Ган гачиг, өлсгөлөнгийн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт биш

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Ган гачиг, өлсгөлөнгийн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт биш

Ган гачиг, өлсгөлөнгийн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт биш

Мадагаскарт нүүрлээд буй ган гачиг, өлсгөлөнгийн шалтгаан нь цаг уурын өөрчлөлт биш гэдгийг эрдэмтэд Лхагва гаригт танилцууллаа. Дэлхийн дахины эрс тэс цаг агаарын бодит судалгааг хийдэг “Дэлхийн цаг уурын байгууллага” Мадагаскарын ган гачгийг судалсан байна. Мадагаскарт 2019 оны долдугаар сараас 2021 оны зургадугаар сарын хооронд ердийн үед ордог хур тунадасны дөнгөж 60 хувь нь л орсны улмаас ган гачиг нүүрлээд байгаа юм.

Эрдэмтдийн баг судалгаа хийсний үндсэн дээр хүнээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлтийн ул мөр тэнд огт байхгүйг тогтоожээ. Харин, Мадагаскарын ган гачиг нь 135 жил тутамд нэг удаа тохиолдож болох цаг агаарын санамсаргүй үзэгдэл юм гэж дүгнэсэн байна.

“Энэ нь их ховор үзэгдэл бөгөөд байгалийн хувьсамтгай чанарын илрэл юм. Хур тунадас ийм бага байгаа нөхцөлд цаг уурын өөрчлөлт цор ганц нөлөөлөх хүчин зүйл болохгүй. Мадагаскарт хур тунадасны хэмжээ хэлбэлзэх нь нийтлэг үзэгдэл. Харин өлсгөлөнгийн хувьд бол өөр том шалтгаан бий. Өлсгөлөн, хүнсний аюулгүй байдал нь тус нутгийн ард түмний хамгийн эмзэг сэдэв. Мадагаскарт ядуурлын түвшин маш өндөр байна” гэж тус судалгаанд гар бие оролцсон Лондонгийн Imperial College дахь цаг уурын эрдэмтэн Фридерик Отто хэлжээ.

Уг судалгаан дээр ажилласан олон улсын эрдэмтдийн баг аж үйлдвэржилтийн өмнөх үед дэлхий температур Цельсийн 1.2 хэмээр нэмэгдэж, дулаараагүй бол юу болох байсныг одоогийн нөхцөлтэй харьцуулан судлахын тулд компютер загварчлалын арга ашиглажээ. Энэ аргын тусламжтайгаар дэлхийн дулаарлаас үүдэлтэй маш олон цаг агаарын эрс тэс уур амьгалуудыг олж мэдэх боломжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: APNEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж