Жүжигчин У.Цогтбаяр: Хүчирхийллийн эсрэг үйлдлээрээ үлгэрлэе | News.MN

Жүжигчин У.Цогтбаяр: Хүчирхийллийн эсрэг үйлдлээрээ үлгэрлэе

Жүжигчин У.Цогтбаяр: Хүчирхийллийн эсрэг үйлдлээрээ үлгэрлэе

Жүжигчин У.Цогтбаяр: Хүчирхийллийн эсрэг үйлдлээрээ үлгэрлэе

Жүжигчин У.Цогтбаяр: Өнөөдөр та бүхэнд жендэрийн тухай үзэл бодлоо илэрхийлье гэж бодлоо. Би 30 настай. Гурван хүүхэдтэй. Гэр бүл зохиогоод таван жил болж байна. Хүмүүс манай гэр бүлийг харахдаа  өдөр бүр аз жаргалтай, инээж өдрийг өнгөрөөдөг гэж боддог байх. Тэр нь ч надад мэдрэгддэг. Гэтэл бодит байдал тийм биш. Би эхнэрээ гомдоож, уйлуулж байсан ч удаа бий. Өнөөдөр Монголд маш олон өрх толгойлсон эх, амьдралаа үүрч явах гээд өрхийн тэргүүн болчихсон ээж нар бий.

Жендэрийн тухай ярина гэсэн маань үүнтэй маш их холбоотой. Би бол эхнэрээ зөвхөн хүүхдүүдээ харж, гал тогоонд хоолоо хийж, хувцасаа угааж, ахуйн хэрэглээний бүх зүйлийг цэвэрлэдэг үйлчлэгч, цэвэрлэгч гэж хэзээ ч боддоггүй. Би бол залуу хүн, карьер маань дөнгөж эхэлж байгаа учраас маш завгүй байдаг. Гэхдээ би гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг. Орой ирээд би аяга тавгаа , дотуур хувцсаа угаадаг. Хогоо бол ээлжлээд асгадаг. Зарим нэг эрчүүд маань хогоо асгахгүй харагдаад байдаг. Яагаад гэхээр эхнэр нь өмнүүр нь ороод хийдэг байх л даа. Гэхдээ яагаад  тэр хогийг    хааяа ээлжлээд асгаж болохгүй гэж. Эхнэртээ тусалдаг, эхнэрийгээ халамжилдаг, эхнэртэйгээ ярилцдаг, хүүхдүүдийнхээ яриаг сонсдог, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг инээмсэглэл дүүрэн тийм өрхийн тэргүүнийг л  жинхэнэ эр хүн гэж хэлнэ. Түүнээс биш үхрийн өвчүү, ул боовны ард суучихсан өөртөө архи хундаглаад, 100 грамм татаад, том том зүйл яриад л сууж байгаа хүн  надад жинхэнэ эр хүн шиг санагддаггүй.

Шувтан мөртэй,  шувуун цээжтэй, сайрга хөлтэй,  савхан хуруутай над шиг залуу байсан ч  хогоо асгаж, эхнэрээ хүндлээд лифтэнд суухдаа ч юмуу түрүүлж оруулж байгаа эр хүн хажууд нь жинхэнэ эрх хүн шиг харагддаг. Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд хэрэв хохирч байгаа бол таслан зогсоогч нь эрэгтэй хүмүүс байх ёстой. Бүгдээрээ үг ярихаа болъё. Үйлдэл байхад үг, яриа юу юм бэ. Бүх зүйл дээр тэнцвэртэй байдал, тэгш эрхтэй байя гэж би өнөөдөр уриалах гэж ирсэн юмаа. Бүгдэд нь баярлалаа.

Хүчирхийллийн эсрэг үйлдлээрээ үлгэрлэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж