"Би банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огт байхгүй" | News.MN

"Би банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огт байхгүй"

"Би банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огт байхгүй"

"Би банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огт байхгүй"

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс тавантолгой" болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг сүүлийн гурван жилд төлж чадахгүй байгаа талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.

Энэ талаар тус банкны ТУЗ-ийн дарга асан, хотын дарга Д.Сумъяабазар өмнө нь тайлбар өгөхдөө "Би хэлсэндээ хүрнэ. Би бол Сумъяабазар. Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ" гэж ам гарсан удаатай. Тэгвэл одоо хотын даргад өрөө төлөх цөөн хоног л үлдээд байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Асашёрюү Д.Дагвадорж, хотын дарга Д.Сумьяабазар нар их хэмжээний хувь эзэмшдэг. Д.Сумъяабазар "Би Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хүмүүст нь хэлсэн. Өөрсдөө Төв банктай үйл ажиллагаагаа уялдуулаад явж байгаа. Би очоод банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огтоос байхгүй. Хоёрдугаарт, би хувьцаа эзэмшдэг нь үнэн. Гэхдээ энэ банкны үйл ажиллагаа хүндэрвэл би ч бас хохирно. Би банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байх хууль эрх зүйн боломжгүй. Мэргэжлийн баг нь удирдаад явж байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа хэвийн байгаа. Одоо дүрмийн сангаа нэмнэ гэсэн. Төлбөр тооцооны систем нь Төв банк дээрээ ч байж байгаа байх. Тэр мөнгийг Д.Сумъяабазар төлж байгаа юм шиг сошиалаар элийрч байна лээ. Хүнийг элдвээр хэлж, гүтгээд байх юм. Та нар өөрсдөө очоод асуу" гэв.

Хотын дарга өмнө нь Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр /2021.11.10/ "Хөрөнгө оруулалтын банкны асуудлаар давхар шаардлага хүргүүлж байгаа. Төрийн байгууллагатай гэрээ хэлэлцээрийн түвшинд тодорхой эх үүсвэрүүдийг татахдаа хууль эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн учир хариуцлага хүлээнэ. Хууль зөрчсөн л бол асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх ёстой" гэдгийг мэдэгдсэн. Мөн "Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдээс татан авсан хөрөнгө оруулалт болон төлбөрийн графикуудаа тайлбарлахыг үүрэг болгосон. Үүнээс улс төрийн хонжоо хайсан зүйл хийгээгүй гэдгийг нийслэлийн Намын хороо даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Төрийн болон төрийн өмчит газрууд, нийгмийн даатгалын сантай холбоотой төлбөрийг богино хугацаанд төлүүлж, хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүст тооцох ёстой хариуцлагыг хүлээлгэнэ. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа залуус мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллах ёстой. Банк бол харилцаа мөн бизнесийн соёлыг заадаг.

Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ. Тэгэхлээр банкны удирдлагууд төлөвлөгөө гаргаж уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж бодож байна.

Би нэр төр эрхэм гэж боддог учраас залилан хийсэн юм шиг асуудлыг нуухгүй. Ямартай ч иргэдэд ам бардам хэлэхэд хотын даргын хувьд Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-02 185.220.101.139

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-02 150.129.140.46

Багшийн дээдийн биеийн тамирын дээд боловсрол нь нимгэхэн байдаг юм байна. Банкнаасаа 22 тэрбум төгрөг луйварчинд өөрөө өгч алдаж байсан усан толгой, олгой толгой

Avatar

Зочин 2021-12-02 72.196.192.250

Heden veiin guilgachin udamtai teneg buhchvvd Aav hvv ah dvv nar turiin mungiig tuluhgvi ee, harj lbaogaarai! Sayhnaas heden mungunii barag harsan, yum vzeegvi yumnuud, setgeliin nvnjiggvi l dee . Mongoliin ard tvmen Doo zaanii hvvhdvvdiig sonirholtoigoor sonjin harj bna daa!!! Ha ha ha

Avatar

Намчин 2021-12-02 59.153.114.18

Сумъяабазар дарга хүчтэй зоримог сайн ажиллаж байгаа. Увсын болон хотын мафиуд шахагдсандаа шаралхаад ухаад ухаад гүтгээд гүтгээд юу ч олж долоохгүй ээ

Avatar

zochin 2021-12-02 120.17.144.52

saihan avchee yatsartsan ard tumen geheeree iim humuusiig garagchaad bnaa

Avatar

Зочин 2021-12-02 66.181.177.236

ОГЦОР!

Avatar

Зочин 2021-12-02 64.119.24.126

Энэ фсдаг заылуулаачээ. Оюулзгана Нянбактер 2 той нийлчихээд хол явахыг ЧИНЬ харнаа

Avatar

ХН 2021-12-02 202.179.26.182

ЭЛИЙРЭЭД БАЙГААМ БИЗ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж