Хөх ордны төлөөлөгч Хойд Солонгосын далбаатай амны хаалт зүүсэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Хөх ордны төлөөлөгч Хойд Солонгосын далбаатай амны хаалт зүүсэн үү?

Солонгосын цахим сүлжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Хөх Ордны төлөөлөгч Пак Кёнг Ми Өмнөд Солонгосын төрийн далбааны хээтэй амны хаалт зүүсэн зураг тавигдсан билээ. Мөн сайтар ажвал тус улсын төрийн далбааны хээний зэргэлдээ улаан, цэнхэр, цагаан зураас бүхий судлууд харагдана.

"Хойд Солонгосын төрийн далбаа шиг хээтэй" хэмээн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид болон ард иргэд ихээхэн шүүмжилж, дургүйцлээ илэрхийлэв. Олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид "Улс үндэстний дайсан, Хөх ордон хүртэл Хойд Солонгост пялдаганаж байна" гэх зэргээр төлөөлөгч Пакийг үзэн ядсан сэтгэгдлүүдээр "булжээ".

Хөх ордноос өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдэл дээр тус амны хаалттай хэсэг 30 секунд орчим харагдаад өнгөрсөн байна. Өмнөд Солонгосыг донсолгосон тус зургийг тодотгож үзвэл Коста Рикагийн төрийн далбаа байжээ.

Коста Рика болон Хойд Солонгос адилхан цэнхэр, цагаан, улаан зураастай далбаатай бөгөөд хоорондын зай өөр тул өмнөд солонгосчууд андуурсан аж. Тус далбааг Коста Рикагийн Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада арваннэгдүгээр сарын 21-нээс 24-ний хооронд Өмнөд Солонгост хийсэн төрийн айлчлалын дурсгал болгон, төлөөлөгч Пак болон Ерөнхийлөгч Мүүн нар хамтын ажиллагааг бэлгэшээн хоёр улсын далбаатай амны хаалт зүүсэн гэж "Франс Пресс" агентлагт мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Кесада болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн нар мөн адил тус хоёр улсын төрийн далбаатай амны хаалт зүүж буй зургийг "Yonhap" агентлаг дэлгэжээ.

Эх сурвалж : AFP SOUTH KOREA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж