BTS хамтлаг "2021 MAMA"-д оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

BTS хамтлаг "2021 MAMA"-д оролцохгүй

BTS хамтлаг "2021 MAMA"-д оролцохгүй

Азийн хөгжмийн зах зээлийн томоохон арга хэмжээнүүдийн нэг "MAMA" буюу "Mnet Asian Music Awards" арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Солонгосын Пажү хотод болно. Гэвч энэхүү арга хэмжээнд BTS хамтлаг оролцох боломжгүй болжээ.

"BTS" хамтлаг өдгөө АНУ-д байгаа бөгөөд тэд арваннэгдүгээр сарын 17-ноос хойш "Permission to Dance" тоглолтынхоо сурталчилгааг хийж байгаа юм. Мөн тус хамтлаг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Лос Анжелес хотноо "Jingle Ball" тоглолтод оролцох аж.

"BTS" хамтлаг өнгөрсөн жил "MAMA"-ийн найман төрөлд түрүүлсэн билээ.

Өмнөд Солонгост Covid-19-ийн шинэ хувилбар “Омикрон” хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улс гадаадаас ирж буй зорчигчдын оршин суух статус, вакцинжуулалтын байдлаас үл хамааран 10 хоног тусгаарлах гэнэ.

"BTS" хамтлаг "Jingle Ball" тоглолтод оролцсоныхоо дараа хамгийн эртдээ арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Өмнөд Солонгост ирэх боломжтой ч 10 хоног тусгаарлагдах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс тэд энэ удаагийн "2021 MAMA" арга хэмжээг өнжих болж байна.

"Mnet"-ийн зүгээс албан ёсоор BTS-ийг арга хэмжээнд оролцох эсэхийг зарлаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж