БНСУ болон АНУ хамтран Хойд Солонгосыг ажиглалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

БНСУ болон АНУ хамтран Хойд Солонгосыг ажиглалтад авчээ

БНСУ болон АНУ хамтран Хойд Солонгосыг ажиглалтад авчээ

АНУ-ын батлан  хамгаалах яамны сайд Ллойд Остин Өмнөд Солонгост хоёр орны тусгаар тогтнол, аюулгүй байдал зэргийг хэлэлцэхээр айлчлаад байгаа билээ. Хоёр улсын сайдууд Хойд Солонгос болон Тайванийн асуудлаар ярилцан “Аюулгүй байдлын гэрээ”-гээ шинэчлэж АНУ пуужин, зэр зэвсгийн тусламж болон сургалтуудаар хангах гэрээний тогтолцоогоо дахин бататгав.

Сөүлийн хувьд нэгэн сэтгэл зовоосон асуудал нь Хойд Солонгос юм. Тус улсын пуужин болон зэр зэвсгийн хэрэглээ нь улс хоорондын аюулгүй байдалд заналхийлж байна гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин үзэж байна.

Хойд Солонгосын пуужингийн туршилтууд болон зэвсэгт хүчний тоо нэмэгдэх хэрээр санаа зовсон Сөүлд хандан сайд Остин хэлэхдээ "Дипломат харилцаа хамгийн зөв зам бөгөөд хоорондын ойлголцол нь Хойд Солонгосыг зэвсгийн туршилт хийхийг удаашруулна гэж итгэж байна" гэжээ.

АНУ болон Өмнөд Солонгос тун удахгүй туршлага солилцох журмаар бэлтгэл хийх төлөвтэй байгаа аж. Уг үйл явдлыг дайны эхлэлд бэлдэх бус туршлага болохоос гадна Хойд Солонгосын заналхийлэл, дайралтаас хамгаалах бэлтгэл болно гэж Хөх ордоноос мэдэгджээ.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Байден пуужин, цөмийн зэвсгийн ачилт хамгаалалтад өөрчлөлт оруулж “ашиглах хуулийг” баталснаар шүүмжлэгчид Вашингтон хүчирхэг байхаа больсон гэх болжээ.

ЭХ СУРВАЛЖ : REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж