"Банк олон нийтэд нээлттэй болсноор санхүүгийн салбар жигд хөгжинө"

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

АМАРТҮВШИН

"Банк олон нийтэд нээлттэй болсноор санхүүгийн салбар жигд хөгжинө"

"Банк олон нийтэд нээлттэй болсноор санхүүгийн салбар жигд хөгжинө"

Богд банк ХХК нь банкны реформын хүрээнд олон нийтийн компани болох хүсэлт ирүүлсэн хамгийн анхны банк болж, өнөөдөр (2021.12.01) нээлттэй хувьцаат компани боллоо. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин энэхүү үйл ажиллагаанд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-Монгол Улсын Банк санхүү, эдийн засгийн салбарт түүхэн өдөр тохиож байна. 2021 оны нэгдүгээр сард батлагдсан “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль"-н хүрээнд "Богд банк" олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож IPO хийсэн анхны арилжааны банк болж байна.  Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу банкнууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж буй уг өөрчлөлт нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг дараагийн түвшинд гаргах болно. Арилжааны Банкнууд хувьцаат компани болсноор үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай нүүр тулж, улмаар банк хоорондын өрсөлдөөн ширүүсэж, үр дүнд нь эцсийн үйлчлүүлэгч иргэд, ААН-ийн зээлийн хүү аажмаар буурах эерэг нөлөөг Монгол Улсын эдийн засгийн салбарт үзүүлэх боломж бүрдэх юм. Хууль батлагдах нь чухал хэдий ч хуулийн хэрэгжилт хууль батлагдахаас илүү чухал ач холбогдолтой байдаг.

https://www.facebook.com/news.mn.agency/videos/276782677801260

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж