Хятадад хэт таргалалтын эсрэг тураах зуслангууд ажиллаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Хятадад хэт таргалалтын эсрэг тураах зуслангууд ажиллаж эхлэв

Хятадад хэт таргалалтын эсрэг тураах зуслангууд ажиллаж эхлэв

Хятадын гуравны нэг буюу 429 сая иргэн хэт таргалалттай байгаа нь улс орны эрүүл мэндийн тогтолцоонд саад учруулж байна гэж албаныхан үзжээ. Үүнтэй тэмцэх зорилгоор  тус улсын хэд хэдэн муж, хотуудад таргалалттай тэмцэх зуслан ажиллаж, 7- 55 нас хүртэлх хэт таргалалттай хүмүүс зургаан долоо хоногийн хөтөлбөртэй тураах зусланд хамруулж байна. Энэ нь 30000 юанийн төлбөртэй.

Жилийн аль ч улиралд ажилладаг тус зусланд зуны улиралд ихэвчлэн сурагчид, хүүхдүүд хамрагдана. Тэднийг гэр бүлийн гишүүд нь тураах зусланд хүчээр явуулдаг байна. Ганц хүүхдийн бодлоготой байсан тус улс үр хүүхдээ хамгийн эхэнд тавьж, хэт их эрхлүүлэн хооллодог байсан нь бага наснаас таргалах үүсвэр болжээ.

Тураах зусланд иог, гүйлт, булчингийн масс нэмэх болон өөхний хувь хасах зорилготой дасгалын системтэй ба хөл бөмбөг, теннис зэрэг спортоор хичээллүүлдэг.

Хятадад  нийт 31 салбар тураах зуслан одоогоор ажиллаж байна. Хамгийн багадаа эмэгтэй хүн нийт өөхлөлтийн 6 хувь, эрэгтэй хүн 8 хувь өөхийг шатааж байж зуслангаас чөлөөлөгдөх юм.

Өглөө бүх хамрагдагчид 7:00 цагт сэрээд жингээ үзнэ, 30 минутын дараа өглөөний цай уух ба хоолны хэмжээ калори багатай байх юм. Үүний дараа тураах хөтөлбөрийн дагуу орой болтол хичээллэдэг байна.

"Эхний хоёр,  гурван долоо хоног хамгийн хэцүү байсан. Би аав, ээж хоёртойгоо утсаар ярьж уйлж, аавдаа ‘Би чадахгүй’ гэж хэлсэн" гэж Шаньси мужийн хойд хэсгээс ирсэн Хятадын Юником компанийн 28 настай ажилтан Жанг Фанг хэлэв. Гэтэл ээж нь "Үргэлжлүүлэхгүй бол чиний амьдрал дуусаж байна шүү дээ. Чамд эрүүл мэнд хэрэгтэй байна" гэж учирлажээ.

Жанг зусланд элсэхдээ 150 кг жинтэй, цусны даралт ихтэй, алхахад амьсгал давхцдаг байжээ. Тэрбээр нэг жилийн дотор 50 кг хассан байна.

Улсын хөгжил дэвшил, иргэдийн аюулгүй байдлыг анхаардаг тус улс Мексикээс таргалалтаараа давсан аж. Цахим сүлжээгээр бодит бус гоо үзэсгэлэнг шүтдэг Хятад улсын иргэд таргалалттай ингэж тэмцэж байна.

 ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж