна. Хөгийн эм, адгийн хүүхэн” гэх мэтчилэн есөн бусаар хэлж, хараадаг байлаа. Гэр хороололд амьдардаг учир өдрийн цагаар гудамжаар явахаар хүмүүс гадуурхаж, хойд эцэгтэйгээ явалдсан гэнэ гэж цуурна. Сайхан орчин нөхцөлд амьдарч, мэдлэг боловсрол эзэмшсэн бол хэн ч дорой байхгүй нь лавтай. Харин надад үнэхээр тийм боломж байгаагүй. Нэг хэсэг нийгмийн, массын доромжлол амасч, нүүр амаа маск, нүдний шил зүүж далдалж явахаас өөр сонголтгүй болсон. Хэдэн жилийн дараа нөгөө хүнээсээ салж, хүүхдүүдээ аваад тусдаа гарсан. Том хүү минь гэрээсээ оргоод дахиж уулзаагүй. Амьдрал их адармаатай. Түүнээс хойш танихгүй хүмүүстээ орчин нөхцөлд, шинэ газарт амьдарч эхэлснээр сэтгэлзүй тогтвортой болж, амьдралыг харах өнцөг ч өөрчлөгдөж эхэлсэн. Гэхдээ сэтгэл зүйн шарх бол насан туршид байсаар байдаг.

Хүүхдээрээ хүүхэдтэй болсон таван мянган ээжийн асуудал нэг хэсэг шуугиан тарьсан. Тэгвэл бодит амьдрал дээр хүүхэд яагаад, ямар шалтгааны улмаас хүүхэдтэй болсон нь мөн л сонин. Өөрөө хүссэн үү, эсвэл хүчирхийлэлд өртсөн үү гээд анхаарал хандуулах шаардлагатай олон асуудал байна.

БЭЛГИЙН ГАЖ ДУР ХҮСЛЭЭ ХАНГАЖ, УУЧЛАЛТ ГУЙДАГ ХАМТРАН АМЬДРАГЧ

Кейс 4. Иргэн Л.Х:

-Миний нөхөр бэлгийн гаж дур хүсэлтэй. Энийг хүнд хэлэхэд ичмээр гэлээ ч үнэн юм хойно. Янз бүрийн зүйл үзчихээд туршиж, эсэргүүцвэл хүчирхийлж, тэвчихийн аргагүй дарамталж, эрхэндээ байлгадаг байсан. Үүнийг нь найз нөхөд нь ч мэдэхгүй. Долоо хоног бүр гаж хүслээ хангана. Олон нийтийн газар биеэ хянахгүйгээр бэлэг эрхтнээ гаргах, ажлын газрынхаа эмэгтэйчүүдийг айлгаж ичээх ичгэвтэр олон хэргийг нь би нууж, зохицуулж байсан даа харамсдаг. Хэрэв тэр хүнтэй амьдарсаар байсан бол одоо олон нийтийн дунд ч сууж чадахааргүй ичимхий, зориггүй хүн байх байсан болов уу. Эмэгтэйчүүд тэвчээд өөрчлөгдөнө гэж итгээд л хүлээдэг. Гэвч мянга хичээгээд засрахгүй хүнийг хүлээх нь цаг хугацаа үрсэн зүйл.

ХҮҮХДЭЭ БОДОЖ ХҮҮХЭД НАСНЫХАА ХАР ДУРСАМЖИЙГ МАРТААД ТЭССЭН

Кейс 5. Ө.Н:

-Намайг хүүхэд байхад аав минь ээжийг үргэлж зоддог байсан. Ширмэн тогоогоор толгойг нь хагалж, эмнэлэгт хүргэгдээд, дахиад л хэвтэрт ортол нь зодно. Тэр хүчирхийллийг хараад өссөн хүн чинь үр хүүхдэдээ тийм зүйл мэдрүүлэхгүй, харуулахгүйг л хичээнэ. Гэвч санаснаар болоогүй. Хүүхдээ бодоод салахгүй тэсээд үзье. Охинтой юм чинь хүүтэй болбол зан нь засрах байх гэж горьдоно. Би өөрөө өөрийгөө хянаж, эмэгтэйлэг байж, гэрийн ажлаа сайн хийвэл нөхөр уурлахгүй, хүчирхийлэл үйлдэхгүй байх гээд хичээнэ. Гэсэн ч байдал бүр ч хүндэрсэн. Хүүхдээ бодож тэссэн харилцаанд ямар ч хайр сэтгэлийн холбоо үлдээгүй. Дундаасаа гарсан нэг биеийн төлөө хичээсэн ч өдөр бүрийн зодуураас залхаж, салах шийдвэр гаргасан.

Үүнтэй адил, төстэй кейстэй олон эмэгтэй хүчирхийллийг даван туулж, амьдралаа шинээр эхэлсэн дурсамжаа бидэнд хуваалцсан. Нийгэмд ил гарч, бусдад түүхээ ярих  хүн цөөхөн ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө далд хэлбэрээр нуух нь амь насанд халтай учир холбогдох байгууллагуудад заавал хандах ёстой гэдгийг эмэгтэйчүүдийн төлөөлөл хэлж байна. Тиймээс та эдгээр жишээг уншсан бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ёстой. Ямартай ч гэр бүлийн хүчирхийллийг зогсоох хүч хүн бүхэнд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

chimgee 2021-12-03 202.21.108.167

case gj bicheed yagaad soliorood bgaan be.nerteigeern buh ugee angliaar bichchiheech.suuliin ued hen hungui case gj ireedl yaridag bolj,orchuulj boldoggui ug bish bailtai

Avatar

Зочин 2021-12-03 66.181.180.106

Case ch geh shig mongol ug olddogui yum baihdaa. Gadniihnaar hamag yumaa suiruulj duusgaj bainadaa. Odoo ger buliig suitgej baina

Avatar

h,@ GADNII XYN BOL GALZUU NI MEDEGDXYINEE,BYTEELEER, ! ALSAAN bnyy?bna 2021-12-03 132.194.33.142

$ GARIIN YSEG ZYRXNII BICHLEG, YRTEI TALX BAINGA IDYYLJ,

Avatar

8 tsag bolloo,ubchin ni xudulluu,aimxai baij,deepelxex ubchlyylsen XYNEER,buee 2021-12-03 132.194.33.142

TA NAR XYNII MUU YZDEG YUMBILEX

Avatar

Зочин 2021-12-03 192.82.78.85

Аль ч улс оронд ийм асуудал байгаа, үүнээс илүү нь ч байгаа, зүгээр л бурууд нүд хурц, чих сонор байж, зохих газарт нь мэдэгдэж, хүн хүндээ тусалж чадвал л аль болох багасгана, ээжүүд эхчүүд хөвгүүдээ охидоо энэрэнгүй ухаалаг, хүнлэг, элдэв гаж зуршилгүй өсгөхдөө л анхаарахгүй бол дээр бичсэн байгаа хадам ээжүүдийн л нэг болно гэдгээ ухаарах хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-12-03 192.82.89.233

Нийгэм маань зах зээлд шилжиж ,хүний эрх, эрх чөлөө, ардчилалыг бүхнээс йлүү ярьж эхлэсэн ч нийгэмд маань ёс зүй улам бүр алдагдаж,хүн хүнээ хайрлах,бие биендээ туслах,бусадтай хүндэтгэлтэй харилцах,зэрэг сайн сайхан бүхэн улам алдагдах боллоо.Нийгмийн хог шаарууд л эрх чөлөөг жинхнээсээ эдэлж байна.Баян хоосон, хүчтэй хүчгүй,зэрэг зйндааны ялгарал гаарч,бусдыг дээрлэхэх дарлах дарамтлах байдал газар авав.Хууль ёс алдагдаж,хүний эрх жинхэнэ зөрчигдөж байна.Онцгой анхаарч бүх нийтээр тэмцмээр

Avatar

Би бол бурхан юм байна. 2021-12-03 202.126.90.47

Өө би дэргэд нь эхнэрээ зоддог нэртэй боловч бараг бурхан юм байна. Эхнэрийнхээ адсага шиг ааш, авч шиддэг эд зүйлийг нь эсэргүүцдэг, цохиж зодоод болихгүй байхаар нь зөрүүлээд зодчихоор л буруутан болчихдог. Миний эхнэрийг эд нарт өгчих юм бол миний архи уудаггүй, ашиг орлогоо ямагт бүрэн өгдөг, гэрээс гарахдаа уурлуулахгүй гэж зөөлөн дуугаар зөвшөөрөл авдгийг минь бодоод бурханаа бургасаар гуядаж байснаа ойлгоно байх гэж найдая даа. Би бурхан юм байнөө.

Avatar

Зочин 2021-12-03 192.82.89.233

Ийм харгис, хүн чанараа алдсан, араатны авир гаргагч зэрлэг этгээдүүдийг нийгмээс насаар нь тусгаарлах хуультай болох хэрэгтэй. Хэзээ ч засрахгүй ийм этгээдүүдийн хөл гарыг нь бөгжилж ,хохиригчоос чанд хатуу тусгаалаж байгаачээ. Бүү ойртуул . Хуулийг л чангалж байж ийм үзэгдлийг даван туулна. Ардчилал эрх чөлөө гэгч нь наанаа их гоё сонсдодогч цаанаа жинхэнэ харгис. зэрлэг бусармаг бүхнийг дэмждэг туйлын харгис зүйл мэт санагддагийг нуух хэрэггүй.

Avatar

АРД 2021-12-03 202.5.202.132

Ямар аймшгийн хогийн нийгэмд амьдарч байна аа? Толгой дээрээ бид хулгайч, луйварчин, гэр бүлийн асуудалтай жанхуу, ухна мэтийн сагсуу малуудыг залснаас ийм болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж