“Тариаланчид үтрэм дээрээ буудайгаа манаад хонож байна”

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

“Тариаланчид үтрэм дээрээ буудайгаа манаад хонож байна”

“Тариаланчид үтрэм дээрээ буудайгаа манаад хонож байна”

Монголын тариаланчдын үндэсний холбооноос энэ оны ургац хураалтад тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр (2021.12.01) мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тариаланчид төр болоод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт биелэлтээ олохгүй байна. Мөн энэ жил хураасан нийт ургацын 30 гаруй хувь борлогдоогүй байгаа учраас ирэх жил тариаланчид улаанбуудай тарихгүй байх саналтай байгааг тус холбооноос илэрхийллээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 890 мянга гаруй га талбайг тариалангийн эргэлтэд ашиглаж байна. Үүнээс гурван хувь орчмыг хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг бол үлдсэн 90 гаруй хувийг үр тарианы үйлдвэрлэлд ашигладаг. Өөрөөр хэлбэл, буудайн үйлдвэрлэл нь нийт таримлын 70 гаруй хувийг эзэлдэг аж.

Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны төлөөлөгч Н.БАТБАЯР:

-Манай улс нийт хэрэглэдэг улаанбуудайн 70 хувь буюу 240 мянга тонн орчмыг гаднаас оруулж ирсэнтэй холбоотойгоор дотоодод тарьсан улаанбуудай илүү гараад байна. Өөрөөр хэлбэл, гурилын үйлдвэрүүдийн сав буудайгаар дүүрэн байгаа учраас Монголын улаанбуудайн стандартыг барилгүй өөрсдөдөө таарсан стандарт бий болгож, тариаланчдын тарьсан буудайг авахгүй байна.

Өмнөх жилүүдэд болоод байсан стандарт гэнэт энэ жил болохоо больчихсон. Нэг гурилын үйлдвэрт буудайгаа аваачаад өгөхөд нэг стандарт гарна. Дараагийн гурилын үйлдвэрт дахиад өөр стандарт гардаг байдлаар зөвхөн өөрсдийн үзэмжид тааруулж стандарт бий болгоод байна. Бүр гурилын үйлдвэрүүдийн сав дүүрэн болохоор тавьсан стандартын шаардлага хангасан буудай нь очиж байхад ч тэд буудай авдаггүй. Сэлэнгэ аймагт л гэхэд өнөөдрийн байдлаар 30 мянган тонн орчим улаанбуудай үтрэм дээрээ байна. Нэгдсэн стандарт мөрдүүлэхийг шаардаж байна.

Энэ жил нийт хураан авсан ургацын 50 мянга гаруй тонныг ХАА-г дэмжих сан буюу улс худалдан авсан бол 200 мянга орчмыг гурилын үйлдвэрүүд авсан. Харин өнөөдрийн байдлаар тариаланчдын үтрэм дээр 130 мянга гаруй тонн буюу нийт хураан авсан ургацын 30 гаруй хувьтай тэнцэх буудай борлогдоогүй үлдсэн байна. Борлуулалтад үүссэн энэхүү хүндрэл 2021 онд импортолсон буюу гадаадаас оруулж ирсэн буудайтай холбоотой. Үүний улмаас тариаланчдын дийлэнх өнөөдөр үтрэм талбай дээр буудайгаа манаад хонож байна гэж тус холбооныхон хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж