“Польш хүүхдүүд дэлхийн шилдэг нь байх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

“Польш хүүхдүүд дэлхийн шилдэг нь байх ёсгүй”

“Польш хүүхдүүд дэлхийн шилдэг нь байх ёсгүй”

Алтан бөмбөгийг хоёр жил дараалан алдсан Роберт Левандовскигийн “The Players Tribune” сайтад нийтэлж байсан бичвэрийг та бүхэндээ хүргэж байна.

Левандовски “Польш хүүхдүүд дэлхийн шилдэг нь байх ёсгүй гэдэг. Гэтэл би FIFA-ийн оны шилдэг болоод өөртөө итгээгүй. Шагнал гардуулах арга хэмжээний өмнөхөн би Байерн Мюнхентэй гайхалтай улирлыг өнгөрүүлснээ мэдэж байсан. Шагнал хүртэж магадгүй гэдгээ ч гадарлаж байлаа. Гэхдээ Польшид бидэнд дор ойлголт бий. Бидний хэн нь ч өмнө нь дэлхийн шилдэг болж байгаагүй. Биднийг бага байхад үлгэрлэн дуурайлах супер од байдаггүй байлаа. Хөлбөмбөгийн агентууд ирж хараад л “Польш хүүхэд гэхэд гайгүй авьяастай юм” гэж л  хэлдэг байлаа. Тиймээс бид хэзээ ч хангалттай сайн болохгүй, бидний хэн ч оргилд нь гарахгүй гэж боддог байв.

Харин би FIFA-ийн оны шилдэг болоход өөртөө итгээгүй. Хуучирсан үг байж болох ч нүдний минь урдуур туулсан амьдрал минь зурайсан. Анх бөмбөг өшиглөж байсан үеэ, шавартай талбай дээр тоглосон анхны тоглолтоо, энэ өндөрлөгт ирэхэд минь тусалсан хүн бүрийг харсан. Гурван хэсэгтэй кино шиг л байсан. Би үүнийг кино болгомоор байна. Учир нь Польшид ч юм уу өөр нэгэн газар хүсэл мөрөөдлийнхөө араас явж чадахгүй байгаа ядаж ганц хүүхэд үзнэ гэдгийг би мэдэж байна.

Би Юпп Хайнкес, Пеп Гвардиола, Карло Анчелотти, Ханси Флик зэрэг дасгалжуулагчдаас олон зүйл сурсан. Байерны төлөө тоглох бол мэдлэг туршлага. Учир нь шаардлага нь маш өндөр, багийн соёл нь мэргэжлийнх. Чамд өөрийгөө хөгжүүлэхээс өөр сонголт өгөхгүй. Тиймээс л би багийнхаа нөхдийн тусламжгүйгээр өдий хэмжээнд тоглохгүй байсан” гэжээ.

Өдгөө 33 настай Польш довтлогчийн хувьд сүүлийн хоёр улирал Европын хөлбөмбөгийг байлдан дагуулж, Месси, Роналдо хоёроос илүү үзүүлэлт, амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн жил цар тахалд, энэ жил Мессид алтан бөмбөгөө алдсан. Хэдийгээр Левандовски Европын оны шилдэг, FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Оны шилдэг тоглогч” болсон ч 1956 оноос хойш дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгож эхэлсэн Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийг хүртэж амжаагүй явна. Магадгүй тэрбээр ирэх жил энэхүү шагналыг хүртэж, дутуугаа гүйцээх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж