Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Богд банк өөрийн нийт хөрөнгийн 20 хувийг нийтэд нээлттэй болгож, IPO гаргалаа. Иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд хэн ч байсан тус банкны хувьцаанаас авах бүрэн боломжтой. Богд банк ХХК нь банкны реформын хүрээнд олон нийтийн компани болох хүсэлт ирүүлсэн хамгийн анхны банк болж, нээлттэй хувьцаат компаниар бүртгэгдлээ.
Тус банк 12.500.000 ширхэг хувьцаа гаргаж, нэгжийг нь 2540 төгрөгөөр борлуулж, нийт 31.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Түүнээс 70 хувь буюу 8.750.000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3.750.000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа юм.
БАНК БОЛ ОЛОН НИЙТИЙНХ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ЗАРЧИМ БАРИМТЛАН,
ЭНЭ АЖЛЫГ ТҮҮЧЭЭЛЭН ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Богд банкны гүйцэтгэх захирал Г.САРУУЛ:
–Банк олон нийтийн компани болох нь маш зөв алхам юм. Дэлхийн ихэнх банкууд олон нийтийнх болсон байдаг. Банкны ил тод байдал, зөв зохистой харьцааг хангахад хүртэл сайн талтай. Бид банк бол олон нийтийнх байх ёстой гэсэн зарчим баримтлан, энэ ажлыг түүчээлэн эхлүүлж байна.
Банкны хувьцаанд хөрөнгө оруулж, ашиг хүртэх боломжийг иргэдэд нээлттэй олгож байгаа нь манай банкны онцлог юм.
Манай банкны ашиг жилд 79 хувь, нийт хөрөнгө 44 хувиар өсч, татсан хөрөнгө 69 хувиар нэмэгдэж байгаа нь маш хурдтай өсөн нэмэгдэж байгаа банкны хөрөнгө оруулалт болж чадаж байна гэж үзэж байна.
БОГД БАНК АНХДАГЧ БОЛЖ ЧАДЛАА
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Анхны арилжааны банк өөрийн хувьцаагаа гаргаж, Монголын хөрөнгийн бирж дээр арилжаанд оролцож байгаа юм.
2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болох боломжийг нээж өгсөн. Энэ өөрчлөлт банкны системийн засаглал болон эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус хуулийн дагуу Богд банк анхдагч болж чадлаа.
Манай улс шиг арилжааны банкууд нь хаалттай, цөөн хэдэн хүний эзэмшилд байдаг банкны систем ховор. Арилжааны банкны систем нь нийт санхүүгийн зах зээлийн бараг 95 хувийг эзэлдэг. Тийм болохоор банкууд хаалттай байх нь дутагдалтай, нээлттэй болох нь чухал. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү эзэмших боломжгүй болсон. Иймд засгийн газраас цаашдаа арилжааны банкны хэрэгжилт, үйл ажиллагаа болон эзэмшлийн тал дээр анхаарлаа хандуулж ажиллана.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.ДӨЛГӨӨН:
-Банк гэдэг өөрөө зохицуулалттай байгууллага. Өөрөөр хэлбэл, банкны тухай хууль тогтоомжид заасны дагуу Монголбанкнаас банкны үндсэн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийдэг. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргаж байгаа болон олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон байгууллагын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж, хяналт шалгалтаа явуулж, зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, Богд банкны хувьд нээлттэй компани болсноор давхар давхар хяналт шалгалт, зохицуулалттай болж байгаа гэсэн үг. Тодруулбал, тус банкны хөрөнгө оруулагч болж байгаа иргэд, аж ахуйн нэгж, компанийн эрх ашгийг хамгаалж, хяналт зохицуулалт хийнэ.
Дашрамд дурдахад, 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн А/98 тоот тушаалын дагуу "Богд банк" ХХК-ийн шинээр гаргаж буй үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ.












Зочин 2021-12-01 64.113.32.29
!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-01 95.223.77.196
Bogdiin hushuu barina gej zutgene, bank hurtel bogd nertei bolood. Mongolchuud er ni muhar suseg ruugee butsaad baina uu. Er ni yu l bolood bnadaa.
Зочин 2021-12-01 64.119.19.254
Богд банк чинь ядарсан монголчууд Солонгос явж ажиллах санаатай Богд банканд 5000000 төг байршуулаад явсан баахан хүмүүсийг тэндээ харласан гээд нэг төгрөг өгөхгүй луйвар хийдэг банк байна шүүдээ хүний зовлон дээр зоолдог Лу.БОЛДЫН БАНК байна шүүдээ
аан 2021-12-01 202.131.248.178
Ийм банк байдаг бил үү?
Зочин 2021-12-01 192.82.78.172
дараа нь данпуурлаа энээд хулгайч цэвэр хохирлгүй үлдэх үү ард түмэн хохирхуу
ЗОЧИН 2021-12-01 64.119.19.254
Амартүвшин хачин хүн
Зочин 2021-12-01 192.82.67.151
Short sell gej bdag bol shortloh yumsan
Зочин 2021-12-01 192.82.67.151
Short-sell hiij boldog bol ch…
Irgen 2021-12-01 66.181.161.90
Zoos bank Mongoliin ariljaanii bankuudaas anh udaa Hurungiin birj deer neelttei huvitsaat kompani bolj baisan sanagdah yum. Zoos banknii jijig huvitsaa ezemshigchid odoog hurtel asuudlaa shiiduuleegui hohirson heveer bgaa.