Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилох уу ?

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилох уу ?

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилох уу ?

УИХ өнгөрсөн Пүрэв гаригт (2021.11.25) Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэхэд  таван нэр дэвшигчийн нэг нь бүдэрсэн.  Тодруулбал, ШЕЗ-ийн  шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг 49 гишүүний олонх дэмжсэн бол  нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжээгүй.

Тиймээс байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх боломж үүссэн юм. Өөрөөр хэлбэл, дэмжигдээгүй Д.Зүмбэрэллхамыг оруулж ирэхийн тулд хамгийн өндөр оноо авсан  Д.Эрдэнэчимэгийг  УИХ дэмжээгүй хэрэг. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2021.12.01/  хуралдаж  ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилохыг дэмжсэн. Тиймээс Д.Зүмбэрэллхамыг томилох эсэхийг өнөөдөр  (2021.12.2) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Өчигдрийн хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам "Туулсан туршлага, төв орон нутагт ажилласан чамгүй туршлага надад бий.  Тиймээс өөрийн чин хүслээр нэрээ дэвшүүлсэн. Намайг нэрээ дэвшүүл гэж захиалсан хүн байхгүй" гэсэн.  Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Д.Зүмбэрэллхам шүүхийн шинэчлэлийн зарчмыг нурааж, өөрийн "хүслээр" биш өрөөлийн зараал болж, хамгийн өндөр оноо авсан ардын хүүхдийг унаган барин байж томилогдож байна.  Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэх шаардлага тавьсан учраас энэ байгууллагад 20-30 жил ажилласан хүмүүс нэрээ дэвшүүлээгүй. Энэ шударга өрсөлдөөн мөн үү. Би хувь хүний биш, зарчмын асуудал ярьж байна" гэдгийг онцолж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж