2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 605,790,897 төгрөгийн үнийн дүн бүхий 819,039 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +14.99%), "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH+14.06%), болон "УБ-БҮК" ХК (BUK+7.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS-10.81%), "Ариг гал" ХК (EER- 9.22%) болон "Эрдэнэт авто зам" ХК (EAZ- 7.47%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 101,787 ширхэг нэгж эрх 37,668,717 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр, долларын 60 ширхэг үнэт цаасыг 5,880 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.03 хувиар өсөж 39417.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,255,720,412,758 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ