Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжив | News.MN

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжив

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжив

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжив

НЭМЭЛТ: 15.00 ЦАГ

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Би таныг сайн мэднэ. Төрд бүх төрлийн ажил, алба хашиж явсан хүн. Төрийн албаны зөвлөл, ШЕЗ ч тэр төрийн өндөр дээд албан тушаал. Төрийн албаны орон тоон дээр өөр хүн авъя гэж яригдаад, та ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлэв үү? Эсвэл өөрийнхөө чин хүсэлтээр нэрээ дэвшүүлэв үү? Өнгөрсөн Пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг унагасан. Энэ бол их буруу жишиг. Байнгын хороо дэмжихэд чуулган дээр ямар ч үндэслэлгүйгээр хамгийн өндөр оноо авсан хүнийг дэмжээгүй. Жирийн ардын хүүхэд наадамд түрүүлж болдоггүй гэдэг жишгийг бид тогтоочихжээ. Таныг байнгын хороо дэмжээд, чуулган руу оруулах байх. Гэхдээ та ШЕЗ-ийн дарга болно гэж битгий өрсөлдөөрэй. Хуулийн шинэчлэлийг өөр өнгө төрхийг бүтээхийн тулд нэр дэвшигчдийг нээлттэй сонсголоор оруулж ирсэн.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ:

-Би өөрийн чин хүслээр нэрээ дэвшүүлсэн. Багагүй туршлага хуримтлуулсан хүний хувьд шүүхийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахыг л хүссэн. Намайг нэрээ дэвшүүл гэж захиалсан хүн байхгүй. Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй гар нийлж ажиллахад ямар ч асуудал үүсээгүй. УИХ-ын чуулганы шийдвэр гараагүй байхад ШЕЗ-ийн даргад өрсөлдөнө, өрсөлдөхгүй гэж хэлэх нь зохисгүй.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилуулахыг дэмжлээ. Тиймээс энэ талаарх санал дүгнэлтийг байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


"Д.ЗҮМБЭРЭЛЛХАМЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН МӨН ҮҮ"

УИХ өнгөрсөн Пүрэв гаригт Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, таван нэр дэвшигчийн нэг нь бүдэрсэн юм. Тодруулбал, ШЕЗ-ийн  шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг 49 гишүүний олонх дэмжсэн. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжээгүй. Тиймээс байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх боломж үүссэн.

Өнөөдөр (2021.12.01) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилох эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Ажлын хэсэг Хууль зүйн байнгын хорооны журмыг зөрчиж болдог юм уу? Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнийг нэр дэвшүүлнэ гээд журам баталсан санагдах юм. Байнгын хорооны тогтоол УИХ-ын тогтоолд хамаардаг. УИХ хууль дээдлэх зарчмаа мөрдөх ёстой. УИХ-аар Үндсэн хуулиа зөрчүүлэх гэж байгаа хэрэг үү. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэх шаардлага тавьсан учраас энэ байгууллагад 20-30 жил ажилласан хүмүүс нэрээ дэвшүүлээгүй. Энэ шударга өрсөлдөөн мөн үү. Би хувь хүний биш, зарчмын асуудал ярьж байна. Нэр дэвшигчээс асууя. Өнгөрсөн жил Багануур, Налайх дүүргийн шүүхийн тамгын  газрын даргаар эрүүгийн гэмт хэрэгт гурван удаа холбогдож, ял шийтгэл авсан хүн томилогдсон байна. Энэ хүнийг Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулж, нэг номероор гаргажээ. Хуулиараа нэг номероор гарсан хүнийг томилдог юм байна. Д.Зүмбэрэллхам Төрийн албаны зөвлөлд одоо хүртэл ажилладаг. Эрүүгийн гэмт хэрэгт гурван удаа холбогдож, ял шийтгэл авсан н.Лхамрагчаа гэх хүнийг сонгон шалгаруулах явцад та оролцсон уу? Та тэр хүнийг таних уу? н.Лхамрагчаа өмнө нь УИХ-ын тамгын газарт ажиллаж байсан юм байна лээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ:

Би тэр хүнийг танихгүй. Сонгон шалгаруулалтын явцад оролцож байгаагүй. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд танилцуулсан. Маргаан хянан шалгах газар дээр судлагдсан гэсэн шиг санагдаж байна. Шаардлагатай бол Б.Энхбаяр гишүүнд хариуг бичгээр хүргүүлнэ. 

Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ:

-2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн тухай хуулийн 95.3 дүгээр зүйлд “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна. Шүүгч бус гишүүд нь хууль зүйн өндөр мэргэжилтэй. Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй. Сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байна” гэж заасан. Үүн дээр таны хэлээд байгаа ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэсэн заалт байхгүй.

Байнгын хорооноос гуравдугаар сард сонгон шалгаруулах журам баталсан. Тус журмын 2.2-т “Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан болон ШЕЗ-ийн гишүүнээр ажиллахгүй байгаа гэх заалтыг ажлын хэсгийн журамд нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, хуульд байгаагаас гадна нэмж шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй биш ажиллахгүй байгаа гэсэн шалгуур бий. Хуульд байхгүй шалгуур нэмж оруулсан. Хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалт хийсэн. Үүнд өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан гэдэг хамаарахгүй. Одоо ажиллахгүй байгаа гэдэг нь хамаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-01 103.10.23.230

Үхсэн баас төрийн албаны зөвлөлийг унагасан хүнийг яагаад ШЕЗ-д оруулж ирж байгаа вэ. тэтгэврийн насны лобби ихтэй нөхөр хэнийг хамгаалж ямар хор будлиантуулах гэж ШЕЗ-дорж ирнэ вэ.
Их хурал гэж гаргасан шийдвэрээ дандаа хорож байдаг новшийн шийдвэр гаргадаг заваан байгууллага вэ. Татан буугдвал таарна

Avatar

Гээгий 2021-12-01 103.80.211.104

Зөв сайхан ямар нэг асуудалд ороогүй хүн дээ, сонгох нь зөв

Avatar

Зочин 2021-12-01 202.126.90.74

элбэгдоржын хүн

Avatar

Зочин 2021-12-01 64.113.32.29

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ккк 2021-12-01 192.82.84.55

албаны өрөөг гэр шигээ тохижуулах хэрэггүй л бмаар даа

Avatar

J. Erka 2021-12-01 66.181.161.29

Зөв зөв бас дахин зөв өө … Мэдлэг, чадвартай, ноён нуруутай, ухаалаг хүн дээ … Сонгон шалгаруулалтад тэнцүүлээгүй нь шударга, төлөв зангаас нь айсан эрх мэдэлтэнүүдээс шалтгаалсан байх магадлалтай … бас сайн багш … хуульчдын толгойн оройруу ортол заадаг хүн дээ …

Avatar

Зочин 2021-12-01 202.126.88.54

Noyon nuruutai gedeg ug ene bagshid taarna

Avatar

Зочин 2021-12-01 192.82.76.203

Зүмбэрэллхам шиг шударга ноён нуруутай хуульч сонгогдох нь зүйтэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж