ОХУ Монгол Улстай удахгүй хилээ нээнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

ОХУ Монгол Улстай удахгүй хилээ нээнэ гэжээ

ОХУ Монгол Улстай удахгүй хилээ нээнэ гэжээ

Covid-19 цар тахал эхэлснээс хойш ОХУ хилээ хаасан билээ. Тус улсад Covid-19-ийн тохиолдлын тоо дэлхийд тэргүүлж байсан нь саяхан.

ОХУ-ын хил зөвхөн агаарын тээврээ сэргээсэн улсын иргэдэд нээлттэй байдаг тул энэ нь Орост амьдарч буй гадаадын иргэдийн хувьд гол асуудал байсаар ирэв. Учир нь дэлхийн ихэнх орнууд агаарын тээврээ сэргээгүйгээс зарим улсын иргэд буцаж чадахгүйд хүрсэнтэй холбоотой.

ОХУ-ын иргэдийн гэр бүлийн гишүүд, өндөр мэргэшсэн мэргэжилтний визтэй хүмүүс, дипломатууд, хил нээлттэй улс орны иргэд болон бусад сонгогдсон ангиллын хүмүүс өөрийн харъяаллаас үл хамааран ОХУ-д нэвтрэх боломжтой хэвээр байна.

"Moscow Times" агентлаг 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр ОХУ-д чөлөөтэй нэвтэрч болох улс орнуудын нэрсийг нийтэлсэн. Тус жагсаалтад Монгол Улс багтаж, улмаар арванхоёрдугаар сарын 1-нээс монголчууд ОХУ-д чөлөөтэй нэвтэрч болно гэсэн байв.

Гэвч одоогийн байдлаар ОХУ хилээ нээсэн тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Консулын газраас зөвшөөрөлтэй иргэд болон оюутан сурагчдад удахгүй хилээ нээнэ гэжээ.

ОХУ-д сурдаг олон мянган монгол оюутан, сурагч бий. Хэрэв хил нээгдвэл нийт оюутан сурагчдыг татах урилга явуулна гэжээ.

Тус урилга ирсний дараа виз мэдүүлэх үе шат эхлэх ба нийт сурагчид ОХУ-д очихоос 10 хоногийн өмнө өөр өөрсдийн сургуульд хариу өгөх ёстой аж.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж