Европын холбоо Хятадтай стратегийн түвшинд өрсөлдөнө | News.MN

Европын холбоо Хятадтай стратегийн түвшинд өрсөлдөнө

Европын холбоо Хятадтай стратегийн түвшинд өрсөлдөнө

Европын холбоо Хятадтай стратегийн түвшинд өрсөлдөнө

Европын холбоо Хятадын “Бүс ба зам” санаачилгын өрсөлдөгч гэж хэлж болохуйц дэлхийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулах гэж байна. Энэ нь нэг талаараа Африк болон бусад улсууд дахь Хятадын нөлөөг эсэргүүцэж буй барууныхны оролдлого юм.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен “Global Gateaway” санаачилгаа Лхагва гаригт танилцуулахаар болов. Тэрбээр “Бид дэлхийн өнцөг булан бүрт бараа бүтээгдэхүүн, хэрэглэгч болон үйлчилгээг хооронд нь холбосон чанартай дэд бүтцэд хөрөнгө оруулахыг хүсч байна” гэжээ.

Европын холбооноос энэ санаачилга нь гишүүн орнуудаас татсан хэчнээн тэрбум еврог хөдөлгөгч хүч болох бол гэдэгт анхаарлаа хандуулж байна.

Лхагва гаригт танилцуулагдах уг санаачилгаас харахад Европын холбоо БНХАУ-тай стратегийн түвшний өрсөлдөгч гэдэг нь ойлгомжтой байна. Гэвч комиссын зүгээс Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ аль болох Хятадын талаар дурдахгүйг хичээж байжээ.

“Бүс ба зам” санаачилга нь авто зам, усан боомт, төмөр зам, гүүр барих ажилд хөрөнгө оруулах аргаар гадаад орнуудтай худалдаагаа өргөжүүлэх Хятадын гадаад бодлогын хамгийн чухал хэсэг юм. Хятад улсын уг бодлого Ази, Энэтхэг-Номхон далай, Африк, тэр бүү хэл Баруун Балкан дахь Европын холбооны хөрш орнуудад хэрэгжээд байна. Нөгөө талаар энэ бодлогыг “Өрийн урхи” гэх шүүмжлэл ч байдаг.

Европын холбоо "Улс орнуудын бие даасан байдалд нөлөөлөхгүй, харин холбоо харилцаа үүсгэх, “үнэт зүйлд суурилсан”, “ил тод” арга барилаар “Global Gateaway” санаачилгаа хэрэгжүүлнэ" гэж онцлон дурдав.

Эх сурвалж: BBС
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 64.113.32.29

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-01 192.82.70.70

Монголд дэд бүтцийн мега төсөл хэд хэд байгаа. Бид “Global Gateaway” түншилж, Европоос ХО татах нь зүйтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж