АНУ-ын эрдэмтэд анхны амьд робот Xenobot дахин төлжин, үржих чадвартайг зарлалаа. Харвард, Вермонт, Тафтсын их сургуулийн эрдэмтэд тус роботыг Африкийн хумст мэлхийн арьс, зүрхний эс ашиглан бүтээсэн ба тус робот хөдөлж, өөрийгөө эдгээж чаддаг болохыг мэдэгдэж, 2020 онд нээлт хийгээд байсан юм.
Тэдгээр эрдэмтэд бяцхан робот бөмбөлгүүд өөрсдийгөө хуулбарлан үржих чадвартайг тогтоолоо. Туршилтын бичил биетүүд сэлж, өөр хоорондоо нийлэн бяцхан Xenobat буюу хүүхэд болох чадвартай аж. Тус хүүхэд робот хэдэн өдрийн дараа анхны хувилбар шиг болж хөдөлгөөн ордог байна.
"Мэлхийнүүд өөрсдийн ашигладаг нөхөн үржихүйн аргатай байдаг. Гэхдээ үр хөврөлийн эсийг бусад хэсгээс чөлөөлж, тэдэнд шинэ орчинд хэрхэн орохыг ойлгох боломж олгох үед тэд үржих шинэ аргыг дахин олдог" гэж эрдэмтэд мэдээлэв.
Компьютерийн шинжлэх ухааны профессор Жош Бонгард "Ихэнх хүмүүс роботыг металл, керамик эдлэлээр хийсэн гэж боддог. Роботыг юугаар бүтээсэн нь чухал биш. Түүний биеэ даан "ажилладаг"-т л гол зорилго оршино" гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Т.ИСҮ
Холбоотой мэдээ