Антарктидын хамгийн урт настай мөсийг өрөмдөнө

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Антарктидын хамгийн урт настай мөсийг өрөмдөнө

Антарктидын хамгийн урт настай мөсийг өрөмдөнө

Антарктидад тэртээ 1.5 сая жилийн өмнө үүссэн мөсийг өрөмдөх ажил тун удахгүй эхлэх гэж байна. Европын мэргэжилтнүүд, дөрвөн жил орчим үргэлжилнэ гэж тооцож буй уг ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ Антарктидын хамгийн өндөрлөг хэсэгт байрлуулав. Уг ажиллагааны үр дүнд 3 км орчим урттай цилиндр мөс гаргаж авахыг зорьж байгаа аж.

Эрдэмтэд манай дэлхийд мөстлөгийн үе олон тохиолдож байсны учрыг олоход энэ мөс тус болно гэж найдаж байна.

Өрөмдлөгийн баг Антарктидын зүүн өндөрлөгт байдаг Итали-Францын Конкордиа станцаас 40 км зайтай Little Dome C станцад байрлажээ. Далайн түвшнээс дээш 3233 метрт, эргээс 1000 гаруй км-ын зайд байрладаг Little Dome C станц нь туйлын хүйтэн. Зуны улиралд хүртэл агаарын хэм -35 орчим байдаг аж.

Антарктидын гүний мөс маш олон тооны жижиг хийн бөмбөлөгтэй. Тэдгээр бөмбөлгүүд уур амьсгалын өөрчлөлтийн түүхэн агшинг бэлхэнээ харуулах юм. Эрдэмтэд эндээс нүүрстөрөгчийн давхар исэл болоод метан гэх мэт дулаан хуримтлуулдаг нэгдлүүдийн хэмжээг тодорхойлдог. Мөн хийн бөмбөлгүүдийг бүрхсэн ус, мөсний молекул дахь атомыг шинжилснээр мөс үүссэн тухайн цаг үеийн агаарын хэмийн үзүүлэлтийг мэдэх боломжтой юм.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж