Хятадад 2025 он гэхэд олон үндэстний хэл үгүй болно

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Хятадад 2025 он гэхэд олон үндэстний хэл үгүй болно

Хятадад 2025 он гэхэд олон үндэстний хэл үгүй болно

Хятад улс 2025 он гэхэд  мандарин (хятад) хэлээр нийт иргэдийн 85 хувийг ярьж, уншиж, бичиж чаддаг болгох кампанит ажил явуулахаа мэдэгдлээ. Тус кампанит ажил монгол, уйгар, кантон, хокэ болон төвөд хэлтэй үндэстнүүдэд шахалт болж, тэдний хэлийг мөхөл рүү нь хөтөлж байна.

Төрийн зөвлөл буюу улс төрийн  кабинет нийтлэг хэл болох хятад хэлийг бусад үндэстэн ашиглаж чадахгүй байгаа нь “тэнцвэргүй, хангалтгүй” гэж үзэж,  орчин үеийн  эдийн засаг болон үндсэн хэлийг ашиглах шаардлагыг сайжруулах хэрэгтэй гэж үзэв.

Шүүмжлэгчид хятад бус хэлтэй иргэдийн сургалтын систем болон ажиллах эрхийг боомилж байна гэж үзэн тус кампанит ажлыг “хан үндэстний бусад соёлыг устгах кампанит ажил” гэж нэрлэжээ.

2025 он хүртэлх бодлогын хажуугаар  2035 он гэхэд хятад хэлийг  бүх нийтийн хэл болгох ажил хэрэгжинэ. Тус кампанит ажлын хүрээнд алс хол нутаг дэвсгэр, хөдөө тосгонуудад хүрч ажиллах юм байна.

Хятад хэлийг үндсэн хэл болгох үйл ажиллагааны эхлэл өнгөрсөн жилээс эхэлсэн гэж үзэж болно. Тухайлбал, Өвөрмонголын бага, дунд сургуулиудад монгол хэлээр хичээл заахыг хориглосон. Үүнээс улбаалан үндэсний цөөнхүүд эсэргүүцлээ илэрхийлж,  бослого тэмцэл гаргасан.

Хятадын Коммунист намын  хэлснээр тус кампанит ажил нь эдийн засаг болон улс орны эв найрамдлын төлөө гэж байгаа ч үнэн хэрэгтээ бусад үндэстнүүдийг эх хэлнээс нь салгах харгис хэрцгий үйлдэл юм.

Энэ бодлогыг Лхагва гаригт хуулийн дагуу хэрэгжүүлж эхэлсэн нь “Хятад үндсэн хэлийг нийтлэг ярианы болон бичгийн хэл болгож сургууль, мэдээ, хэвлэл, радио, кино болон телевиз, бусад олон нийтийн үйлчилгээ, салбаруудад үндсэн хэл болгон ашиглахыг”  заажээ. Мөн эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагууд болон дэлхий дахины цугларалтад "Хятадын олон улсын байр суурь, нөлөөг эрчимтэй дээшлүүлэхийг" албаны хүмүүст уриалжээ.

Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар Күнзийн институтийн сүлжээгээр дамжуулан дэлхий дахинд хятад  хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх гэсэн оролдлого нь маргаан, шүүмжлэл дагуулах болсон.

 ЭХ СУРВАЛЖ :ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж