"Би банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огт байхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

"Би банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огт байхгүй"

"Би банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огт байхгүй"

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс тавантолгой" болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг сүүлийн гурван жилд төлж чадахгүй байгаа талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.

Энэ талаар тус банкны ТУЗ-ийн дарга асан, хотын дарга Д.Сумъяабазар өмнө нь тайлбар өгөхдөө "Би хэлсэндээ хүрнэ. Би бол Сумъяабазар. Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ" гэж ам гарсан удаатай. Тэгвэл одоо хотын даргад өрөө төлөх цөөн хоног л үлдээд байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Асашёрюү Д.Дагвадорж, хотын дарга Д.Сумьяабазар нар их хэмжээний хувь эзэмшдэг. Д.Сумъяабазар "Би Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хүмүүст нь хэлсэн. Өөрсдөө Төв банктай үйл ажиллагаагаа уялдуулаад явж байгаа. Би очоод банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огтоос байхгүй. Хоёрдугаарт, би хувьцаа эзэмшдэг нь үнэн. Гэхдээ энэ банкны үйл ажиллагаа хүндэрвэл би ч бас хохирно. Би банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байх хууль эрх зүйн боломжгүй. Мэргэжлийн баг нь удирдаад явж байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа хэвийн байгаа. Одоо дүрмийн сангаа нэмнэ гэсэн. Төлбөр тооцооны систем нь Төв банк дээрээ ч байж байгаа байх. Тэр мөнгийг Д.Сумъяабазар төлж байгаа юм шиг сошиалаар элийрч байна лээ. Хүнийг элдвээр хэлж, гүтгээд байх юм. Та нар өөрсдөө очоод асуу" гэв.

Хотын дарга өмнө нь Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр /2021.11.10/ "Хөрөнгө оруулалтын банкны асуудлаар давхар шаардлага хүргүүлж байгаа. Төрийн байгууллагатай гэрээ хэлэлцээрийн түвшинд тодорхой эх үүсвэрүүдийг татахдаа хууль эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн учир хариуцлага хүлээнэ. Хууль зөрчсөн л бол асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх ёстой" гэдгийг мэдэгдсэн. Мөн "Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдээс татан авсан хөрөнгө оруулалт болон төлбөрийн графикуудаа тайлбарлахыг үүрэг болгосон. Үүнээс улс төрийн хонжоо хайсан зүйл хийгээгүй гэдгийг нийслэлийн Намын хороо даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Төрийн болон төрийн өмчит газрууд, нийгмийн даатгалын сантай холбоотой төлбөрийг богино хугацаанд төлүүлж, хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүст тооцох ёстой хариуцлагыг хүлээлгэнэ. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа залуус мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллах ёстой. Банк бол харилцаа мөн бизнесийн соёлыг заадаг.

Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ. Тэгэхлээр банкны удирдлагууд төлөвлөгөө гаргаж уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж бодож байна.

Би нэр төр эрхэм гэж боддог учраас залилан хийсэн юм шиг асуудлыг нуухгүй. Ямартай ч иргэдэд ам бардам хэлэхэд хотын даргын хувьд Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж