Ардчилсан намын 30 жилийн ойн ажлууд, Үндэсний анхдугаар чуулган болон цаг үеийн асуудлаар тус намаас өнөөдөр /2021.12.2/ мэдээлэл хийлээ.
АН-ын дарга асан, зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ:
-Энэ сарын 4-6-ны хооронд Ардчилсан нам Үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулахаар ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 4-нд хүндэтгэлийн бөхийн барилдаанаар чуулганаа нээж, 5-нд хуралдаан болно. Дараа нь 6-нд уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, чуулган өндөрлөх төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү чуулганыг анх удаа зохион байгуулж байгаа гол зорилго бол өнөөдөр үүсээд байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн асуудалд намын гишүүдийн үгийг сонсох. Үндсэн гурван том илтгэл хэлэлцүүлнэ.
Үндэсний чуулганд Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлт, хүний эрхийн асуудал гэсэн гурван том сэдвээр илтгэл тавигдана.
Үүнээс гадна Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хамтран иргэний үзэл бодлоо илэрхийлэх, Эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барина. Хуулийн төслийг Ардчилсан намаас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран боловсруулах ба бие даасан хууль хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 10-нд ардчилал, хүний эрхийн өдөр байхаар тогтоол батлагдсан. Энэхүү хүний эрхийн өдрийг баяр ёслол гэхээс илүүтэй хүний эрхийн форум хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ