“Төр тариаланчдыг газраар барьцаалахаа болих хэрэгтэй” | News.MN

“Төр тариаланчдыг газраар барьцаалахаа болих хэрэгтэй”

“Төр тариаланчдыг газраар барьцаалахаа болих хэрэгтэй”

“Төр тариаланчдыг газраар барьцаалахаа болих хэрэгтэй”

Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээтэй ярилцлаа.


-Цар тахалтай энэ хугацаанд тариаланчдад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Монголын тариалангийн салбарт 1500 гаруй аж ахуй нэгж, 30 мянга гаруй тариаланч ажиллаж байна. Тариаланчид хавраас хойш үтрэм дээрээ тариагаа манаад байрлаж байна. Бүтээгдэхүүн нь борлогдохгүй байхад түүнээс өөр яах билээ. Энэ жил хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг улс худалдан авсан. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Өнөөдөр тариаланчдын үтрэм дээр 130 мянга гаруй тонн буудай буюу нийт хураан авсан ургацын 30 орчим хувь борлуулаагүй үлдээд байна.

Хэрэв цар тахалтай энэ үед Монгол Улс импортоор нийт хэрэгцээнийхээ 70 орчим хувь болох 240 орчим мянган тонн буудай аваагүй байсан бол тариа буудайгаа манах хэрэг гарахгүй байсан. Уг нь жил бүрийн өдийд тариаланчид ургацаа бүрэн борлуулсан байдаг. Гэвч энэ жил боломжгүй байна.

-Төр тариалангийн салбарт олон дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Таны хэлж байгаагаар тэдгээр нь бодит туслалцаа биш гэсэн үг үү?

-Тийм. Дэмжлэг үзүүлж байна гэж байгаа ч тэр нь урт хугацааны зээл л байдаг. Үнэгүй зүйлийг тариаланчид огт авдаггүй. Мөнгө, техник, шатахуун зэргийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр авдаг. Мөндөрт цохиулсан, галд шатсан гэх шалтгаанаар жил бүр дотоодын буудайн үнэ буурч, гадаадын буудайг хошуурч авч байна. Тариаланчид заавал дэмжлэг үзүүлээч гээд төрийг харуулдаад байгаа юм биш.

Стратегийн хүнс гээд буудай л тарь гээд тулгачихдаг. Ингэснээр улс газраар барьцаалсан дарамтыг тариаланчдад үзүүлж байна. Сүүлийн 10 жилд үнэ өсөөгүй бараа бүтээгдэхүүн бол буудай. Гэсэн атал тариалангийн салбарын бүх техник хэрэгслийн үнэ өссөн.

Зарж байгаа бараа нь хэрэгцээний бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрсэн учир тариаланчид төрөөс ганц л зүйл хүсч байна. Ологож байгаа зээлээ урт хугацаагаар өгөх боломж бий юу? Хэрэв боломжтой бол энэ л тариаланчдад бодит дэмжлэг болно. Түүнээс эргэлтийн хөрөнгөгүй байхад мянга тариалалт явуулаад бүтээгдэхүүн нь борлогдохгүй бол энэ бизнес ашиггүй.

ТӨР ЗЭЭЛ ТУСЛАМЖААС ИЛҮҮ ЭРХЗҮЙН ОРЧИН, ЭДЭЛБЭР ГАЗРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

-Тэгвэл төрийн зүгээс ямар зохицуулалт хийж ажиллавал тариаланчдад бодит дэмжлэг болох вэ?

-Бодлогын асуудлыг сууриар нь шинэчлэх ёстой. Нэгдүгээрт холбоонд квотын эрхийг олгох хэрэгтэй. Хуулиар улаанбуудай оруулж ирэхийг лимиттэй буюу хязгаартай болгох гэж байгаа нь үнэн бол Тариалан эрхлэгчдийн үндэсний холбоонд эрх мэдлийг өгөх нь зөв. Холбоо хэн, ямар хэмжээний хүнсний буудай оруулж ирэхийг мэддэг болно. Үндэсний холбоонд тариалан эрхлэгчдийг дэмжих бүх холбоо нэгдээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Тиймээс 30 мянга гаруй тариалан эрхлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох бүрэн эрхтэй.

-Бодлогыг сууриар нь шинэчлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Нэгдүгээрт эрхзүйн орчныг ойлгомжтой болгох. Ялангуяа тариалангийн бүс нутгийн хууль гаргаж өгөхгүй бол мал тариа тариулахаа больсон. Энэ жилийн хурааж авсан ургацын 15 хувь буюу 32 тэрбум төгрөгийн ургацыг мал идсэн. Зөвхөн Хэнтий аймгийн хувьд нийт ургацын 30 хувиа алдсан. Хуульчилж өгснөөр мал аж ахуйн асуудал шийдэгдэнэ. Хуульчлахгүй журмаар зохицуулаад бүтэхгүй байна. Яам болоод холбогдох газруудад бид удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсэн. Гэхдээ хугацааны хувьд маш удаан байна. Ажиллаж байгаа, хянаж байна гээд л таг болчихдог. Тиймээс тариаланчдын холбооны зүгээс хуулийн төслийг нь боловсруулж өгье. Суурь тооцоог нь хүртэл гаргаад хуулийн төслийг нь бэлтгээд өгөх санал дэвшүүлсэн. Тариаланчдад тулгамдаж буй асуудал, үүсээд буй нөхцөл байдлыг бид өөрсдөө л сайн мэднэ шүү дээ.

Хуулийн төсөл дээр хамгийн их хөндөгддөг зүйл бол хүний эрхийн асуудал. Малчдыг мал аа аваад тэнд очоод буу, ийшээ яв гээд механикаар зохицуулбал нүүхгүй шүү дээ. Тиймээс хууль зайлшгүй хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, тариалангийн бүс нутагт эдэлбэр газрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тус бүсэд тариаланч биш ажилтан очих ёстой. Газартаа ажиллаж, тариа будаагаараа хоолоо залгуулдаг байхаар тооцоолж хүмүүсийн нүүдлийг чиглүүлэх хэрэгтэй байна. Говь руу очиж тариа тарь гэх боломжгүй юм чинь томоохон гол мөрний ай савуудаар газар тариалангийн үйлдвэрлэлийг явуулах боломжтой. Өнөөдөр 890 мянган га талбайд тариалалт хийж байгаа ч үүнийг 1500 га талбай болгож нэмэх бүрэн боломжтой. Ингэснээр хотын төвлөрлийг сааруулж чадна. Одоо бол тариалангийн салбар дээр ажиллах хүчин хомс байгаа учраас л намар цэрэг, оюутнуудыг дайчилж байна. Өдрийн 40-50 мянган төгрөг амласан ажил дээр тэдгээр хүмүүс 2-3 хоног л ажиллаад явчихдаг. Түүний оронд байнгын тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах хүнийг гэр бүлээр нь суурьшуулах нь чухал.

-Дараа, дараагийн жилүүдэд тариаланчдын холбооны зүгээс юун дээр түлхүү анхаарахаар төлөвлөж байна?

-Тариалангийн салбар өөрөө асар их хөрөнгөөр босдог салбар учир тариаланчид барагтаа хөдөлмөрөө орхиж, салбараас гарч чаддаггүй. Нөгөө талаар энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь мэргэжлийн хүмүүс. Маш нарийн технологи, шинжлэх ухааны мэдлэг тариалалтад хэрэгтэй байдаг. Тиймээс тариаланчдыг бодитоор дэмжих, төр өөрөө менежменттэй ажиллах, хууль эрхзүйн орчин нөхцөлийг боловсронгуй болгох тал дээр анхаарахад холбооны зүгээс гол анхаарлаа хандуулж байна.

-Төрийн менежмент, зохицуулалтын уялдаа холбоог тэгвэл та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Иргэдийн зүгээс тариаланчид буудайн урамшуулал авах гээд хэдэн тонныг нэмж зардаг гэж ярьдаг. 3-4 шат дамжлагтай энэ зүйл дээр тонн нэмж буудайны урамшуулал авах боломжгүй. Тэгээд ч төр авахгүй буудай дээр тариаланчид нэмэгдэлтэй зарах ямар ч боломжгүй. Одоо төрийн зүгээс тариаланчдад шийдвэрлэж өгөх гол зүйл бол эрхзүйн орчин. 2012 оноос хойш энэ салбарт долоон сайд солигдлоо. Жил гаруй болоод л нэг сайд шинээр гарч өмнөх хийж байсан ажлыг нь дахин шинээр эхлээд л явахаар менежмент огт оновчгүй байгаа юм. Тэгэхлээр энэ салбарт тогтвортой удирдлага байж хөдөө аж ахуй нь өөрөө тогтвортой байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-02 185.220.101.139

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа:ОДООГИЙН ТАЛБАЙНХАА ҮРЖИЛ ШИМИЙГ БАРААД, ШИНЭ ГАЗАР ХАГАЛЖ АШИГ ХҮРТЭНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ХЭРЭГ Л ДЭЭ.. 2021-12-02 192.82.68.8

ШИНЭЭР НЭГ ГА Ч ГАЗАР ХАГАЛЖ БОЛОХГҮЙ.АТРЫН НЭГ ДЭХ АЯНААР ХАМГИЙН ҮРЖИЛ ШИМТЭЙ ГАЗРАА ХАГАЛСАН БАЙДАГ. Атрын хоёр дахь аянаар хагалсан газрын хагас нь үржил шим тааруу, элсэрхэг, амархан элэгдэлд орох газрыг хагЛалцсан хүний нэг нь би. Оросууд техникээ шахах гэж ийм муу газар хагалуулж байгаа юм гэж залуу мэргэжилтнүүүд бид ярьдаг ч айгаад хүнд хэлэхгүй. Атрын гурав дахь аянаар малын бэлчээрээ хагалсан байна лээ.Сэлэнгийн Цагаануур, Түшиг, Булганы Тэшиг сумаар жишээ авав.

Avatar

mgliin seheeten uu 2021-12-02 192.82.85.240

hulgaich sarmagchintai havitsan tsarai baina

Avatar

Зочин 2021-12-02 202.126.94.74

ХУЦНИЙЗ,БАЙГАА ДЭЭРЭЭ ТАРЬСАН ЮМАА АЯТАЙХАН АВЧИЖ ЧАДАХГҮЙ БЖ,

Avatar

ТАРИАЛАНЧ 2021-12-02 183.81.171.2

ЭНЭ ХОЛБОО ЕСТОЙ ХЭРЭГГҮЙ ГАЗАР ШҮҮ

Avatar

Зочин 2021-12-02 112.72.15.78

Тариаланчдын талаар үе үеийн төр маш тодорхой арга хэмжээ дэмжлэг үзүүлж байгаа. Одоо ямарч тоцоогүй баахан тариа тарьж Өөрсдийн хүчин чадалд тулгуурлаж тариа буудаагаа тарихгүй, Байгалийн сайхан нөлөөн дор тооцоогүй баахан илүү будаа авчихаад, түүнийхээ бурууг төр рүүгээ бухаад улс төр хийгээд байх шаардлагагүй. Өөрсдөө төлөвлөлтөө зөв хий, Хурдан гурил болгох арга хэмжээ авах хэрэгтэй. Гурил будааныхаа үнээ буулга

Avatar

Зочин 2021-12-02 202.126.88.153

Та нар төрийэхөнд авилга өгөөд хамтраад идээд уугаад байхаар энэ улс яаж хагжих вэ

Avatar

Зочин 2021-12-02 103.229.122.11

Эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан улаан буудай гэдэг бол монгол хүний хөлс хөдөлмөр шингээсэн, хамгийн гол нь эрүүл хүнсний түүхий эд учраас импортын буудайтай харьцуулж болохгүй!! Хамгийн гол нь бид хүнсний үндсэн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг байх нь ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ байдлын асуудал шүү!!! Гаднаас гурилаа авдаг болчихвол шатахууны крант хаадаг шиг нэг өдөр оросууд гурилгүй болгох боломжтой!!!

Avatar

zochin 2021-12-02 66.181.186.241

ugaas manai ulaan buudai guril hiih bolomjgui heveeree baigaa. zaaval gadnaas buudai avch holij baij guril hiideg.

Avatar

Дорж 2021-12-02 202.126.89.92

харин ч багасгах хэрэгтэй ,мал хүн явах газаргүй болоод байна даа

Avatar

Зочин 2021-12-02 103.229.179.2

bas durtai gazraa segleed l yavj bh sanaatai.

Avatar

Зочин 2021-12-02 124.158.109.140

Хэдэн мал ад үзээд л…

Avatar

Зочин 2021-12-02 202.126.89.76

Тариаланчид ЖДҮ барилгачид малчид яг адилхан нөхцлөөр зах зээлд оролцох ёстой. Тариаланчдын будааг төр худалдан авах мөртлөө ЖДҮ санг цөлмөдөг байж болохгүй. 130000 тонн манаж байгаа бол хойтон багасгаад л тарина биз. Та нар надад хямдхан гурил өгөх гэж зовоогүй байх шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж