Абэ: Хятадаас Тайвань руу дайрвал Япон зүгээр суухгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Абэ: Хятадаас Тайвань руу дайрвал Япон зүгээр суухгүй

Абэ: Хятадаас Тайвань руу дайрвал Япон зүгээр суухгүй

Хэрвээ Хятад улс Тайвань руу дайрвал Вашингтон болон Токио гар хумхиад суухгүй гэж Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо Лхагва гаригт мэдэгдлээ.

Хятадтай үүсгээд буй энэ хурцадмал байдал нь Ши Жиньпин ардчилсан засаглалтай Тайванийн эсрэг өөрийн улсын бүрэн эрхт байдлыг батлахаар оролдож буйн илэрхийлэл юм. Тайванийн засгийн газраас энх тайвныг хүсч байгаа ч шаардлагатай бол өөрсдийгөө хамгаална гэдгээ мэдэгдээд байна.

Тайванийн үндэсний бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан форумын үеэр Абэ яриандаа Сэнкакү арлыг онцолжээ. Японы Сакишима болон Ёонагүни арлууд нь Тайваниас ердөө 100 орчим км зайд байдаг. Тиймээс Тайвань руу зэвсэгт халдлага хийх нь Японд аюул учруулна гэжээ. Тэрбээр “Тайванийн онц байдал бол Япон, цаашилбал Токио ба Вашингтоны харилцааны ч онц байдал мөн. Бээжингийн ард иргэд, ялангуяа ерөнхийлөгч Ши Жиньпин үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй” гэв.

Хэрвээ хятадууд довтолбол АНУ-аас дэмжлэг үзүүлэх хамгийн тохиромжтой байрлал буюу Тайваниас богино нислэг үйлдээд л очих боломжтой Окинавагийн өмнөд арал гэх зэрэг Вашингтоны цэргийн томоохон баазууд Японд байрладаг.

АНУ нь Тайваньд туслахаар цэрэг илгээх эсэх дээр маргаантай байгаа ч хуулийн дагуу Тайванийг өөрсдийгөө хамгаалах боломжоор нь хангах үүрэгтэй. Хэрвээ Хятад улс Тайванийн одоо байгаа статусыг өөрчлөхийн тулд хүч хэрэглэвэл АНУ болон бусад холбоотнууд ямар нэгэн арга хэмжээ авах болно гэж тус улсын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлжээ.

Ерөнхий сайд асан Абэ Шинзо нь эрх баригч Либерал ардчилсан намын хамгийн том бүлэглэлийн тэргүүн бөгөөд одоо ч намдаа нөлөөтэй хэвээр аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж