Жирийн инженерээс Твиттерийн БОСС

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Жирийн инженерээс Твиттерийн БОСС

Жирийн инженерээс Твиттерийн БОСС

NEWS агентлагийн ХҮМҮҮС булангаар Твиттер компанийн шинэ гүйцэтгэх захирал Параг Агравалыг онцолж байна. Түүний хэрхэн эгэл даруу инженерээс цахим сүлжээний босс болсон талаар сонирхоцгооё.


Агравал нь Энэтхэгийн Ражастар мужийн Ажмер хотод 1984 оны тавдугаар сарын 21-ний өдөр төржээ. Түүний эцэг Рам Гопар Агравал атомын энергийн байгууллагад  ахлах ажилтан байсан бол эх Саши Агравал тэтгэвэртээ гарсан сургуулийн багш юм.

Түүнийг багад сурах орчин, амьдрах таатай нөхцлийг хайн гэр бүлээрээ Мумбайд нүүн очжээ. Тэрбээр арван жилийн боловсролоо Атомын энергийн төв 4-р сургуульд эзэмшин амжилттай төгссөн байдаг. Дашрамд дурдахад Агравал Энэтхэгийн алдарт дуучин Шрея Гошалтай  нэг ангийн хүүхдүүд байжээ.

ИХ АМЖИЛТЫН ҮНДЭС МЭДЛЭГ БОЛОВСРОЛ

Бага наснаас  математик, утга зохиол сонирхдог байсан ба үргэлж шинийг сурах хүсэл эрмэлзэлтэй байв. Агравал 2000 онд “Элсэлтийн нэгтсэн шалгалтанд” 77-р байр эзлэн, 2001 онд Турк улсад болсон Олон улсын физикийн олимпиадаас алтан медаль хүртэж байв.

Арван жилээ төгсөөд Мумбай хот дахь Энэтхэгийн технологийн хүрээлэнд компьютерийн шинжлэх ухаанаар бакалаврын зэрэг хамгаалсан ба түүнийг хэд хэдэн газар урьсан боловч Агравал цаашид суралцахыг илүүд үзжээ.

Гэр бүлийн хамт АНУ-руу нүүж,  зургаан том их сургуульд суралцах хүсэлт гаргасан бөгөөд тав нь хүсэлтийг нь авсан байдаг. Эцэст нь Стэнфордын их  сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Хамт суралцсан найзууд нь Агравалыг их ухаантай, сийрэг толгойтой гэж магтдаг бөгөөд авсан үүрэг даалгавраа 100 хувь биелүүлж чаддаг нэгэн гэж онцолсон байдаг.

Эцэг эх нь Агравалыг заавал онц сайн сур гэж шахалгүй, зөв хүн байхыг үргэлж сануулдаг байсан нь одоогийн Твиттер компанийн шинэ эхлэл болох үндэслэлийг тавьж өгсөн хэмээн тэрбээр нэгэн ярилцлаганд дурджээ.

АЖЛЫН ГАРАА

Твиттерт орохоосоо өмнө Агравал 2012 онд Стэнфордын их сургуульд компьютерийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байхдаа "AT&T Labs", "Microsoft", "Yahoo" зэрэг өөр өөр технологийн компаниудад судлаачаар ажилласан гэж "LinkedIn" хуудсандаа бичжээ.

Үүний зэрэгцээ, 2006 онд Твиттерийг  хамтран үүсгэн байгуулсан Дорси Агравалын гайхалтай түүхийг дурдаж, твиттерийг багаас олж харсан "амбиц, боломжийн" жишээ болгон дурджээ. "Параг энд бидний ажилд гүнээ санаа тавьдаг инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тэр бол манай гүйцэтгэх захирал" гэж Дорси ажилчдад хандсан цахим захидалдаа бичсэн ба  энэ нь нийгмийн мэдээллийн платформ дээр тавигджээ.

АГРАВАЛЫН "TWITTER"-Т ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ

Твиттерийн хэвлэлийн мэдэгдэлд, Агравал нь гүйцэтгэх захиралын албан тушаалд арваннэгдүгээн сарын 29-д суухаасаа өмнө тус компанид "Онцлох програм хангамжийн инженер" цол хүртсэн анхны хүн байсан гэж тэмдэглэжээ. Инженерийн хувьд Агравал компанийн сурталчилгааны багт ажиллаж эхэлсэн байна. Машин, сургалтын технологийг нэгтгэхээс гадна Агравал платформын алгоритмуудыг сайжруулж, хэрэглэгчдийн цагийн хуваарьт илүү тохиромжтой  жиргээг харуулдаг гэж "CNBC" өмнө нь мэдээлсэн.

Инженерийн хувьд түүний амжилт нь Твиттер хэрэглэгчдийн өсөлтөд түлхэц өгч, Дорсиг залгамжлахаас өмнө л  компанидаа өсөж буй од болж чаджээ.

"CNBC"-ийн Сальвадор Родригес хэлэхдээ гүйцэтгэх захирал  болсныхоо дараагаар Агравал Дорситэй “Блюски” гэх мэт төслүүд дээр нягт хамтран ажиллаж, сошиал платформ дээр нийтлэгдсэн контентыг бусад олон нийтийн сайтууд дээр саадгүй ажиллах боломжийг олгон сошиал медиа платформуудын нээлттэй, төвлөрсөн бус техникийн стандартыг судалж буйг  Твиттерийн баг хамт олон мэдээлсэн.

Твиттерийн удирдах зөвлөл санал нэгтэйгээр Агравалыг гүйцэтгэх захирлаар томилохын зэрэгцээ түүнийг компанийн ТУЗ-д томилсон байна. 2022 онд бүрэн эрхийн хугацаа нь дуустал Твиттерийн удирдах зөвлөлд байх Дорси Твиттерийн ажилчдад илгээсэн цахим жиргээндээ Агравалд “ясны гүнд итгэдэг" гэж бичжээ.

Шинэ гүйцэтгэх захирал сарын нэг сая ам.долларын цалинтай ба эхнэр хүүгийн хамт амьдардаг.

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж