Хятад их өрөөрөө барьцаалан төмөр замаа өргөтгөв | News.MN

Хятад их өрөөрөө барьцаалан төмөр замаа өргөтгөв

Хятад их өрөөрөө барьцаалан төмөр замаа өргөтгөв

Хятад их өрөөрөө барьцаалан төмөр замаа өргөтгөв

Хятад, Вьетнам, Тайланд улсуудын дунд орших долоон сая хүн амтай Лаос улс нь Хятадын барьж өгсөн 5.9 тэрбумын өртөгтэй төмөр замаа нээлээ. Уг төмөр зам нь Хятадын ядуу буурай баруун өмнөд бүс нутгийг гадаад зах зээлтэй холбож байгаа хэдий ч, Лаосын хувьд маш эрсдэлтэй байж болох өрөнд унаад байна.

Лаосын нийслэл Вьентьнаас Хятадын Куньмин хүртэл халуун орны уулсын дундуур тавигдсан уг төмөр зам нь Ази, Африк, Номхон далай хоорондын худалдааг өргөжүүлэх зорилгоор Бээжингээс хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын нэг хэсэг юм.

Нийт 1035 км урттай Лаос – Хятадын төмөр зам цар тахлын хоригоос шалтгаалаад одоохондоо зорчигч тээвэрлэхгүй боловч ачаа тээврийн шугамаар энэ долоо хоногоос явж эхэллээ. Галт тэрэгний хурдны хувьд цагт 160  км хурдтай буюу Хятадын энгийн галт тэрэгтэй харьцуулбал хоёр дахин удаан гэсэн үг юм.

Буурай орнууд Хятадын “Бүс ба зам” санаачилгыг сайшаалтай хүлээж авч байна. Гэвч энэхүү санаачилгын дагуу хийж буй ажлууд нь Хятадын төв банкнаас санхүүжилттэй бөгөөд эргэн төлөх нөхцөлтэй зээл юм. Төсөл хэрэгжүүлсэн зарим орнуудын зүгээс уг санаачилгыг хэт өндөр зардалтай, хэт их өртэй үлдээж байна гэсэн гомдол ч байна.

Вьентьян ба Куньминыг холбож буй төмөр зам нь ирээдүйд Хятад улсыг Тайланд, Вьетнам, Мьянмар, Малайз, Сингапуртай холбох гүүр болно. Цаашлаад Хятадын өмнөд хэсэгт илүү олон боомт, экспортын зах зээлийг бий болгох юм.

Лаосын удирдагчид Хятад болон Европтой холбогдсоноор алслагдсан эдийн засаг нь сэргэнэ гэдэгт найдаж байна. “Гэхдээ Хятадын худалдааны суваг болсноор Лаост яг ямар ашигтай вэ гэдэг тодорхойгүй байна. Хэтэрхий өндөр зардалтай юм” гэж гадны мэргэжилтнүүд дүгнэв.

“Энэ төмөр зам Хятад болон холбогдох бусад орнуудад “эдийн засгийн маш таатай эргэлт”-ийг авчирна. Харин Лаосын эдийн засагт хэрхэн сайнаар нөлөөлөх вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Лаос улсад ердөө 21 өртөөтэй энэ шугам гадаад боомтуудтай хурдан холбогдох Хятадын хүсэл зорилгыг л биелүүлэхэд чиглэжээ. Лаосын хөдөө тосгонууд руу чиглэсэн бол тариачид болон захуудыг холбохын тулд илүү олон өртөөтэй байх учиртай байсан. Үнэндээ энэ нь бусад гадаад улсуудад ч харагддаг Хятадын дэд бүтцийн төсөл гэдэг нь ойлгомжтой” гэж Вашингтон дахь Дэлхийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Скотт Моррис хэлжээ.

Лаос-Хятадын төмөр замаас гадна Тайландын нийслэл Бангкокоос Лаосын хилийн зүүн хойно байрлах Нонгкай хот хүртэл өндөр хурдны төмөр зам тавих ажил одоо ч явагдсаар байна. Энэ ажил 2028 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Вьентьян-Куньмины төмөр замын Лаос дахь 418 км хэсгийн үйл ажиллагааг Лаос-Хятадын хамтарсан төмөр замын компани хариуцан ажиллана. Уг компанийн хувьцааны 70 хувийг Хятадын засгийн газрын өмчит хоёр компани, 30 хувийг Лаосын төрийн өмчит компани эзэмшдэг байна. Хоёр улсын засгийн газраас мэдэгдсэнээр, зээлж авсан мөнгө нь төмөр замын нийт хөрөнгийн 60 хувийг бүрдүүлж байна гэжээ.

“Ийм төрлийн өрийн дарамт тун хэцүү. Тэр чинээгээрээ эргэн төлөлт нь ч эрсдэл өндөртэй” гэж "S&P Global Ratings" санхүүгийн компанийн мэргэжилтэн Лаура Ли хэлсэн байна.

Хэрвээ ямар нэг байдлаар гэрээгээ зөрчих юм уу, Хятадын талаас илүү хөрөнгө оруулалт хийхгүй гэж шийдвэл Лаос төмөр замын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд 3.5 тэрбум ам.долларын өр төлөх ёстой болно. Энэ нь өнгөрсөн оны Лаосын эдийн засгийн гарцын тавны нэгтэй тэнцэх хэмжээ юм.

Лаос улсын нийт төлөгдөөгүй өр нь тус улсын эдийн засгийн жилийн гарцын гуравны хоёртой тэнцэнэ. Өрийн ихэнх нь Бээжинд төлөх өр юм. Лаос нь буурай орнууд дундаа өрийн өндөр эрсдэлтэй оронд тооцогддог.

Аливаа төмөр зам хөдөө орон нутгийг хот суурин газар, экспортын зах зээлтэй холбох замаар ашиг орлогоо өсгөдөг. Гэхдээ тоног төхөөрөмж, газар, бүтээн байгуулалт зэрэгт маш их хөрөнгө зарцуулдаг учраас ашиг олох хүртлээ хэдэн арван жил болдог талтай. Лаос улсын хувьд төмөр зам ашигтай ажиллаж чадахгүй бол өрийн асуудал хурцаар тавигдах болоод байна гэж Австралийн их сургуулийн мэргэжилтэн Грег Рэймонд хэлжээ.

Сүүлийн арваад жилийн хугацаанд Лаосын эдийн засаг асар хурдацтай өсч байгаа боловч хамгийн буурай улсуудын нэг хэвээрээ байсаар. Тодруулбал, улсын дундаж эдийн засгийн гарц 2010 оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Хэрэв худалдаа, бизнесийн салбарт сайжруулалт хийж чадвал урт хугацаандаа төмөр замын ашиг 21 хувиар өсөх боломжтой гэж Дэлхийн банкнаас өнгөрсөн жилийн тайландаа дурдаж байв.

Төмөр зам Лаосыг газар зүйн хувьд тааламжгүй байрлалд байдаг нөхцлөөс нь гаргаж чадна. Төмөр зам барихаар гэрээсээ хол ажилласан хүмүүсийн хувьд маш бага цалин авсан гэж гомдолложээ. Мөн байгаль орчны мэргэжилтнүүд төмөр зам бүтээн байгуулалтын ажлыг байгаль орчинд хохиролтой, Лаос дахь ховордсон амьтдад аюул учруулсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: АР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХОГЖЛИЙН АВРАГА ХОШУУРЭГ 2021-12-03 64.119.19.75

МАШ ИХ ХУНТЭЙ ТАЙЛАНД ВЬЕТНАМ БАС ДЭЭР НЬ МАЛАЙЗ СИНГАПУР ЗЭРЭГ ТОМ ЗАХ ЗЭЭЛИЙГ ЛАОС ХОЛБОЖ ОГОХ БОЛЖ БАЙНА ЛАОС МАШ ХУРДАН ХОГЖИЖ ДЭВШИХ АВАРГА ИХ ХОШУУРЭГТЭЙ БОЛСОН БАЙНА.

Avatar

Зочин 2021-12-03 202.21.108.34

Монголд яг одоо УЦС барь хэмээн зээлээ тулгаж байгаа.

Avatar

ХАМГИЙН САЙН САНАЛ 2021-12-03 64.119.19.75

ХЭРЭВ УНЭН БОЛ МОНГОЛЫН ТАЛД МАШ АШИГТАЙ ХАМГИЙН САЙН САНАЛ ХЯТАДЫН ТАЛААС ТАВЬСАН БАЙНА ШУУ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-12-03 202.9.46.204

ЛАОС СҮҮЛИЙН 10 ЖИЛ ДОРТОР Л ХЯТАДЫН ЗЭЭЛЭЭР ХӨГЖЛӨӨ ШҮҮ ЯАГААД ЗЭЭЛ ӨГӨӨД БАЙНА ГЭХЭЭР ЛАОСТ ХЯТАД УЛС 4 ТОМ УСАН СТАНЦ БАРЬЖ ӨГСӨН ЗЭЭЛЭЭР ТЭГЭЭД ЛАОСУУД ӨДӨР ШӨНГҮЙ ЦАХИЛГААНАА ЗАРЖ БАЙГАА БОЛХООР ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛЛТ ЭРСДЭЛГҮЙ ЭНД ЗОРИУД ОРСУУДЫН БОЛОГООР ХЯТАДЫН ГАЙХМАШИГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЫГИ ХАРЛУУЛАХ ГЭЖ БИЧСЭН БАЙНА

Avatar

Зочин 2021-12-03 202.21.108.34

Үгүй дээ, Дотор иргэн гуай. Танай Дундад иргэн улс бялдуучлан инээж хортой чихэр өгч харц ардаа болгон уусган мөхөөдөг мянган жилийн арвин туршлагатайг Монголчууд андахгүй мэддэг билээ.

Avatar

Зочин 2021-12-03 134.73.239.70

Zuv orchuulj tavildaa yadaj eh huvitain tavichuul mundag heltei humuus zuv orchuulaad unshchihna sh dee tuslamjaar huselteer gedeg ugiin geetsen bna

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-03 59.153.115.176

Ха ха ха… Энхсайхан болон МСS-ийн хамтарсан хоршил үхэн хатан хэрэгжүүлэх гээд гүйгээд байсан, нөгөө алдартай гашуун сухайтын төмөр замын чинь Лаос хувилбар л энэ шүү дээ. Тэр үед нь барьчихсан бол юун 5н толгой, оюутолгой… дээрээс нь бүх л өмнийн говь нутаг язгасан ……. нараар дүүрчихсэн байхгүй юу. Эсэргүүцэх ямарч боломжгүй… яахын хүний мөнгөөр төмөр зам тавиулчихсан улс чинь дуугай л өрөө аваад гараасай л гэж залбираад л сууна шүү дээ. Тэгээд өр нь хэзээ ч дуусахгүй нь тодорхой л ..

Avatar

Заагч 2021-12-03 202.9.47.31

ХОГ ВИРУС ХЯТАДАД УГАНДА УЛС ЕРЕНДЕЕ НУТГАА АЛДЛАА ОДОО ЛАОС УЛС НУТГАА АЛДАХ НЬ ТОДОРХОЙ ЕР НЬ ХОГ ВИРУС ХЯТАДЫГ ДАГАСАН УЛС УСТАХ ТАВИЛАНТАЙ Л БАЙДАГ ЮМ ДАА.

Avatar

ТОМОР ЗАМ МАШ УР АЛИГТАЙ ЗЭЭЛ БАЙНА 2021-12-03 122.201.22.160

ЗЭЭЛ АВЧ ЧАДСАН ТОМОР ЗАМ БАРЬЖ ОГЧ ЧАДСАН НЬ МАШ ГАЙХАМШИГТАЙ АВСВАН ЗЭЭЛИЙГ БУРМОСОН ХУЧИНГУЙ БОЛГОЖ БОЛНО ЭСВЭЛ ХЭСЭГЧЛЭН ХУЧИНГУЙ БОЛГОЖ БОЛНО ЕР НЬ ЯНЗ БУРЭЭР ШИЙДЭЖ БОЛНО ХАМГИЙН ГОЛ НЬ АВСАН ЗЭЭЛИЙГ УР АШИГТАЙ АШИГЛАСАНД Л БАЙГАА МАШ УР АШИГТАЙ ЗАРЦУУЛСАН БАЙНА МОНГОЛД УЛГЭР ЖИШЭЭ БОЛНО

Avatar

Зочин 2021-12-03 202.126.90.123

muu hujaa s** l bichsen bna eniig

Avatar

Зочин 2021-12-03 115.131.143.87

Ур алиг гэж юу вэ? Огт сонсоогүй үгс байх юм

Avatar

at 2021-12-03 132.194.33.142

ngp abgaigaap udchix geed

Avatar

ylcuun, boguno tnii geree1, ashugtai, yabx 2021-12-03 132.194.33.142

## ## ## oykompd+contpold,padOCP

Avatar

achaaniixyy 2021-12-03 132.194.33.142

ubliixy,galzyy tolgoilogch, ix gai yapij,alaj,shynaj,yjes

Avatar

HUJE? 2021-12-03 132.194.33.142

don't chanje

Avatar

HUJE GALT TEREG TABIX XYRTEL XEMJEEHD TSAIRSAN NIGPTEI GALZUURJDMP 2021-12-03 132.194.33.142

acap ix hurungu zapdal,dapant

Avatar

TEXNIKA, xyn /xiisen yumii ni xapchaapai ter kovids oy? yay 2021-12-03 132.194.33.142

tpydolubivi

Avatar

lying steeling all the time,koviding.bloking to ZTOC. 2021-12-03 132.194.33.142

ubchlyylj,blokloj,zasaglyylj baigaad ychip bn, N1 xylgaichid.

Avatar

Зочин 2021-12-03 202.9.40.27

Метрогоо хятадуудаар бариулъя. Гуравдагч хөрш энэ тэр бол шал худлаа. Орос бол бүтэхчгүй. Боломж байгаа дээрээ ашиглая!

Avatar

tenegryylj,gadnii galzyytaichyydtai fb cover ni gerlelee gelyy,byryy sonsoogyi bol 2021-12-03 132.194.33.142

itali juulchin,chylyy yzsen yabsnii dapaa consogdson jil

Avatar

MANGAR NYSER YUM XIIJ,UUPCHILJ BGAA NI ZASGIIN GAZART,ZTIIG ABX ZOPILGOTOI,XUPUNGII GALT TEREG BARISAN BAISAN NI XEN YUMAA ZUUX GEJ BAIGAA YUM BOL GEJ SANAGDSAN,GUTLIIN YILDBERIIG DELBELSEN BAISAN. 2021-12-03 132.194.33.142

INDIAN TOLGOILOGCH zasaglalaapaa,oyd opoj yanz byriin xolitstoi kombinatsi xiij,xyyramch document bagaapaa bypdyylex, bapumtaa xylgailax ystgax xyptel. — Kovidoop xyatadyydiig ystgaj xet shynaj baigaatai xolbootoi.
-Xyatadiin Bank sanxyygiin salbar,dotood yil ajillagaand geopolitex,yildberleliin zopilgoor erchyydees shunjilgee abch bn gej TVgeer yzyylj baisan. xyyramch byteegdexyyn xiij,cuctem bapulgaa oiptoj baipshyylsan baij bolzojgyi.
– Bankniix ni calbart Programaar xylgailj baij bolzshg

Avatar

Зочин 2021-12-03 66.181.180.106

Tumur zam yamarch tohioldold ediin zasagt sain nuluu uzuulne.

Avatar

Иргэн 2021-12-03 202.126.89.190

Зүүн өмнөд азийн ядуу буурай орнууд 30 н жилийн дараа бүгд хятадын эрхшээлд орсон байх болно, тэнэг иванууд хятадуудтай ингэж саймширхаж байгаад нэг өдөр араараа тавиулсанаа шартсан согтуу тархиндаа ухаарах цаг ирэх байлгүй. 3 дагч хөршийн бодлогыг Монгол улс тоть мэт давтан ярьж байх ёстой.

Avatar

Зочин 2021-12-03 180.149.65.2

эдийн засгийн хувьд ашиг тусаа өгөх нь ойлгомжтой манайд хятадууд төмөр зам тавиад өгч болдоггүй л юм байхдаа

Avatar

Зочин 2021-12-03 103.229.122.11

Оросууд зөвшөөрөхгүй шүү дээ!!! Манайхан оросыг "Ахаа ахаа" гэж дальчиганаад айгаад дохиогоор нь яваад байгаа юм чинь!!

Avatar

Зочин 2021-12-03 64.119.18.142

Нэг бүс гэх санаачлагаар олон буурай хөгжилтэй орон хятадын өрөнд живж байгаа бөлгөө. Өрөө төлж чадахгүй бол газар нутгаа өгөх, хятадын цэргийн зэвсэгт хүчин орж ирэх ирсдэл бий болдог. Одоогийн байдлаар энэ эрсдэлд 8 орон ороод байна, Монгол нэг нь.

Avatar

иргэн 2021-12-03 76.123.139.230

За Лаос ахав. Бид аль хэдийн Хятадад их өртэй болчоод байгаа. Өрөө төлөх сонирхол авилгачидад үнэхээр алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж