"Chanel" брэндийн лого Майамигийн тэнгэрт

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

"Chanel" брэндийн лого Майамигийн тэнгэрт

"Chanel" брэндийн лого Майамигийн тэнгэрт

Майами хотод арванхоёрдугаар сарын 1-нд болсон "Art Basel 2021" арга хэмжээний үеэр "Chanel" брэнд тэнгэрт гайхамшигтай гэрлийн шоу үзүүллээ.

"Chanel №5" сүрчигний 100 жилийн ойд зориулан тус үнэртнийг “No.5 The Right Number” гэж шинэчлэн нэрийджээ. Уг гэрлийн үзүүлбэрээр "Chanel" брэндийн лого болох давхарласан C үсэгний түүх, мөн Францын загварын ордны бэлгэдэл камелия цэцэг,  Вендом ордны утга учир зэргийг танилцуулжээ. Үүний дараа үүсгэн байгуулагч Габриэль Шанелийн сахиуснаас санаа авсан логогоо тэнгэрт үзүүлэв. Олны танил, нөлөөлөгч, найруулагч, урлаг сонирхогч гээд маш олон зочид Майами арал дээр наран жаргах агшинд зуу зуун дроны хөгжимтэй хоршсон энэхүү гайхамшигтай үзүүлбэрийг үзжээ.

Цар тахлын улмаас 2020 онд огт арга хэмжээ зохиогоогүй байсан Францын загварын ордны хувьд "Art Basel 2021"-ээс гадна бусад үйл ажиллагааг ч энэ жил зохион байгуулсан юм. "Chanel" брэндийн загвар зохион бүтээгч Эс Девлинээс Миами дахь загварын дүүрэг "Jungle Plaza"-д “Five Echoes” нэртэй байгууламжаа нээсэн нь домог болсон үнэртний 100 жилийн ойтой давхардсан томоохон үйл явдал болжээ. Урьд өмнө хаана ч байгаагүй төөрдөг байшин бүхий загварын байгууламж нь энэ сарын 21-ныг дуустал иргэдэд нээлттэй байна. Олон төрлийн мэдрэмж төрүүлэх энэ өвөрмөц байгууламжийг брэндийн үүсгэн байгуулагч Габриэль Шанелын хамгийн дуртай зүйлс болох байгаль болон гоо сайхан гэсэн хоёр ухагдахуунаас санаа аван загварчилжээ.

"Chanel" брэнд хамгийн өндөр борлуулалттай үнэртэнийхээ 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ зөвхөн энэ хоёроор тогтохгүй. Шинэчлэгдсэн Chanel №5 сүрчигний нээлт өнгөрсөн сард Нью-Йорк хотын "Rockfeller Center"-т болсон бөгөөд нээлтэнд домогт дуучин Мэри Ж’Блиге оролцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: USMAGAZINE.COM

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж