ОХУ-ын Ерөнхийлөгч Путин НАТО-д сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин НАТО-д сануулга өгөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин НАТО-д сануулга өгөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин НАТО-г Украинд цэрэг, зэвсгээ оруулахгүй байхыг Мягмар гаригт анхаарууллаа. Хэрэв НАТО-гийн цэрэг зэвсэг Украинд орж ирвэл энэ нь Оросын хувьд “улаан шугам” давсан үйлдэл гэж үзэн, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв.

НАТО-гийн цэрэг, эсвэл дэвшилтэд пуужингийн системийг Украины нутаг дэвсгэрт байршуулснаар Москвад хэдхэн минутын дотор цохилт өгөх боломж бүрдэнэ гэж Путин хэлэв.

“Украины газар нутгаас Москва руу цэргийн зэвсгээр дайралт хийхэд 7-10 минут л орно. Харин хэт авианы зэвсгээр дайрвал бүр 5 минутын дотор Москвад хүрнэ. Төсөөлөөд үзээрэй. Тийм нөхцөлд бид юу хийх вэ? Биднийг ингэж заналхийлж байгаа хүмүүст ижил төстэй хариу барина. Одоо ч хийж чадна” гэж Путин хэлжээ. Мөн тэрбээр ОХУ саяхан сүүлийн үеийн хэт авианы пуужин туршсан тухайгаа дурджээ.

“Циркон” гиперсоник далавчит пуужин гэгдэх энэ зэвсэг нь дуунаас 9 дахин хурдан нисэх чадвартай, байд 5 минутын дотор хүрч чадна гэж Путин онцолжээ. Уг пуужинг 2022 оны эхээр Оросын тэнгисийн хүчинд ашиглаж эхлэх аж.

Путины анхааруулга ОХУ-аас Украин руу довтлохоор бэлтгэж байна гэх болгоомжлолыг улам нэмэгдүүлэв. Энэ жил ОХУ-ын арван мянган цэрэг Украины хилийн дагуу бөөгнөрсөн.

Украин руу довтлох төлөвлөгөө байхгүй гэж Кремлиэс мэдэгдсэн бөгөөд улс хоорондын сөргөлдөөнд НАТО-г буруутгаад байгаа юм. Украины талаас хил дээр Оросын 90 мянган цэрэг байрлаж байна гэх мэдээлэл өгчээ.

Путин Мягмар гаригт Орос болон өрнө зүгт мөргөлдөөн гарахаас зайлсхийхийн тулд аюулгүй байдлын шинэ гэрээ хэлэлцээр байгуулах шаардлагатай гэж хэлснийг "Associated Press" онцлов.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХахаХаха
30
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж