"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино" | News.MN

"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино"

"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино"

"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино"

Улаанбаатар хот 2040 он гэхэд 2.8 сая хүн амтай, 667 мянган өрхтэй, хоёр хотын шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй, сургуулийн тоог 84, цэцэрлэгийн тоог 425-аар нэмэгдүүлсэн, 1738 километр зам шинээр тавьж, 14 уулзвар, 30 гүүр, есөн нүхэн гарц байгуулж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурдыг 22.5 километр цаг болгон нэмэгдүүлсэн байх талаар өнөөдөр (2021.12.01) зохион байгуулсан "Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага" форумын үеэр хотын дарга Д.Сумъяабазар онцоллоо. 


УЛААНБААТАР ОСОЛ, АВААР ГАРАХ ХАМГИЙН ИХ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ ХОТ”

Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-Хөнгөн галт тэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Гэр хорооллын замыг Туул голын хурдны замтай холбож, Улаанбаатар хот олон төвт хот руу орно. Толгойт, Сэлбэ, Баянхошуу, Улиастай, Хайлааст дэд төв гэсэн төвүүдийг хурдны замаар холбож, хотын төвлөрлийг задална. Тэнд давхар ажлын байр бий болгох шаардлагатай. Ялангуяа жил болгон 35 мянган шинэ иргэн нэмэгдэж байна. Энэ бол нэг аймгийн төвийн дайтай хүн амаар өргөжиж байна гэсэн үг. Тэгэхээр хотын иргэн болох гэж байгаа бол төлбөрөө төлөх хэрэгтэй. Дараагийн асуудал бол тээврийн хэрэгслийн тоо. Монгол Улсад жилд 90 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж, үүний 70 мянга нь Улаанбаатарт байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд тодорхой хугацаанд хил гаалиар оруулж ирэхийг хязгаарлах ёстой. Хоёрдугаарт, тодорхой хугацаа өгч байгаад Улаанбаатарт буруу хүрдтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хориглох ёстой. Хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнд явж болно. Нөгөө талд нь нийтийн тээврийн сонголтууд өгөх ёстой. Такси үйлчилгээний чиглэлээр 4-5 мянган такси оруулж ирэх ёстой. Цахилгаан дугуй болон парк шинэчлэлт хийсэн 500-600 автобус, хөнгөн галт тэрэг байх ёстой. Хөнгөн галт тэрэгний насжилт 100 жил явчих чанартай байх хүсэлтэй байна.

Эхний ээлжид Нисэхээс Яармагийн гүүр, Хан-Уул дүүргийн араар, Гэгээнтэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо руу эргээд Микр  рүү гэх эхний 16 метр трас орохоор шаргуу ажиллаж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын тойрог хурдны зам байна. Гурван эгнээтэй 71.5 км замын техник, эдийн засгийн урьдчилсан тооцооллууд хийгдэж байна. Улаанбаатар хот осол, аваар гарах хамгийн их эрсдэл өндөртэй хот гэсэн дүгнэлт гарсан.

Бид Хятадын төмөр замын зургадугаар анги, БНСУ-ын хоёр компанитай уулзлаа. Монголын хувьд байгаль, цаг уурын онцлогтой. ЖАЙКА төслийн метро хариуцсан туршлагатай ахмад инженер зөвлөхдөө Улаанбаатарт резинэн дугуйтай, зай хураагууртай хөнгөн галт тэргээс илүү цахилгаанаар ажилладаг нь тохиромжтой. Насжилт, аюулгүй байдлаа бодсон ч дээр гэж зөвлөсөн.

Тэд энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт, явцын дунд захиалгаа өөрчилдөг асуудал дээр хугацаа алдсан. Тэрнээс биш яг тохирчихвол 24 сарын хугацаанд гүйцэтгэнэ гэж хэлсэн. Төсөвт өртөг нь Вьетнамд 660 орчим сая ам.доллар гэсэн Монголд 500 сая ам.доллар болох байх. Их өндөр амбицтай л дайрна даа.

"ОЙРЫН ХУГАЦААНД 500-600 ЦАХИЛГААН АВТОБУС ХУДАЛДАН АВНА"

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал олон салбарыг хамарсан том асуудал. Нэгдүгээрт, аймаг орон нутагт ажлын байр дутмаг байгаагаас хот руу 30-40 мянган иргэн шилжин ирж буй. Органик өсөлтөөр бол хотод шинээр 40 мянган хүүхэд мэндэлж байна. Нийтдээ 70-80 мянган хүнээр хүн амаа нэмж байна. Үүнийгээ дагаад инженерийн дэд бүтэц, автозам, тээвэрлэлтийн сүлжээнд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй бол хот маш хурдтай тэллээ. Улаанбаатар хотын иргэд хэдэн арваараа автобус хүлээж, өвлийн хүйтэнд зогсч байна. Нийтийн тээврийн ачааллыг харвал, нэг чиглэлд цагт 10 мянгаас дээш зорчигч зорчиж байна. Автобусны тоо хангалтгүй. Тиймээс хотод нэн яаралтай хөнгөн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Мөн түүнчлэн хотын хэмжээнд замын сүлжээ даац 350 мянган машин энгийн хурдтай нэвтрүүлдэг байсан бол одоо энэ сүлжээ даацыг 600 мянга хүргэх зорилт тавьж, замын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй.

Хөнгөн галт тэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлснээр иргэд цагийн хуваарийн дагуу саад бэрхшээлгүй зорчих боломжтой. Засгийн газрын шийдвэрийн дагуу судалгаа, шинжилгээний ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын тоо 1.6 саяд хүрсэн. Ойрын ирээдүйд хоёр сая давна. Тэгэхээр бусад жишиг хотуудтай харьцуулахад Улаанбаатар ганцаараа багтаамж ихтэй тээврийн хэрэгсэлгүй хотын жагсаалтад орсон. Тиймээс энэ ажлыг яаралтай эхлэх шаардлагатай. Хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх маш том ТЭЗҮ судалгааг эхлүүлнэ.

Ойрын хугацаанд олон улсын байгууллагуудтай хамтран тооцоо судалгаа гаргаж, одоогоор 36 цахилгаан автобус туршилтаар нийтийн тээвэрт үйлчилж байна. Өдөрт 50 мянган төгрөгийн цахилгаан эрчим хүч зарцуулж байна. Энгийн дизель хөдөлгүүртэй автобус өдөрт 250-350 мянган төгрөгийн түлш хэрэглэдэг. Бид байгальд ээлтэй 500-600 цахилгаан автобусыг ойрын хугацаанд худалдан авах зорилттой байна.

ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГНИЙ АЖЛЫГ 2024 ОНД БАРЬЖ БАЙГУУЛАХ ТООЦОО СУДАЛГАА ГАРСАН

Нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:

-Автозамын түгжрэлтэй холбоотой томоохон зорилтуудыг Засгийн газрын хэмжээнд хэд хэдэн удаа хэлэлцүүлсэн. Үүний үр дүнд тулгуурт багана бүхий байгууламжтай хөнгөн галт тэрэг нэвтрүүлэхээр болсон. Нийслэл хотод хөнгөн галт тэргийг гурван үндсэн трансаар тавихаар төлөвлөж байна. Хөрөнгө санхүүжилтийн хувьд байгаа бололцоондоо тулгуурлан, эхний ээлжийн трансыг 2024 онд барьж байгуулах тооцоо судалгаа гарсан. Ингэхдээ улсын төсвөөс замын түгжрэлд зориулсан 420 тэрбум төгрөгөөс үндсэн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ-д зарцуулна. Нөгөөтэйгүүр төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хэлэлцэж байна. Гуравдугаарт, байгальд ээлтэй ногоон төслийн санхүүжилтийг татан оролцуулна. Хөнгөн галт тэрэг нь Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний судалгаатай холбоотой. Үнэ өртөг, байгууламжийн хувьд хугацаа бага шаардана. Ирээдүйд Яармаг Улаанбаатарын шинэ төв болно. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлд хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ. Бид нийслэлийн ирэх оны төсвөө арванхоёрдугаар сарын 3-нд баталж, бусад төрлийн 42 арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан.

Одоогийн байдлаар 560 орчим автобус ашиглалтын шаардлага хангахгүй байна. Ирэх онд 500 автобусны парк шинэчлэлтийн асуудлыг 420 тэрбум төгрөгийн суурь зардалд оруулж өгсөн.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 192.82.75.54

Одоо автобусны буудал дээр 10 автобус зэрэг ирж байна гэдэг чинь машин нь зам дээрээ багтахгуй байна гэсэн уг Арай хялбар ирээдуйтэй арга нь давхар зам барих Эхний ээлжинд 4 замын уулзваруудаа давхарлахаас эхлэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-12-01 202.179.24.114

ЭХЛЭЭД ХӨНГӨН ГАЛТ ТЭРГЭЭ БАРЬЖ БАЙГУУЛЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛ.

ДАРАА НЬ НҮҮДЭЛ СУУДЛАА ШИЙДЭЭЧ.

2024, 2025 ОНЫ ХИЙ ХООСОН МӨРӨӨДЛӨӨ БҮҮ ЯРЬ.

ТАРХИНЫ ЭД НЬ УС, ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ БОЛЧИХСОН НӨХДҮҮД

Avatar

Зочин 2021-12-01 103.10.21.42

Агаарын зам гэж мөнгө идсэн одоо хөнгөн галт тэрэг гэх шиг яармагиын шинэ хороололиынхоо дэд бүтэцээ анхаар эхэнх барилага нь зөөврийн бохир той яаг л усан ориглуур шигээ 19 р зуунаараа нүд хуурсан луйварчин

Avatar

зз 2021-12-01 192.82.76.126

Түгжрэл…
Өнөөдөр Улаанбаатарчуудын шүдний өвчин түгжрэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Хүссэн хүсээгүй бүгд түүнээс айдаг болжээ……..үүнтэй нэгэнт эвлэрчээ. Яагаад яагаад яагаад…… ингэж асуухгүйгээ. …Тиймээ түгжрэлийг  сааруулах арга зам бвал ……
1. Улаанбаатар хотын  замын нийт даац хэдэн автомашин байх  боломжтой судалгаа гаргах.
2. энэ даацад тохирсон машины лимит  гаргах….замын нөхцөлтэй уялдуулан…..зам хэвээрээ харин жил болгон машины тоо нэмэгдсээр….

Avatar

Болд 2021-12-01 103.111.68.3

Үлгэр үргэлжилсээр л…..

Avatar

Zochin 2021-12-01 147.161.192.106

Японы Жайка байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Олон газар хандах хэрэггүй дээ.

Avatar

Зочин 2021-12-01 66.181.190.74

2040 гэхэд УБ хот 2,8 сая хүгтэй хот болно гэнээ. Өвчтэй удирдлагатай байх үнэхээр тэнэг шүү. Ухаалаг төр бол 1 сая хүнтэй болгож цөөлөөд Монгол улсын баруун Ховд, төв Хархорин, зүүн Чойбалсан, өмнөд Даланзадгад, хойд Мөрөн гэх хотуудад илүү анхаарал хандуулж тус бүрийг 200-400 мянган хүнтэй том хот болгож УБ-ын хэт ачааллыг багасгах бодлого явуулна гэх байлаа. Харин энэ хотуудаа орчин үеийн хурдны авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбоно гээд явах байлаа

Avatar

И.Норовжав 2021-12-01 192.82.89.100

Гүүрэн замын нэг рейльсийн ( Монорейльс ) цахилгаан тээвэр нь газрын дээрхи метро бөгөөд газрын гүнийн метро барихаас 2-4 дахин хямд байдаг юм. Улаанбаатар хот олон голын сав газарт хөрсний гүний усны сан ихтэй газар учир орц гарцаас эхлээд метроний хонгилыг ус нэвчүүлдэггүй тусгай цутгалт, хамгаалалт хийхэд асар их өндөр өртөгтэй болно. Газрын дээрхи метрог хөнгөн тунгалага материалаар хоолойн – бүрхүүлтэй хийсэн байдаг . Энэ ажлаа түргэвчлэх хэрэгтэй.

Avatar

И.Норовжав 2021-12-01 192.82.89.100

Галт тэрэг гэдэг нь мод нүүрсээр галлаж уураар хөдөлгүүрээ ажлуулдаг Монголд явахаа болиод 60 гаруй жил болж тэр үеээс дизель хөдөлгүүртэй зүтгүүрээр явж байгаа шүүдээ. Гүүрэн замын нэг рейльсийн ( Монорейльс ) цахилгаан тээвэр гэж ярьж ,хийх хэрэгтэй байх шүү Монорейльс нь дуу шуугиан багатай экологийн хувьд орчин үеийн шаардлагад зохицсон эд шүү .2 рейльст Төмөр зам чинь ямар их дуу шуугиантай билээ. Гүүрэн замаараа төмөр зам тавьж хэрэггүй шүү.

Avatar

zochin 2021-12-01 122.201.23.84

Сая түгжрэлийг шийдчихсэн ш дээ! Сурагчдыг амралтыг 12-р сарын 10-аас эхлүүлэхээр, ёстой мундаг ухаантай хүн шүү манай Сумъяа

Avatar

Зочин 2021-12-01 66.181.185.118

МАХН 2008 ОНД 2021 ОНД ГЭР ХОРООЛОЛГҮЙ БОЛНО ГЭСЭН ЯАСАН БЭ?

Avatar

Зочин 2021-12-01 107.77.213.10

Манай УБ хот Туул болон Сэлбэ нэртэй хурдны замтай бас,гэр хороолол дундуур хурдны замтай,Метротой,,агаарын дүүжин тээвэртэй,Майдар г.м дагуул хотуудтай,Богд уулын урдуур төмөр замтай,юм юмтай Аз Жаргалтай шүү

Avatar

Бат 2021-12-01 202.126.88.205

Бөх хүн гэхээр юу ч ярьж болдог гэж бодсон юм байх даа . Иймэрхүү гахайнуудыг сонгодог ард түмэн байна шүү. Ковидээр дуусах байхаа.

Avatar

Зочин 2021-12-01 199.249.230.169

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

lavlaa 2021-12-01 66.181.183.176

Сайхан ярьж байна даа. Харамсалтай нь иймэрхүү яриа сонссоор байгаад дөжирчихсөн болохоор итгэл төрөхгүй байна Гэхдээ бас горьдсоор л Нүсэр ажил аа Цээжний тооцоо, сэтгэлийн хөөрөл 2-оор хийдэг ажил ч биш л дээ Хөрөнгөө яаж босгох вэ гэдэг л хамгийн чухал Мөн менежментийг орхигдуулж хэрхэвч болохгүй Хөрөнгөө шийдсэн байтлаа Дарханы замын шинэчлэлт юу болж байгааг харахад л тодорхой

Avatar

Огцорно удахгүй 2021-12-01 139.5.219.41

Үлгэр ярьж ардыг унтуулах нь шив.Бүтэхгүй ээ

Avatar

Зочин 2021-12-01 103.212.119.71

Сумт одоо худал ярихаа болио. Бөхийн секц ажиллуул! Ажлаа өг!

Avatar

Зочин 2021-12-01 192.82.70.70

Хөнгөн галт тэрэг (Light rail transit-LRT)-ийг Метро хосолсоноор төлөвлөх нь зүйтэй шүү. Олон улсын практикт төв хэсэгт газар доогуур метро барьж, бусад хэсэгт LRTхосолсон байдлаар хийдэг. Яахав 2024 оны сонгуулийнхаа өмнө хөнгөн галт тэргийнхээ эхний шугамыг бариад ашиглалтанд оруулчих. Харин Ерөнхий төлөвлөлтөө хийхдээ анхнаасаа хосолсон байдлаар хийх нь чухал шүү

Avatar

Зочин 2021-12-01 202.55.188.35

Хееш СУМЪЯАБАЗАР чи тэр дампуу Ундэсний Херенге Оруулалтын банкандаа хийсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийг терд нь гаргаж егеечээ муу луйварчин минь. Бас тэр Монголын циркийг буцааж ег муу ухэж далд орж байхдаа таарсан луйварчин

Avatar

Зочин 2021-12-01 64.119.16.206

17 онд метротой болно, 20 онд гэр хороолгүй болно, утаагүй болно, хэзээ худлаа шаахаа болих юм бэ

Avatar

Зочин 2021-12-01 192.82.77.125

24 онд агаарын метро, 30 онд газрын гүний метро, 35 онд Зайсангийн амнаас төрийн ордон хүртэлх дүүжин лифттэй тус тус болно. Үнэн шүү, нээрээ шүү. Алсдаа бол 50 он гэхэд Монгол хүн болгон хүзүүндээ хамгийн багадаа 1кг алтан гинж зүүхээр баяжина. Гол нь хамаг мөнгөө шавхаад ч хамаагүй оройн дээр Зонхов ламын асар том хөшөө алтаар босгож буян үйлдэхгүй бол юм бүтэхгүй бна шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-01 202.179.26.43

manaihan yagaad tuluvluguu gargaad teriigee 10 jiliin daraa hiideg yum boloo?

Avatar

/*-*/ 2021-12-01 49.0.178.107

Олон юм гуцаж, үхэрнүүдийн чихэн дээр цэцэг ургуулаад яахав. Зүгээр хотын хэдэн зам дээрээ нуурын шороотой бор давсаа цацаж, явган замынхаа халтиргааг хусаж шүүрдэж арилгах ажлаа ч хийхгүй гэвтэцгээж мөн уливаа

Avatar

Зочин 2021-12-01 192.82.69.181

Өдөрт нэг гоё үлгэр 1001 өдрийн үлгэр

Avatar

зочин 2021-12-01 150.129.142.93

Дүүжин тээвэр гээд ямар хүн санаачласан юм бол. Нэг их нэмэр болж чадахгүй дээ. Галт тэрэгний тойрог зам хийж ойр ойрхон явуулбал арай дөнгүүр юм болно. За тэгээд манайх шиг жижиг тархай улс нийслэлээ шилжүүлж жинхэнэ зөв төдөвлөлттэй шинэ хот байгуулсан нь хамгийн зөв дөө. Хамаг гол баячууд нь УИХ-ын гишүүд, сайд дарга нар байгаа болохоор эсэргүүцэл их гарнаа. Учир нь тэдний үл хөдлөх хөрөнгө үнэ нь унана. Дэлхий дээр түүхэнд ийм зовлон олон оронд гарч байсан юм билээ. Ард түмэнд бол ашигтай..

Avatar

И.Норовжав 2021-12-01 192.82.89.100

Галт тэрэг Монголд явахаа болиод 60 гаруй жил болж байгаа шүүдээ. Гүүрэн замын нэг рейльсийн ( Монорейльс ) цахилгаан тээвэр гэж ярих нь зөв байх шүү Гүүрэн замаараа төмөр зам тавих гэж байгаа юм биш биздээ. Энэ нь ирээдүйгүй, экологийн биш шүү.

Avatar

Зочин 2021-12-01 142.79.202.93

Сайхан боoв үмхүүлэх юмаа хаха

Avatar

Зочин 2021-12-01 202.21.127.160

2024 оны 12 сар хүртэл юу хийнэ гэсэн юм, юуг нь хийх гэж бгм, юуг нь хийсэн байх юм гэдгээ л ярь л даа. 2040 он, 2050 он яриад солиороод унадаг юм

Avatar

Өвгөн 2021-12-01 64.119.27.193

Дэлхийн аль ч улсын том хотууд нийтийн тээврийн гол хэрэглийг метрогоор шийдсэн байхад манайхан юу гэнэвээ дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэгч гэнэ үү. Зүгээр 2 хөршөө харчих тэр дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэг чинь хаа сайгүй хүргээд байна уу.
Зүгээр метрогоо л барьчилдах.

,

Avatar

Схд иргэн 2021-12-01 59.153.86.19

Ярьсаар байгаад даргын хугацаа чинь дуусах нь дээ хийж эхэлсэн ганц юмгүй жил боллоошдээ

Avatar

Зочин 2021-12-01 64.119.27.38

Дүүжин зам,метро юу болсон бэ,шүгэлдээд л байх юмаа

Avatar

Шидтэн-илбэчин 2021-12-01 150.129.140.42

"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино" Уг нь сонгууль болоогүй л юмсан. Яаж ингэж ярьж чаддаг байна аа. Ярина гэж яйруулах юм даа. Боловсролгүй л хүний яриа байна даа. Хамгийн гол нь ийм ярианд итгэдэг сонгогчид нэлээн их байдаг бололтой юм. хаха хаха

Avatar

Зочин 2021-12-01 192.82.69.50

Харин ч боловсролтой хүн гэж хамгийн энгийн хэл яриатай хүн байдаг юм!Худлаа хэлэх үгээ цэнэсэн хуурамч төрх гаргадаггүй л дээ

Avatar

Зочин 2021-12-01 59.153.115.90

Энэ боловсролтой бол би профессор.

Avatar

Зочин 2021-12-01 103.57.92.70

Өөр ажилгүй хүмүүс худлаа яриад хуралдаад суухаас яахав

Avatar

хөдөө 2021-12-01 202.131.235.238

Дан хөдөөний ядуу сданууд жаахан мөнгөтэй болов уу үгүй юу сайхан ш*** юм даа

Avatar

Зочин 2021-12-01 64.119.16.105

Энэ сумкабузар хийхээсээ илүү, сайхан ярьж тархи угаахаа л урьтал болгоод байх юм, чадвал маллачих л санаатай

Avatar

Зочин 2021-12-01 202.126.90.60

ГОЁ ЮМ БАЙНГА Л ЯРИАД БАЙДАГ, БҮТСЭН ГАНЦ Ч ЮМ БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2021-12-01 64.119.16.105

Ярихад ч яах вэ амархан, хэрэгжүүлж чадна гэсэн итгэл л алга, автобусны паркны шинэчлэл, авто замын өргөтгөл шинэчлэл, нийтийн их багтаамжтай тээвэр метро, хөнгөн галт тэрэг яриад хичнээн удаж байгааг бүгд л мэдэж байгаа даа, шинэ юм юу ч алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж