"Давтан тун Covid-19-ийн шинэ хувилбаруудаас хамгаална" | News.MN

"Давтан тун Covid-19-ийн шинэ хувилбаруудаас хамгаална"

COVID-19

"Давтан тун Covid-19-ийн шинэ хувилбаруудаас хамгаална"

"Давтан тун Covid-19-ийн шинэ хувилбаруудаас хамгаална"

Израилийн эрүүл мэндийн сайд мэдээлэхдээ, давтан тун болон Файзер вакцины бүүстэр тун тариулсан хүмүүс шинэ хувилбар болох  омикроноос айх аюул байхгүй гэж хэлжээ. Эрүүл мэндийн сайд Нитзан Хоровиц Мягмар гаригт эхэн үеийн шинж тэмдэгүүдийн талаар мэдээлэл өгч “Ирэх өдрүүдэд бид омикроны эсрэг вакцины үр дүнгийн талаар илүү үнэн зөв мэдээлэлтэй болно. Өөдрөг байх хэрэгтэй. Учир нь вакцин тариулж, давтан тунд хамрагдсан хүмүүс омикрон хувилбараас хамгаалагдах болно гэж анхан шатны үзүүлэлтүүд гараад байна” гэв.

Үүний дараа "Омикрон хувилбараас Файзер вакцин 90 хувь  хамгаалж байна" гэсэн албан бус мэдээг Израилийн "Channel 12" суваг дамжуулжээ. "Jerusalem Post" мэдээлэхдээ, "дельта" хувилбарыг бодвол "омикрон" нь  халдварлах байдал 1.2 дахин илүү байгаа нь эрдэмтдийн санаснаас бага үзүүлэлт тул айхгүй байна гэж нийтлэжээ.

Харин Тус улсын эрүүл мэндийн яамны төлөөлөгч "channel 12" болон  "Jersalem Post"-д тус мэдээллүүдийг өгөөгүй гэж тайлбарласан байна.

Израиль улс "омикрон" хувилбарын тархалтаас сэргийлж оршин суугч болон иргэн биш хүмүүс, жуулчдад хилээ хаагаад байгаа билээ.

BioNTech-ийн үүсгэн байгуулагч, доктор Угур Сахин хэлэхдээ, шинэ хувилбар  нь вакцинжуулалтаар олж авсан эсрэг биетээс хэсэгчлэн зайлсхийх магадлалтай байсан ч  хоёр дахь тун нь хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх магадлалтай гэжээ. Харин Модернагийн гүйцэтгэх захирал Стефан Бэнс өмнө нь хэлэхдээ "Одоогийн вакцинууд нь "омикрон"-ыг даван туулахад бага үр дүнтэй байх болно" гэсэн байв.

ЭХ СУРВАЛЖ: STANDART.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-02 64.119.26.71

Худлаа ярихаа боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж