Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн томилгоо олны анхаарлын төвд байна. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Н.Баасанжав, Р.Онончимэг нарыг томилохыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг УИХ дээр "бүдэрсэн". Ингэснээр түүний оронд Д.Зүмбэрэллахмыг оруулж ирэх МАН-ын “тохироо” хийгджээ.
Томилгооны сонсголын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түүнийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй хүн байх ёстой гэж заасан. Зарчмын хувьд ярихадД.Зүмбэрэллхам ШЕЗ-д ажиллаж байсан шүү дээ. Журмаа зөрчиж Д.Зүмбэрэллхамыг оруулж ирлээ” гэж шүүмжилж байсан юм. Гэвч, наанаа Д.Зүмбэрэллхамыг шүүмжлэх МАН цаанаа түүнийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжжээ.
. Д.Зүмбэрэллхам нь хууль зүйн ухааны доктор, Төрийн албаны зөвлөлд олон жил ажилласан гэгддэг. Тэрбээр төрийн албаны зөвлөлд ажиллахаасаа өмнө Н.Энхбаярыг дэмжих холбооны дарга байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, МАН-ынхны Н.Энхбаярт төлөх өр дуусаагүй бололтой. Эргэн сануулахад нөхөн сонгуулиар МАН-аас Э.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тэгвэл ШЕЗ-ын шүүгч бус гишүүнд Э.Энхбаярын “хүн”-ийг оруулж ирж байна гэж улс төрийн хүрээнийхэн хардаж буй юм.
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд түүндшүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, Ш.Раднаасэд гишүүн “Таныг хүний хувьд мэдэж байна. ШЕЗ-д оръё гэж бодоогүй байх. Ямар нэгэн хатгаас явсан байх. Танаас хүсэх нэг юм байна. Ахмад туршлагатай гэдэг юм уу олон жил төрд ажилласан хүмүүст нэг алдаа байдаг. Өмнөх Н.Лүндэндоржийн алдааг битгий давтаарай. Шүүх рүү хар мянган ялаа оруулж ирсэн хүн нь Н.Лүндэндорж шүү дээ. ШЕЗ-ын дарга болно гэж битгий та өрсөлдөөрэй” гэсэн юм.
Хариуд нь Д.Зүмбэрэллхам "Туулсан туршлага, төв орон нутагт ажилласан чамгүй туршлага надад бий. Тиймээс өөрийн чин хүслээр нэрээ дэвшүүлсэн. Намайг нэрээ дэвшүүл гэж захиалсан хүн байхгүй" гэх тайлбарыг өгсөн. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Д.Зүмбэрэллхам шүүхийн шинэчлэлийн зарчмыг нурааж, өөрийн "хүслээр" биш өрөөлийн зараал болж, хамгийн өндөр оноо авсан ардын хүүхдийг унаган барин байж томилогдож байна. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэх шаардлага тавьсан учраас энэ байгууллагад 20-30 жил ажилласан хүмүүс нэрээ дэвшүүлээгүй” гэж шүүмжилсэн.
Ийнхүү МАХН-ын тамгаар наймаалцсан МАН-ынхан Н.Энхбаяр өрөө нэг, нэгээр нь төлж байх шиг.
Холбоотой мэдээ