Сүхбаатар, Дорнод аймагт хууль бус томилгооны 124 зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Сүхбаатар, Дорнод аймагт хууль бус томилгооны 124 зөрчил илэрчээ

Сүхбаатар, Дорнод аймагт хууль бус томилгооны 124 зөрчил илэрчээ

Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан хяналт шалгалт хийх зөвлөн туслах ажлын хэсэг Сүхбаатар, Дорнод аймагт ажиллажээ. Шалгалтаар нийт 142 зөрчил илэрсэн бөгөөд илэрсэн зөрчлүүдийг арилгах хугацаатай даалгавар өгсөн байна. Мөн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, тус хуралдаанаар  хүний эрхийн үндэсний комисс болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулсан тайлантай танилцсан аж.

Тийнхүү гомдол маргаан шийдвэрлэх зэрэг нийт найман асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх дөрвөн шаардлага хүргүүлж, нэг нэхэмжлэл гаргаж, 12 өргөдөл гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн байна.

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон нь тогтоогдсон бол эрх бүхий этгээдэд зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах бүрэн эрхийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлэхээр заасан. Энэ чиг үүргийн хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 50 байгууллага, 68 албан хаагчид холбогдох зөрчлөө арилгаж, томилох эрх бүхий албан тушаалтан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон байна. Мөн зөрчил арилгах хугацаатай үүргийг биелүүлээгүй үндэслэлээр томилох эрх бүхий хоёр албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж