Г.Занданшатар Болливудыг Монголд авчрахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар Болливудыг Монголд авчрахыг хүсчээ

Г.Занданшатар Болливудыг Монголд авчрахыг хүсчээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр Энэтхэг улсын Парламентын дээд, доод танхимын дарга нарын  урилгаар энэ сарын 1-нээс эхлэн таван өдрийн хугацаанд айлчлал хийж байгаа юм. Тэгвэл айлчлалын хүрээнд Г.Занданшатар Энэтхэгийн талд хандан Болливудын киноны зураг авалтыг Монголд хийх санал тавьжээ.

Өмнө нь Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Холливудын киноны зураг авалтыг Монголд хийх тухай ярьж байсан бол  Г.Занданшатар илүү томоор харж, Болливудын салбарыг улсдаа нээх санал тавьсан байна.

Энэтхэгийн кино үйлдвэрлэл нь дэлхийн том салбарын нэг. Болливудын студи жилд ойролцоогоор 2000 кино гаргадаг нь Холливудаас их үзүүлэлт юм.

Айлчлалын хүрээнд тэрбээр мөн төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох, Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарын ололт амжилтаас суралцах, энэ зорилгоор хамтарсан сургууль байгуулах, зэрэг асуудлыг хөндөн ярилцсан.

Түүний  айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж буй. Энэ нь Монгол Улсаас Энэтхэгт Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж