Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилох уу ? | News.MN

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилох уу ?

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилох уу ?

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилох уу ?

УИХ өнгөрсөн Пүрэв гаригт (2021.11.25) Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэхэд  таван нэр дэвшигчийн нэг нь бүдэрсэн.  Тодруулбал, ШЕЗ-ийн  шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг 49 гишүүний олонх дэмжсэн бол  нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжээгүй.

Тиймээс байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх боломж үүссэн юм. Өөрөөр хэлбэл, дэмжигдээгүй Д.Зүмбэрэллхамыг оруулж ирэхийн тулд хамгийн өндөр оноо авсан  Д.Эрдэнэчимэгийг  УИХ дэмжээгүй хэрэг. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2021.12.01/  хуралдаж  ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилохыг дэмжсэн. Тиймээс Д.Зүмбэрэллхамыг томилох эсэхийг өнөөдөр  (2021.12.2) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Өчигдрийн хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам "Туулсан туршлага, төв орон нутагт ажилласан чамгүй туршлага надад бий.  Тиймээс өөрийн чин хүслээр нэрээ дэвшүүлсэн. Намайг нэрээ дэвшүүл гэж захиалсан хүн байхгүй" гэсэн.  Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Д.Зүмбэрэллхам шүүхийн шинэчлэлийн зарчмыг нурааж, өөрийн "хүслээр" биш өрөөлийн зараал болж, хамгийн өндөр оноо авсан ардын хүүхдийг унаган барин байж томилогдож байна.  Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэх шаардлага тавьсан учраас энэ байгууллагад 20-30 жил ажилласан хүмүүс нэрээ дэвшүүлээгүй. Энэ шударга өрсөлдөөн мөн үү. Би хувь хүний биш, зарчмын асуудал ярьж байна" гэдгийг онцолж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-02 192.82.81.89

Б.энхбаяр гэж бурхангуй газрын бумба болсон хоосон толгойтыг бодвол хуулийн гэгээтэй хэдхэн эрдэмтэдийн нэг Зумбээ багш яах аргагуй мон. Сонгогч олны нэр барьж, гишуун болохоороо бухнийг мэдэгч дурд тоглодог б. энхбаяр мэтийн нохдоос болж улс орон суйрч байна. Зумбээ докторын чигжий хуруунд ч хурэхгуй байж дугай л байвал барав.б.энхбаяр эрэнэчимэгийг шахаад барахгуй байгаа юмаа даа. Боль доо

Avatar

Зочин 2021-12-02 202.21.117.178

erguu ats ve chi chin

Avatar

Зочин 2021-12-02 150.129.143.122

Энэ нөхөр харваас бүтэхгүй нөхөр !!!!!!!!

Avatar

zochin 2021-12-02 202.131.245.34

Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулдаггүй юм.

Avatar

Зочин 2021-12-02 66.181.161.107

Н.Энхбаярын хүүгийн инээж байгаа, Хүрэлсүхийн тангараг өргөж байгаа хоёрыг харахаар Баян айлын тэнэг хүүхэд хаана байгаагаа мэдэж ядсан юм шиг харагдаад байх юм.

Avatar

Зочин 2021-12-02 66.181.161.107

Б.Энхбаяр гишүүн ханатай дугарна даа. Түүний амыг дагахад буруудахгүй.

Avatar

XL 2021-12-02 192.82.64.214

Enkhbayariin Huuliin zuvluh bsan hun

Avatar

Зочин 2021-12-02 202.9.46.115

Энэ төгцөг нь хэний хүн юм. Бичиг үсэг ядаж тайлагдсан байгаа даа

Avatar

Зочин 2021-12-02 72.196.192.250

Zaluudaa suraad odoo bol nartaa biz dee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж