Ким Жон Ун: Ирэх жил их тэмцэл өрнөх болно!

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: Ирэх жил их тэмцэл өрнөх болно!

Ким Жон Ун: Ирэх жил их тэмцэл өрнөх болно!

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дараа жил цэрэг хүчний хамгаалалт, хөдөө аж ахуй, барилга угсралт болон хэвлэл мэдээллийн салбаруудад хөгжил дэвшлийг ахиулах болно гэж хэлснийг өнөөдөр (2021.12.2) үндэсний телевизээр мэдээллэв.

Тэрбээр өчигдөр эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны хурал дээр энэ талаар ярьж, ирэх сард тус хорооны их хурлыг хийхээр төлөвлөжээ. Ким Жон Ун хэлэхдээ,"Улс эх орон эдийн засгийн хүндрэлтэй тулгарсаар байгаа ч нам хорооноос тавьсан  зорилгот  тэмцлийг  биелүүлэхийг шаардаж, энэ оны эхээр эхлүүлсэн таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөг  хэрэгжүүлж, амжилт үзүүлнэ" гэснийг албан ёсны мэдээллийн "KCNA" агентлаг мэдээлэв.

Түүнчлэн тэрбээр улс төр, эдийн засаг, соёл, үндэсний батлан хамгаалах зэрэг төрийн нийт үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарсан нь улсын эдийн засгийн тогтвортой менежмент, хөдөө аж ахуй, барилгын салбарт гаргасан том амжилтуудаас хамааралтай гэдгийг онцолжээ. Ким Жон Ун “Ирэх жил улам илүү хичээж  их тэмцэл өрнөх болно!” гэжээ.

Ким Жон Ун өөрийн төлөвлөгөөгөөр эдийн засаг, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ч НҮБ-ын агентлагуудын мэдээлснээр тус улсад хоол хүнс, цахилгааны хомсдол хэвээр байна. Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрт орлогынхоо ихэнхийг зарцуулж, Covid-19 тахал болон байгалийн гамшиг болж,  Пёньяны эсрэг олон улсын хориг тавьснаас шалтгаалан тус улсад нөхцөл байдал хүнд байгаа аж.

Хойд Солонгос цар тахлын ямар ч тохиолдолыг батлаагүй ч хил гаалийг хааж, дотооддоо аяллын хязгаарлалт болон бусад зохих арга хэмжээг  авсан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж