Soyuz MS-09 хөлөг осолдсон хэргийн буруутанд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ | News.MN

Soyuz MS-09 хөлөг осолдсон хэргийн буруутанд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Soyuz MS-09 хөлөг осолдсон хэргийн буруутанд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Soyuz MS-09 хөлөг осолдсон хэргийн буруутанд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Олон улсын сансрын станцад ажиллаж байсан сансрын нисгэгчид 2018 оны зургадугаар сард станцтай залгасан байсан Soyuz MS-09 хөлөгт гарсан 2 мм хэмжээтэй нүхийг олж илрүүлэн бөглөж байсан билээ. Уг нүхээр агаар алдагдаж байснаас болж хөлөгт байсан хүмүүст аюул учраагүй хэдий ч Орос улс энэ явдлыг ямар нэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа байсан байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгахаар болоод байгаа юм.

ОХУ-ын "Роскосмос" сансрын агентлаг мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгасан ба буруутанд эрүүгийн хэрэг үүсгэх үүднээс үр дүнг нь Оросын хууль сахиулах байгууллагад илгээгээд байна. "Роскосмос"-оос ямар нэг дэлгэрэнгүй тайлбар хэлээгүй байгаа боловч Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ ташаа мэдээллүүд нийтлэгдээд эхэлжээ.

Оросын хэвлэл мэдээллийн RIA Novosti агентлагийн мэдэгдсэнээр, уг нүхийг тухайн үед Олон улсын сансрын станцын багийн гишүүн байсан, НАСА-гийн сансрын нисгэгч Серена Ауньён Чэнселлор гаргасан байж болзошгүй гэв.

Мөн Тасс агентлагийн мэдээлснээр, “Сансрын хөлгийн загвартай бүрэн танилцаагүй хэн нэгэн жингүйдлийн нөхцөлд нүхийг өрөмдсөн байсан. Магадгүй Серена Ауньён Чэнселлор Олон улсын сансрын станцтай ямар нэгэн маргаантай байсан учраас дэлхий рүү буцахыг хүссэн байж мэдэх юм” гэжээ.

Харин НАСА агентлагийн хувьд энэ хэрэгт нисгэгчид оролцсон байх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Хөлгийн агаар алдагдаж эхлэх үед нисгэгчид чухам хаана хаана байрлаж байсныг НАСА мэдэж байсан гэв.

Эх сурвалж: ENGADGET
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 199.249.230.169

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ovgon 2021-12-01 64.119.18.6

умхий архичин оросууд өөрсдийнхөө үйлдвэрлэлийн гологдлыг бусад руу чихэх санаатай, мөн тэнэг улс шүү, хамт нэг дор байжийж амиа хорлох гэжуугаа биш дэ ямар. нэг архичин иван л согтуудаа гагнуураа дутуу хтймэн нь гарцаагүй. фашист орос мөнөтүгэй.

Avatar

Оноч 2021-12-01 119.40.98.106

яах гэж ингэж байдаг юм бол. Надаа бол чи л эргүү харагдаж бна. Энэ асуудал тодорхойгүй, хэн хэзээ ингэсэн нь мэдэгдэхгүй, оросууд бол гадныхан найрлагыг мэдэх гэж өрөмдсөн гэж үзсэн, сүүлд үйлдвэрлэлийн явцад хэн нэгэн нь алдаа гаргаж өрөмдсөн гэсэн таамаг явсан, одоо станц дээр өрөмдсөн гэсэн верс явж бна… янз бүр шдээ хэн мэдлээ. Японууд дөнгөж саяхан өндөр температур тэсдэг, хөнгөн материал сая гаргаж авлаа.

Avatar

Зочин 2021-12-01 66.181.191.239

Америкчууд аль муу муухай бүхнийг ичихгүй хийх юмаа.

Avatar

Зочин 2021-12-01 202.21.107.96

МУУ АНУ ИЙМЭРХҮҮ Л ГӨЛӨГНҮҮД ШУУД АРЬСЫГ ХУУЛ…

Avatar

РАВДАН 2021-12-01 66.181.160.49

ЖОРЛОНГИЙН ХАНЫГ НЬ ӨРӨМДСӨН ГЭЖИЙНЛЭЭ!

Avatar

аналист 2021-12-01 59.153.114.125

ХОгийн, хөгийн америк шулам л өрөмдсөн байна шдээ… Гаднаас 2мм нүх үүсэх ямарч боломжгүй..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж