Цар тахлын хамгийн олон мутацилагдсан “омикрон” хувилбар АНУ-д бүртгэгдлээ. АНУ-ын Калифорни муж улсад саяхан Өмнөд Африкаас буцаж ирсэн хүнээс халдвар илэрсэн аж. Тус улсын өвнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тухайн хүн нь цар тахлын эсрэг вакцины бүрэн тунтай бөгөөд хөнгөн шинж тэмдэгтэй, тусгаарлагдаж байна.
Ийнхүү дэлхийн 23 оронд цар тахлын “омикрон” хувилбар бүртгэгдлээ.
“Омикрон хувилбарыг ДЭМБ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд бүртгэж санаа зовоосон ангилалд багтаасан нь бүрэн судлагдаагүйтэй холбоотой.
Эх сурвалж:BBC