Мюнхенд дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч, 4 хүн гэмтжээ | News.MN

Мюнхенд дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч, 4 хүн гэмтжээ

Мюнхенд дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч, 4 хүн гэмтжээ

Мюнхенд дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч, 4 хүн гэмтжээ

Германы Мюнхен хотод төмөр замын байгууламжийн талбайд дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч дөрвөн хүн шархатсан хэрэг гарчээ. Үүнээс нэг хүн нь хүнд гэмтсэн байна.

Гал сөнөөгчдийн хэлж буйгаар төв галт тэрэгний буудлын ойролцоо байрлах Доннерсбергер гүүрний дэргэд өрөмдлөгийн ажил хийж байх үеэр уг дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас Мюнхений ихэнх хэсэгт галт тэрэгний хөдөлгөөн зогсонги байдалд орсон байна.

Германаас үе үе дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрч амжаагүй тэсрэх бөмбөг олддог бөгөөд тухай бүрт нь яаралтай нүүлгэн шилжүүлж, мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг аюулгүй болгодог байна.

Цагдаагийнхны мэдэгдэж буйгаар, гүүрний ойролцоо хонгилд ажил явагдаж байх үед тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэв. Эхлээд тэнгэр баганадсан утаа гарч, араас нь дэлбэрэх чимээ дуулдсан аж. Дэлбэрэлтийн хүчинд газар ухагч экскаватор хүртэл хөмөрсөн байна.

Түргэн тусламж болон бөмбөг салгагч мэргэжилтнүүд хэргийн газарт яаралтай ирсэн ба өөр тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгаж байна. Уг хэргийн улмаас төв буудал руу ирэх, очих галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа авч зарим холын шугам хэвийн үйлчилгээгээ үзүүлээд эхэлсэн байна.

Баварийн дотоод хэргийн сайд Йоахим Херманн уг тэсрэх бөмбөгийг 250 кг жинтэй байсан гэв. Мөн тэрбээр Германы хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “Урьд нь яагаад хэн ч энэ бөмбөгийг олж илрүүлээгүй байв гэдгийг шалгах шаардлагатай” гэжээ.

Тэсрэх бөмбөгийг ихэвчлэн Их Британи болон америкчуудын хаясан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олдсонтой холбоотойгоор хотыг нүүлгэн шилжүүлэх эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Мюнхены төв хэсэгт явагдаж буй бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд дайны үеийн зэр зэвсгийн үлдэгдэлийг сайтар шалгах хэрэгтэй болж байна.

Өмнө нь 2017 онд Франкфуртад 1.4 тонн жинтэй Их Британийн тэсрэх бөмбөг олдох үед 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байсан.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-02 185.220.101.139

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-02 66.181.165.27

өвөөгийн нүгэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж