Д.Хаянхярваагийн төрийн албанд ажиллахыг 8 жилээр хориглов

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваагийн төрийн албанд ажиллахыг 8 жилээр хориглов

Д.Хаянхярваагийн төрийн албанд ажиллахыг 8 жилээр хориглов
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон, хууль бус орлогыг нуун дарагдуулсан хэргээр, шүүгдэгч Ш.Уртнасан, Ш.Доржрагчаа, Ц.О-д хахууль авах гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж оролцсон, хууль бус орлогыг нуун дарагдуулан хэргээр тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн.
Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийт Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, нийтийн албан ажиллах эрхийг 8 жилээр хориглох, шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
3. Шүүгдэгч Ш.Доржрагчааг  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
4. Шүүгдэгч Ц.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Уртнасангаас байршуулсан 150.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 65.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Доржрагчаагаас байршуулсан 35.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн Иргэний хариуцагч Б.С-с 92.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Эрдэнэс Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж